

Тэр энэ удаа Ганзоригтойгоо бал сараа Парист тэмдэглэхээр болно. Гэвч огт төсөөлөөгүй “Байгаль нуур” луу хот айлаараа аялах адал явдал угтах болно. Энэ тухай “Нийслэл хүүхэн”-3 буюу “Бал сар”-д өрнөдөг.
Реппер Thunderz өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүрсийг нь "Бүгд тэгээс нь эхэлдэг" дуундаа оруулсан, хамт зураг авахуулсан, МАН-д саналаа өгсөн зэрэг нь алдаа байсан гэсэн байна. Мөн жагсаалд оролцож үгээ хэлж байгаа залуустай хамт байгаа бөгөөд оролцохыг хүсч байгаагаа хэлжээ. Мэдэгдлийг хүргэе.
Монголын Театрын музей өнөөдөр тайз, дэлгэцийн алтан үеийн нэрт төлөөлөгч БНМАУ-ын Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв /1912-1986/ мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан “Халхын сайхан Юндэн” үзэсгэлэнг нээлээ.