Нарантуул захын хойд хэсэгт байрлах цахилгаан барааны хэд хэдэн чингэлэгт өчигдөр томоохон хэмжээний гал гарлаа.

Авилгатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 1288 гомдол ирсний 640-ийг хүлээн авч, хэрэг бүртгэл нээн ажилласан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж тус эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийн эцэг эх болон, ням гаригт ажиллаж байгаа жижүүрийн эмч нартай уулзаж ярилцав.

Тавантолгойн ордод олборлолт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд өчигдрөөс эхлэн нүүрсээ ачиж эхэллээ.

Олон улсын валютын сан Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэлээ. Тэдний үзэж буйгаар нүүрсний экспортын хэмжээ удааширсан хэдий ч төсвийн хэмнэлттэй бодлогын үр нөлөөгөөр эдийн засаг оны төгсгөлд өсөх хандлага ажиглагдсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрбээр энэ ажлынхаа хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах Бага нарангийн оршин суугч иргэн Т.Ганбаатарын цахилгаан халаагуураар гэрийнхээ халаалтаа шийдвэрлэсэн байдлыг үзлээ.

Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад олгох урамшууллын мөнгийг шилжүүлж эхэлжээ.

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь энэ сарын 8-ны өдөр “Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм.

Манай улсын нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж буй бөгөөд энэ нь өмнөх оноос 1.5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ.

Японы цагдаагийн газар Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Харүмафүжид холбогдох хэргийг шалгаж дууссан тул прокурорт шилжүүлжээ. Цагдаагийн газраас прокурорт илгээх хэргийн материалд Харүмафүжиг хатуу шийтгэх санал хавсаргасан гэх бөгөөд тодруулбал түүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, яллах санал бэлдсэн байгаа аж.

Улаанбаатараас Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлд шинээр аялж эхлэх хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ээлжит мэдээллээ хийхээр болжээ. Энэ удаа гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.

Олон улсын судлаачид Монголын нутгаас урьд хожид олж байгаагүй хачирхалтай үлэг гүрвэлийн ясыг олжээ. Тэд уг амьтныг Цэрдийн галавын үед буюу 71-75 сая жилийн тэртээ одоогийн Монголын нутаг дээр амьдарч байсан гэж үзэж тодорхойлж байна.

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж.

Ачаалж байна ...