
Хоёр хэсгээс бүрдэх уг наадмын хүрээнд өнгөрсөн сард “Цагаан сар”, “Шинэ оны анхны нар харах аялал”, “Мөсөн шагайн наадам” зэргийг зохион байгуулсан. Харин хоёрдугаар хэсэгт багтсан “Мөсний баяр” өнөөдөр дуусч маргааш “Бүргэдийн баяр” эхлэх гэж байна. Тус баяр Богдхан уул, Жаргалантын ам, “Чингисийн хүрээ” жуулчны баазад болох юм. “Бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгийн сумдаас шалгарсан хүмүүс бүргэдтэйгээ ирж оролцох юм байна.
Өнөөдөр өндөрлөж байгаа “Мөсний баяр”-ыг хийснээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах зэрэг ач холбогдолтой юм.
Б.Ариунаа