Мал нядалгааны газруудад 350 зөрчил илэрчээ

2013 оны 10 сарын 242013-10-24
4b856867-e5e5-483d-a67c-6bfc82e3e777,36545-35a06460-4340-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpgНийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудад   2013 оны есдүгээр сарын 16- 26-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтанд Сонгино-хайрхан, Хан-уул, Налайх дүүрэгт мал нядлах үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж 14, зургаан иргэн  хамрагджээ. Одоогоор СХД-ийн 32-р хороо, Эмээлт, Налайх, Хан-Уул дүүрэгт нийт 20 нядалгааны газар үйл ажиллагаа тогтмол явуулж байна.

Шалгалтад хамрагдсан мал нядалгааны газруудыг “Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудсаар дүгнэсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлын хувьд гэвэл мал нядалгааны газруудад тээвэрлэгдэн, тууварлагдан ирж байгаа малд тухайн орон нутгаас олгосон мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн нэр төрөл, зүс, тоо хэмжээ зөрөх зөрчил арилахгүй байсаар байгаа аж. Учир нь одоогоор 22-ын товчооноос Эмээлт зах хүртэлх зөвшөөрөлгүй цэгт малын худалдаа эрхлэх, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай газар мал нядалж байгаа. Шалгалтанд хамрагдсан нядалгааны газруудын 76.4 хувь нь мал эмнэлэг ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд гар аргаар мал нядалж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн 70 хувь нь  ажиллагсадаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотооддоо болон гадны  сургалтанд хамруулаагүй, ажиллагсадын мэргэжил ур чадварыг нь дээшлүүлдэггүй, 50 хувь нь хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, устгалыг хийж бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Шалгалтанд хамрагдсан уламжлалт гар аргаар мал нядалгаа явуулж буй мал нядалгааны цэгүүдэд “Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудсаар дүгнэж, эрсдлийн үнэлгээг хийхэд нийт 14 аж ахуйн нэгжээс зургаа нь  дунд, найм нь их эрсдэлтэй, үйлдвэрийн аргаар мал нядалгаа явуулж буй зургаан аж ахуйн нэгжээс  тав нь бага, нэг нь дунд эрсдэлтэйгээр тус тус дүгнэгдсэн байна. Нийслэлийн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газар, мал нядлах үйлдвэрүүдэд тээвэрлэгдэн тууварлагдан ирж байгаа мал мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй ирэх, мал эмнэлгийн халдварт паразит өвнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг нь “Боом” өвчний байгалийн 18 голомт байдаг нийслэлийн хувьд энэ өвчний халдвар тархах эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм.

Шалгалтын явцад нийт 350 зөрчил илрүүлж 28,5 хувийг нь арилгуулан их эрсдэлтэйгээр дүгнэгдсэн болон зөрчилтэй байсан 11 аж ахуйн нэгж, зургаан иргэнд нийт 331 заалт бүхий 17 албан шаардлага хүргүүлж, иргэн Гэрэлбат, Батбилэг, Явуу, “Ариунболдхүү” ХХК зэрэг мал нядлах үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн  аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу 1252,0 мянган  төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулжээ.

Т.Жанерке

Санал болгох

Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

19 цагийн өмнө
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

1 өдрийн өмнө
​“Багануур” ХК-ийн албан тушаалтнууд хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

2 өдрийн өмнө