"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт “Улаан баг”-аас ахлах тогооч Б.Тэмүлүн туслах тогооч СТА, жүжигчин Н.Цолмонбаярын хамт “Хөх баг”-ийн ахлах тогооч Б.Ариунбилэг туслах тогооч П.Баярцэнгэл нартай өрсөлдлөө.

Хоолны нэр: Амтлаг сүмстэй нугасны шарсан мах, амтласан буурцаг, чихэрлэг лууван

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн долоо дахь дугаар танд хүрлээ. Энэ дугаарт “улаан баг”-ийн ахлах тогооч П.Ганбат, өөрийн туслах тогооч “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагч Ш.Эрхэмийн хамт “хөх баг”-ийн ахлах тогооч Б.Тэмүлүн түүний туслах тогооч “Хөгжим бүжгийн коллеж”-ийн сурагч Н.Хонгорзул нартай мэргэжлийн гал тогоонд өрсөлдөв. Тэдний хүүхдийн хоолны багц (Гахайн махан ороомог, Онигири, Далайн байцааны шөл, Жимстэй ногооны салат) хийв.

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаар танд хүрлээ. Энэ удаагийн дугаарт ахлах тогооч Ш.Эрдэнэхүү, хийлч Дээгий нар “хөх баг” болсон бол тэдний эсрэг “улаан баг”-аас ахлах тогооч Г.Тэнгис, "Тв коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал нар өрсөлдөв.

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн тав дахь дугаар танд хүрлээ. Энэ удаагийн дугаарт ахлах тогооч Г.Мөнгөндолгио, загвар өмсөгч Г.Оюунгэрэл нарын баг, ахлах тогооч Б.Тэмүлүн, дуучин С.Гантогоо нартай өрсөлдөв. Тэдний хийх хоол гэрийн аргаар бэлтгэсэн фетучини гоймонтой паста байв.

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ахлах тогооч Г.Мөнгөндолгио, Б.Тэмүлүн нар өөрсдийн туслах тогооч нар болох дуучин С.Гантогоо, загвар өмсөгч Г.Оюунгэрэл нарын ур чадвараар өрсөлдөж байна.

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн дөрөв дэх дугаар танд хүрлээ. Энэ 7 хоногийн дугаарт ахлах тогооч Г.Тэнгис, дуучин Г.Эрдэнэчимэг нар нэг баг болж, ахлах тогооч Б.Ариунбилэг, "Камертон" хамтлагийн дуучин Мээдээ буюу А.Мэнд-Амар нартай өрсөлдсөн юм. Тэдний ур чадварыг сорьсон энэ оройн амтат зоог бол Тахианы махан ороомог байв.

Хоолны нэр: Үхрийн махан бурито (гэрийн аргаар бэлтгэсэн тортилла, зөөхийн сүмстэй)

Мэргэшсэн хоёр ахлах тогооч, мэргэжлийн гал тогоонд хөл тавьж байгаагүй хоёр туслах тогооч нарын өрсөлдөөн. Ахлах тогооч нар бүхээг дотроос чихэвч, микрофон ашиглан оролцогч буюу туслах тогоочдоо хоол хийхийг зааварлана. Энэ бол "Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлэг юм.

Хоолны нэр: Элгэн бялуу ( Зөөхий эсвэл сүүн сүмстэй )

Хоолны нэр: Хонины шарсан хавирга, амтласан кускус, амтат төмсний нухаш, дарстай мөөгний сүмстэй

Канадын "Фүүд нетворк"-ийн бүтээл, "Chef in your ear" шоуны монгол хувилбар болох "Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ хүргэхээр нэвтрүүлгийн зураг авалтаа хийж эхэлжээ.