Ачаалаж байна ...
Манай Улсыг татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаас тухай албан бичгийг Европын холбооноос ирүүлсэн байна.

БНСУ-д гадаад улсаас ирж суралцах оюутнуудын тоо сүүлийн таван жилд огцом нэмэгджээ. Тус улсын “Олон улсын боловсролын үндэсний институт” энэ талаар судалгаа хийсэн байна.

Чех улс гаднаас ажиллах хүч авах асуудалд нээлттэй хандаж байна. Тус улс Монгол Улсад 1000 ажлын байрны квот гаргаж өгөөд байсан бол Филиппинд мөн 1000 ажлын байрны квот өгчээ.

МИАТ компанийн хувьд 2020, 2021 оноос АНУ руу шууд нислэг үйлддэг болох үндсэн зорилттой байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Энэ жилээс иргэд татвараа цахимаар төлөх боломжтой болжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын өнөөгийн байдлын талаархи мэдээлэлтэй танилцаж, импортын автомашины бүртгэлийг зөвхөн уг цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн салбарт хийж байхыг салбарын яаманд даалгав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн төрийн хамгаалалт хүсчээ.

Журмын хашаанд байсан машин дотор жолооч нь осгож нас барсан хэрэг гарчээ. Машиндаа унтаж байсан хүнийг ачсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч эхлэв. Харин ачилтын компанийн зүгээс хүнтэй нь ачаагүй гэсэн тайлбар өглөө.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийнхөн өчигдөр зам талбайн үйлчлэгч нарыг халуун аарцаар цайлжээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин гурван нас хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа.

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалдаж байгаа бөгөөд түүний жингийн дэлхийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээрт эрэмбэлэгдлээ.

Нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт хүйтний эрч эрс чангарч, -50 хэм давна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Ачаалж байна ...