Монголд эдүгээ эдийн засгийн хямралаас гадна, итгэлийн хямрал нүүрлээд байна.

Зорилготой амьдарч сурахын хамгийн том урьдач нөхцөл нь эхлээд жижиг буюу ойрын зорилгыг оновчтой зөв тодорхойлох, бүр тодорхой хэлбэл өдрийн зөв дэг тогтоогоод түүнээ ягштал баримтлаж дадахаас эхлэдэг ч байж мэдэх юм шүү.

Хаа ч явсан хөлс дуслуулсан хожуулууд ёрдойж харагддаг ул мөр одоо ч арилаагүй.

“Говийг туулсан нууц ажиллагаа” нэртэй хоёр боть уг номын англи хувилбар нь нэлээд товч болсноос гадна нэрийг нь мөн “Том бар Кристиан хоёрын Монголоор аялсан түүх” болгон өөрчилсөн байна.

Монголын эдийн засагт ийнхүү арван жил тутам алтаар “дуслын” тариа хийж ирлээ.

АНУ-д гэхэд л солонгос иргэд анх зуу гаруй жилийн өмнөөс ирж суурьшсан, өдгөө гурав дахь үеийнхэн нь аж төрж буй боловч солонгос хэл соёлоо огт мартаагүй буй. Мартуулахгүйн тулд БНСУ-ын засгийн газраас шат дараатай арга хэмжээ явуулдаг ажээ.

Ардчилсан төр эн тэргүүнд гурван чухал үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй. Энэ бол хүний аюулгүй байдал, хүний эрх, хүний эд хөрөнгө юм. Хөрөнгийн хувьд монголын төр нийтийн хөрөнгийг хамгаалахын оронд хуйвалдан завшиж ирсэн. Байгаль орчны яамны үе үеийн удирдлагуудын үгсэн хулгайлсан Богд уулын ар бэл ба бүх ам үүнийг харуулж байна. Нийслэлийн удирдлагуудын завшсан нийтийн эзэмшлийн газруудыг бүр дурдаад ч яахав.

17,18 р зууны “Сонгодог уран зурaг”-ууд дээр дүрслэгдэж асан махлаг, булбарай бүсгүйчүүд “моод”- ноос гарч хэрзгэр туранхай, хэвлийдээ ѳѳхгүй бүсгүйчүүд “моод”- онд орох цагаар бүсгүй хүн болгон турах давалгаанд нэгдэж, турж чадахгүй байгаа нь сэтгэлийн дарамт дор шаналж байна.

Бидний шогч сэтгэлгээнд түшсэн марзаганалыг ойлгож болох хэдий ч бодитоор нүүрлэсэн аюул, үхлийн талаар бодох цаг болж байна.

Хүүхдийн сэтгэн бодохуйд сургах ёстойн адил бид бүгд өөрсдөө бас арга замаа сэтгэн бодож олох ёстой. Бэлэн жор өгөхөө больё гэсэн өгүүлэл бичсэн би өөрөө танд бэлэн жор өгвөл яах сан билээ?

XXI зууны зэвсэг нь эсрэг талынхныг алж устгахгүй, харин тэдэнд нөлөөлдөг болно...

Эрдэс баялагийн үнийн өөрчлөлт, хөрш улсуудын зөвшөөрлөөс хамаарахгүй, байгаль орчинд халгүй, өндөр цалинтай олон зуун ажлын байр бий болгож эдийн засгийг төрөлжүүлэн, олон арван сая доллар олж болох нэгэн чухал бизнесээ монголчууд бид бүрэн анхаарахгүй байна.

Шар Дамдинсүрэн нэрээрээ алдаршсан, нэрт монголч эрдэмтэн Андрей Дмитриевич Симуковын монгол бичгээр бичиж үлдээсэн нэгэн тэмдэглэлийг хүргэж байна.

…Ѳглѳѳ эрт босоод ажилдаа явна. Нойрмог тѳрхийг минь үүрээр жиргэх шувуудын хѳгжилтэй жиргээ сэргээж, тал дээрээс ургах мэт мандах наран нэг л сайн сайхан руу хѳтлѳх аж.

Үндэсний санал асуулга гэдгийг (референдум) хувь хүнд ашигтайгаар зохион байгуулах буюу хуулиа өөрчлөх замаар төр засгийн бүх эрх мэдлийг нэг хүн гартаа ахиулан атгасаар, хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр нь хянаж, үг хэлэх эрх чөлөөгөө иргэд нь алдсан улс оронд төрийн эрх, түмний хөрөнгийг хуулийн дагуу нэг айл гэр, түүнийг тойрон хүрээлсэн цөөн хүн, үе залгамжлан эдлэж болохыг Азербайжан улсын шинэ үеийн түүх тод харуулж байна.

Ачаалж байна ...