Цалин, тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмлээ

2012 оны 3 сарын 82012-03-08
cfd037ca-05f7-4071-bbe2-9bb1e44da348,8360-9f8ad2a0-432e-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpgУИХ-ын чуулганы нэгдсэн өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан билээ. Ингэснээр төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс тооцон нэмэх боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн цалинг энэ сард багтаан нөхөн олгох бөгөөд төрийн албан хаагчид эхний ээлжинд 80 мянган төгрөгийн нэмэгдэл цалин авна.

Засгийн газраас энэ онд цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг хоёр удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн бөгөөд үүний дүнд цалин, тэтгэврийн хэмжээг 2008 оны түвшингээс дунджаар хоёр дахин, түүнээс илүү хэмжээгээр өсөх аж. Харин цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор улсын төсөвт 161.5 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн төсөвт  13.9 тэрбум, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байсныг УИХ-ын чуулганы хуралдаанаас баталсан юм.

                                            М.Хангал


Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа

“Монгол Улсад сүүлийн 30 жилд 500 гаруй том, жижиг баримт бичиг батлагдсан нь томдсон тоо байсан. Харин энд тэнд байсан баримт бичгүүдийг энэ удаа нэг богцонд хийлээ гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа. Одоо богцонд байгаагаа яаж үр дүнг нь үзэх нь чухал”. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөх үеэр тэрбээр ийн чухалчилсан юм.

13 цагийн өмнө
Токиогоос ирсэн 266 иргэн Японд шинжилгээнд хамрагдаагүй

Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны нярай хүүхэд 10 гаруй, улс орноос дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн.

15 цагийн өмнө
Сайд асан Б.Батзориг өргөдлөө өгсөн нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-аас болов уу

УИХ-ын гишүүн Б.Батзориг өнөөдөр чөлөөлөгдөх өргөдлөө парламентын спикер Г.Занданшатарт өгчээ. УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хоёр янзын тогтоол парламентаас гардаг.

15 цагийн өмнө
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төслийг УИХ-ын дарга хүлээн авсангүй

5 багц 38 саналтай тогтоолын төслийг нэн яаралтай Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан боловч хүлээн авсангүй гэв.

18 цагийн өмнө