Ачаалаж байна ...
Өчигдөр ХКН-ын ээлжит 19 дүгээр их хурлын нээлтийн ажиллагааг зурагтаар анхааралтай үзлээ. Манай эрх баригч намын төлөөлөгчид уг хуралд урилгаар оролцож, хэвлэл мэдээллийн байгууллагынхан хурлын үйл ажиллагааг сурвалжилж удахгүй уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх буй за.

Нийслэлийн 378 жилийн ойд зориулсан энэхүү гэрэл зурган нийтлэлээс та Улаанбаатар хотын сүүлийн 100 жилийн өөрчлөлт, шинэчлэлийг харж болно.

Монгол төрийн хүндэт шагнал Алтан гадас одонт япон гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо манай соёлын өвийг дэлхийд сурталчлан таниулахад хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн. Тэрбээр аравдугаар сарын 13-23-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 1983-1992 онд авч байсан түүхэн зургуудаа дэлгэх гэж байна.

- Учир нь тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход замыг нь төдийгүй заяаг нь засч, улс төрийн том дэмжлэг болсон. Цаашид тогтвортой ажиллах эсэх нь тус бүлгийн байр сууриас тодорхой хэмжээнд хамаарах учраас дургүйцлийг нь хүргэхээс зайлсхийх болов уу. Чухам ийм учраас л энэ удаад Ардчилсан намын бүлэг сүр хүч бүхий сөрөг хүчин болж томорлоо-

Улаанбаатар хотын музейтэй хамтран бэлтгэж буй цуврал нийтлэлийн маань энэ удаагийн гол сэдэв Ерөнхий сайд Ц.Жигжиджавын амьдарч байсан байшин. Өндөр барилгуудын дунд ажин түжин орших эл байшин өнөөдөр төмөр карказаар хашигдаж, эрхтэн дархтнуудын дунд толгой гудайн байх мэт.

Дээрх үгийг манай шилдэг залуу сэхээтнүүдийн нэг доктор Д.Бум-Очир амнаасаа унагасныг олзуурхан шүүрэн авч гарчиглав. Хэдэн жилийн өмнө миний бие Ч.Сайханбилэгийн Засгийн газар Соёлын яамыг татан буулгахад “Соёлын яамгүй болбол харийн хавханд орно” хэмээн халаглан бичиж байсан юм.

"Жаахан хүүхдийг яаж сургавал дээр вэ?", "Оюун ухааны академийн сургалт, соробанд зэрэг явдаг юм. Одоо танай цагаан толгойн сургалтанд явуулбал яадаг бол?", "Хэдэн настайгаас нь эхлэн хүүхдийг сургавал дээр вэ?", "Та ач зээдээ хэдэн наснаас нь гадаад хэл заах вэ? Би хүүхдээ дагуулаад сургах юмсан." иймэрхүү асуултууд надад олон ирдэг л дээ.

-Нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 4.2 дахин буюу 1067.5 сая ам.доллараар өсчээ. Энэ нь улстөрчдийн дүгнэж байгаа шиг шууд л гадаад зах зээл дээрх үнийн өсөлтөөс хамаарсан өсөлт үү гэвэл бас үгүй. Энэхүү өсөлтийн 38 хувь нь үнийн өсөлтөөс үүдсэн бол 62 хувь нь биет хэмжээний өсөлтөөс хамаарсан байх аж-

Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяатай ярилцлаа.

“Хүрнээс ногоон руу” хэмээн өнгөөр илэрхийлэгдэх эдийн засгийн тухай ойлголт тогтвортой хөгжлийн замналтай уялдан гарч ирсэн.

Монголын Үндэсний Tөв Архивт байдаг 200-аад жилийн түүхийн архив нь морь унаад, мод тохоод, аймаг алгасаж, хошуу гулсаад, хил даваад, хэвлэгдээд, барлагдаад, зарагдаад байж байх юм. Юу гээчийг үзэх нь энэ вэ?

-Маш олон гадаад шалтгааны улмаас Монгол Улсад нүүрс нийлүүлэлтийн томоохон боломж гарч ирж байгаа. Гэхдээ нийлүүлэлтээ дан шороон замаар, ачааны машины тэвшээр шийддэг тул асуудал бий. Тиймээс Хятад улсы дотоодын эрэлт түр өгссөн ахар хугацаанд бид боломжоо байдаг чадлаараа ашиглах ёстой гэсэн үг. Хятадын энэ байдал хэр удаан үргэлжлэх тухай шинжээч нарын дүгнэлтийг харьцуулахад, 207 оныг дуустал гэсэн таамаг хамгийн үнэнд ойрхон ажээ-

Зөвхөн ардчилсан төр засагтай, зах зээлийн эдийн засагтай улс орон л хүний нөөцөө оновчтой хөгжүүлж, иргэдээ аз жаргалтай болгож чаддаг. Дарангуйлагчийн засаглалтай оронд чөлөөт эдийн засаг ч байдаггүй учир тийм боломж хязгаартай. Тэгвэл яагаад ардчилсан төр засагтай, зах зээлийн эдийн засагтай гэх Монгол улс хүний нөөцөө хөгжүүлж, баялаг болгож чадахгүй байна вэ?

Ачаалж байна ...