Б. Бат-Эрдэнэ
Редактор

Шувуугаар тогоо таслуулдаг “Метрополитан” хот

2015 оны 5 сарын 272015-05-27

84017202-d58b-46d9-891c-d53b9f449a66,66173-1da5dac0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg

Хот даяараа тоггүй өнжив. Өнгөрсөн амралтын өдрийн тог тасралт метрополитан гэгдэх Улаанбаатар хотыг зогсонги байдалд оруулсан нь биднийг нүдний булай болгох шахав.

Тог тасарсан шалтгаан нь “Angry bird” манай цахилгаан станц руу дайрч, гал гаргасан хэмээх мэдээлэл ирэв. Ийм л инээдтэй шалтгаанаар, ганц цахилгаан станцаас тэр дундаа шувуунаас болж хот даяараа ажилгүй суусан гэж бодохоор Улаанбаатар хот маань хөгжиж байгаа шинэ эриний сая оршин суугчтай хот мөн үү гэж асуумаар.

Монгол Улсын улс төр нийгэм, эдийн засаг бизнес, шинжлэх ухаан үйлдвэрлэл, соёл урлаг спортын төв бол Улаанбаатар хот. Энд л Монгол Улсын бүх ажил урагшилж, улсын хөгжил энд л яригдаж байх учиртай. Гэтэл бид шувуунаас болж нэг сая хүнийг бүтэн өдөр зүгээр суулгасан нь ТОМ асуудал.

Өнгөрсөн зуунд тог тасрах бол тийм ч том асуудал биш байсан байх. Гэрэлгүй байсан ч лаагаа асаачих нь. Телевизийн хөтөлбөр өглөө оройдоо хэдхэн цаг гардаг байсан тул телевиз нэг их үгүйлэгдэхгүй. Хотжиж амжаагүй байсан нүүдэлчин иргэд маань байрныхаа өрөөнд зуух пийшин тавиад яндангаа цонхоороо гаргачихдаг байсан цаг үе. Тиймдээ ч тог тасралтад бэлэн, дулаан тасарлаа гэж айх аюулгүй байдаг байсан биз.

Харин өдгөө 21-р зуун гарч хүн төрөлхтнийг эрчим хүчгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Эрчим хүчээр ажилладаг бүхий л зүйл унтарч, зоогийн газрууд үүдээ хааж, гэрт байгаа плетка хүртэл байхгүй болохоор тэр өдөр монголчуудын ходоод ч түр зуур зогсонги байдалд оров. Банк хоршоод ажлаа зогсоож, улс даяар төлбөр тооцооны ажил зогсов. Гэрлэн дохио, шатахуун түгээх станцууд ажиллахгүй болсноор бензинээр явдаг машинууд хүртэл зам дээр зогсох дөхлөө. Цахилгаан шатнаас  “Хүн байна уу” гэж орилох чимээ Улаанбаатарын хэдэн мянган орон сууцанд сонсогдсоныг таашгүй.

Улаанбаатар хот эрчим хүчний хэрэглээгээ хангаж дийлэхгүй, нэмж цахилгаан дулааны станц барих цаг болсныг төр засгийн удирдлагууд мэдсээр байж шийдвэрлэлгүй, ажил хийлгүйгээр өдийг хүрсэн гэж хэлж болно. ТЭЦ 3, 4-ийн өргөтгөл, Амгалан дулааны станц, ТЭЦ-5 барих гээд ажлуудыг эхлүүлсэн ч цаг хугацааны хувьд хоцорч явааг өнгөрсөн амралтын өдрийн үйл явдал төрийн томчуудад ойлгуулсан гэж найдаж байна.

Төгсгөлийн оронд

Шувуунаас болоод гал гарсан гэхэд итгэхэд бэрх байгаа биз. Төмрөөр хийгдсэн дэд станц шувуунаас болоод гал гарах хэмжээний хэврэг байна гэдэг нь санаанд багтамгүй.

Нэг сонирхолтой яриа сонсож байсан нь зуны цагт цахилгааны шугам дээр шувуу олноор сууснаас болж тог тасардаг, хэлбэлзэл ихсэж айл өрхүүдийн цахилгаан хэрэглэлийг шатаадаг гэнэ. Энэ нь цахилгааны хэлбэлзлийг тохируулж байдаг цахилгаан генераторын өдөөлтийн систем муу байгаагаас болдог хэмээн төрийн шагналт инженер Н.Нацагням ярьж байсан. Тэрбээр, “Миний бүтээсэн NaNyam төхөөрөмж ТЭЦ-II, ТЭЦ-III дээр ажиллаж байна. Нэг аз болоход гоё туршилтууд зун болдог юм. Зун болохоор шувууд шугам дээр буухад түр хугацаанд тасраад оросоос залгахад Орос, Англи, Шведээс авсан өдөөлтийн системүүд генераторыг савлуулаад доргилтод оруулаад зарим тохиолдолд зуухууд зогсдог. Гэтэл NaNyam мэдэрч байгаа генераторууд амьд үлддэг” хэмээн хэлж байсан удаатай.

Мөн Буриадын Улаан-Үд хотын дэд станцын барилга руу хэрээ нисч орон, төхөөрөмжинд нь гэмтэл учруулсны улмаас Буриадын нийслэлийн нэг хэсэг гэрэл цахилгаангүй болж байсан хэд хэдэн тохиолдол байдаг. Ийм хэрэг явдлын дараачаас дэд станцыг шувуу үргээдэг дуут төхөөрөмжөөр тоноглох шийдвэр гаргаж байсан туршлага байдаг юм байна.

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

1 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

1 сарын өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

2 сарын өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

2 сарын өмнө