Б. Бат-Эрдэнэ
Редактор

ТӨХ-ноос ховхордоггүй Ц.Нанзаддорж

2015 оны 6 сарын 162015-06-16

294831ff-9b01-4c62-8c55-573caa1773fe,66133-197e0300-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрөв. Тус хуралдаанаар өдгөө хүртэл даргагүй явсан Төрийн өмчийн хорооны даргыг томилов. Тэр нь “хуучин дарга Ц.Нанзаддорж. Тэрбээр ТӨХ-ны даргын суудалдаа ийнхүү гурав дахиа томилогдож байгаа бөгөөд хэдхэн сарын өмнө учир битүүлэг байдлаар даргын суудлаа өгч байсан юм.

Түүний ажлаасаа халагдсан, шүүхдсэн, эргүүлж томилогдсон, дахиад халагдсан, тамгаа авч зугтсан гээд хэвлэлээр бичигдсэн намтар түүхийг сөхвөл:

1.    Ц.Нанзаддорж нь 2012 оны долдугаар сард Төрийн өмчийн хорооны даргаар анх удаагаа томилогдсон. Гэвч 2013 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Д.Цогтбаатарыг томилж байв. Түүний анх удаагаа тус суудалд томилогдож, мөн ажлаа өгч байсан түүх ийм.

2.   Ц.Нанзаддорж 2013 онд ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн жил тойрон шүүхээр заргалдав. Эцэстээ шүүхдээд ялалт байгуулж 2015 оны нэгдүгээр сард ТӨХ-ны даргын суудалд эргүүлэн томилогдсон. Гэвч хоёрхон сарын дараа тэрбээр учир битүүлэг байдлаар ажлаас чөлөөлөгдөв. Ихэнх хэвлэлүүд түүнийг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн хэмээн бичиж байсан ч  “Өргөдлөө өгөөгүй, хүчээр чөлөөллөө” гэх мессеж хэвлэлүүдээр нисэж байлаа. Улстөрийн нөлөөлөл үү, эсвэл өөрөө үнэхээр уйдаад гарав уу гэдгийг мэдэхгүй ч ТӨХ-ны даргын суудалд хоёронтоо сууж, буусан нь энэ.

3.    Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж ТӨХ-ны даргыг томилохоор шийдвэрлэв. Төрийн албаны зөвлөлөөс тус ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан ч Засгийн газрын хуралдаанаар Ц.Нанзаддоржийг шууд томилжээ. Түүний гурав дахь удаагаа ТӨХ-ны дарга гэх сэтрийг зүүсэн нь энэ.

Төрийн өмчийн хороо гэх байгууллагад 20-иод жил ажилласан Ц.Нанзаддоржийг төрийн өмч үнэгүйдүүлсэн, төрийн өмчийг хувьдаа завшсан, тамгаа авч зугтсан гэх зэргээр хар муу нэрүүд дагалдаж ирсэн. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэх ардын үг бий. Тиймдээ ч түүнийг хоёр ч удаа ажлаас нь чөлөөлсөн биз. Харин өдгөө сонгон шалгаруулалтаа цуцлан байж гурав дахиа томилсон нь юуны учир вэ.

 

Санал болгох

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

1 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

1 сарын өмнө
“Хуульчид" аа хуульч шиг байцгаая!

Энэ оны тавдугаар сарын 25-нд У.Хүрэлсүхийн засаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор огцрох эсэх асуудал маргаан дагуулав. Маргааныг их марзан аргаар “таслав”, түүнд оролцон тоглогчид нь бүр марзан санагдав.

2 сарын өмнө
Бие даагчдын парламент 2020-2024

Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.

2 сарын өмнө