Т. Есөн-Эрдэнэ
Сэтгүүлч

Төмөрзам барихгүй байх нь манай төрийнхөнд ашигтай юу

2014 оны 2 сарын 252014-02-25
7a8a6b5e-72d5-493a-9c6b-1b2b1ee82fe3,66817-63a7c290-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgНүүрсний салбарын тухайд гадаад зах зээл дээр өрсөлдөөн ширүүн байна. Ийм үед нүүрсний үнэ нэлээд унах нь тодорхой гэж “Coal mongolia” чуулга уулзалтад оролцсон гадны төлөөлөгчдийн дундаас шулуухан хэлэх хүн цөөнгүй байна. Гэхдээ үүнтэй уялдуулан нүүрсний салбарынхан өрсөлдөөний шинэ тактик боловсруулж чадвал бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт хэн ч маргахгүй байна. 

Чуулганыг зохион байгуулагч байгууллагын тэргүүн эдийн засагч Л.Наранбаатар “Нүүрсний салбарын урагшгүй, бүтэлгүй байдлыг эрс шүүмжлэх нь энэ чуулганы нэгэн зорилго. Аль 2011 онд бид анхны чуулганаа хийж байх үедээ л "Монголын нүүрс төмөр замгүйгээр үнэд хүрэхгүй" гэж сануулж байлаа. Өнөө хэр яагаад энэ тухай яриад байна вэ гэхээр өнөөдөр Монголын нүүрсний салбар дэд бүтцийн хөгжилгүйгээр урагшлахгүй нь ээ. Эргэлзээгүй бид яаралтай ойрын жил хагасын хугацаанд төмөр замаа барьж болно. Тэр тусмаа маргахгүйгээр нарийн царигийн асуудалд санал нэгдээд урагш явах ёстой. Өнөөг хүртэл ийм байдалтай явааг юу гэж тайлбарлахыг мэдэхгүй юм” хэмээв.

Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудын энэ удаагийн чуулган дахь оролцоо үнэнийг хэлэхэд урьд урьд жилүүдийнхээс ялгагдах зүйлгүй протоколны хэдэн танилцуулах илтгэлээс хэтэрсэнгүй. Монгол хэзээ экспортын төмөр замаа барьж дуусгах вэ гэсэн асуултад ирэх жил мөн л энэ жилийнх шиг хариултгүй хачин царайлж зогсох юм бол энэ чуулганы хэрэг бараг л үгүй юм. Алийн болгон бидний хангалттай судалчихаад ирсэн гадныханд “Бид нүүрсний арвин нөөцтэй, дэлхийд эхний аравт багтана” гэх эл дол асуудлыг илтгэлдээ хавчуулж суух вэ.

Мөн чуулганд оролцогч зарим дотоодын төлөөлөгчид төмөр замын ажилд аль ч Засгийн газар хойрго хандаж байгаа нь авлига, хээл хахуультай холбоотой гэсэн зүйл ярив. Тухайлбал, төмөр зам барихын оронд өндөр өртөгтэй зам түрээслэх, худалдан авах зэрэг ажилд Засгийн газар ач холбогдол өгч байгаа нь манай төрийнхний өнөөдрөө аргацаасан үйл ажиллагаа болж харагдаж байгаа бололтой.

Саяхан Засгийн газар Ухаа худаг-Гашуун Сухайтын замыг 90.5 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээлэл гарч байсан. Энэ л гэхэд төмөр замын ажлаас хойш суусныхаа төлөө мөнгө зувчуулах томоохон наймаа болж байгаагаа тухай хардангуй өгүүлэв. Мөн өргөн нарийн царигийн тухай асуудалд өчүүхэн амбицаар хандсан улстөрчдийг ч буруутгаж байна.

Эдийн засагч, Defacto нэвтрүүлгийн автор Д.Жаргалсайхан, “Монгол Улс өнөөдөр нэгдүгээрт бүтцийн хямралд орчихоод байна. Энэ нь нэг, хоёр дарга нарыг солиод шийдэгдэх асуудал биш юм. Үүнийг Засгийн газраас эхлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг Засгийн газарт оруулсан нь маш буруу. Ингэснээр тэд өөрийн компаниудын үйл ажиллагааг төсвийн мөнгөөр дэмжих боломжийг олгож байна. Үүнийг салгах ёстой. Мөн төсвийн зардлын 50 хувийг зөвхөн захиргааны зардал эзэлж байна. Төрийн өмчийн нэртэй компаниудын ууж, идэх нь хэрээс хэтэрч байгаа болохоор энэ компаниудыг нэн даруй хувьчлах хэрэгтэй.” хэмээсэн. Мөн төмөр замын асуудлаар тэрбээр, “Монгол Улс түүхэнд олдож буй ганцхан боломжоо алдах гээд байна. Энэ нь манайх дэлхийн олон улсын хөдөлмөрийн хуваарьт орох асуудал юм. Бид хойд, өмнөд гэсэн хоёр том гүрнээ ашиглаад мөнгө олох боломж бий. Үүний тулд төмөр замын сүлжээг өөрийн нутагтаа бий болгох хэрэгтэй байна. ОХУ дангаараа дэлхийн нүүрсний 16 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл бид Оросоос нутгийнхаа гүн хүртэл өргөн царигтай төмөр зам бий болгох хэрэгтэй. Ингээд үргэлжлүүлээд Хятад хүртэл нарийн царигтай төмөр замыг бий болгох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, өргөн болон нарийн царигтай төмөр замыг Монгол Улс нутгийнхаа гүнд зангидаж, шилжүүлэн ачдаг болсноор бид заавал өөрийн юмаа ухахгүйгээр сайхан амьдрах боломжтой болно. Угаасаа манай улсаар дамжвал хамгийн дөт учир хоёр хөрш маань дуртай зөвшөөрнө. Гэтэл үүнийг улстөрчид хувийн ашиг сонирхлынхоо үүднээс өнөөг хүртэл шийдэж чадахгүй байсаар бид энэ том боломжийг алдахад хүрээд байна” хэмээн хэлсэн юм.






Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

15 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө