Барилгынхныг ингэж “базаж” болно

2013 оны 12 сарын 182013-12-18
3810729e-8c37-47a7-a69c-d634a94e19e2,66871-69fc8c70-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg-Ажлын явцыг хяналтын камераар баталгаажуулжээ-

Иргэдийн хамгийн ихээр итгэл алдарсан салбар бол барилга. Барилга босох хугацаанд хэн ч, хаана ч хохирох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, барилга дээр ажиллаж байгаа ажилчин, дэргэдүүр нь явж байгаа энгийн иргэд гэмтэж бэртэх, амь насаа алдахыг үгүйсгэхээргүй байдалд бид эвлэрчихэж. Барилга нь бослоо гэхэд үнэ төлбөр нь тэнгэрт хадна. Нэг насныхаа хоолыг хугасалж зээл тавиад оруут чанаргүй барилга угтана. Бас дээр нь болоогүй талбайн хэмжээгээрээ захиалагчдаасаа 4-40 сая төгрөгийг завшдаг нарийн аргатай болсныг саяхан ШӨХТГ-аас мэдэгдсэн. Ийм байдалд манай толгой компаниудаас эхлэн жижиг нь ч амташсан гэдэг. Гэхдээ тэд бүгдээрээ чанаргүй барилга барьдаг гэвэл ташаа ойлголт ажээ. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд ажилтнууддаа зориулж орон сууц бариулах болсон. Тэгвэл манай компаниуд хуулийн байгууллагын орон сууцыг  “өөрөөр” барьдаг юм байна.

Салбартаа багагүй зартай “Өндөр буянт” холдинг нийслэлийн хэд хэдэн дүүрэгт орон сууцны хотхон барьж буй. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Сэлбэ голын эрэг дагуу цагдаагийн ажилтнуудын 212 айлын орон сууц ямар ч асуудалгүйгээр хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ байрыг түр орхиж “Өндөр буянт” холдингийн асуудалтай барилгуудын талаар товчхон сөхье.

Уг компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд “Оргил стар” хотхоныг барьж буй.  Өнгөрсөн онд ашиглалтад орохоор товлосон байсан ч одоо хүртэл байрандаа орж чадаагүй хэмээн захиалагчид нь ШӨХТГ-т хандахдаа тулжээ. Жил дамнан захиалагчдаа хүлээлгэж байж энэ сард оруулна хэмээн мэдэгдсэн ч дахин хойшилж ирэх хоёрдугаар сард байраа өгнө гэжээ. Туул голын хөвөөнд Оргил рашаан сувиллын хажууд худалдаа үйлчилгээний төвд ойрхон байрлах, тохь тух бүхий давхартаа гаражтай, хатуу хучилттай зам, авто ил зогсоол, газар доорхи 350 автомашины дулаан гаражтай. Өндөр настан болон хүүхдүүдэд зориулсан амралтын болон тоглоомын талбай, усан оргилуур бүхий ногоон байгууламжтай хэмээн сурталчилж байсан ч газар дээрээ чанаргүй материалаар барьж буйг иргэд хэлж буй юм.  Түүнчлэн ШӨХТГ-аас орон сууцны ам метрийн талбайг шалгаж эхлэхтэй холбогдуулан иргэд тус компанийн барьсан “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн тал дахь “UB town” хотхоныг шалгуулах хүсэлт гаргах болжээ. Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Кино үйлдвэрийн ард байрлах “Happy town” хотхоныг ч нэрлэж болно. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр уг хотхоны барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алдсан юм. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хангаагүйгээс оюутан залуу амиа алдсан гэдэг. Түүнчлэн Тусгаар тогтнолын ордныг барьж байхад дөрвөн давхраас бас нэгэн ажилтан унаж гэмтэж байсан билээ.

Харин цагдаагийн ажилтнуудын орон сууцны барилгын ажил дуусах шатандаа оржээ. Ихэвчлэн Эрүүгийн цагдаа болон Хөдөлгөөнт эргүүлийн ажилтнуул орохоор захиалга өгчээ. Энэ барилгын хувьд хамгийн хямд өртгөөр, хамгийн хурдан хугацаанд ажлаа гүйцэтгэж буй хэмээн онцолж болох. 2012 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ ондоо багтаахаар төлөвлөж буй. Ам метр нь 820 мянган төгрөг. Хамгийн гол нь чанарын өндөр төвшинд баригдаж буйг захиалагч талынхан онцолж байгаа юм. Барилгын явцад ямар ч зөрчил дутагдал гараагүй, ажил цалгардаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаагүй гэнэ. Үүнийг батлах нотолгоо нь барилгын ажлын бичлэг гэвэл та итгэх үү. Захиалагч тал болох ЦЕГ-аас барилга эхлэхтэй зэрэгцэн хяналтын баг томилжээ. Мэдээж чанартай барилга бариулахын тулд шүү дээ. Эрүүгийн цагдаа, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас орсон таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан байна. Тэд барилгын ажлын явцыг камераар бичиж хадгалахаас гадна өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж иржээ. Стандартын дагуу барьж буй эсэх, чанартай материал хэрэглэж байгаа зэрэг цахилгаан, дулаанаар хангах асуудлыг ч хариуцсан байна. Ялангуяа барилгын үндсэн суурь, тулгуурыг цутгах явцад захиалагч талын хяналтын багийнхан 24 цагаар ажиллажээ. Мэдээж ийм нөхцөлд чанарын асуудал яригдахгүй, ам метр талбайн бүрэн эсэхэд эргэлзэх шаардлагагүй аж. Түүнчлэн “Өндөр буянт” холдингоос долоо хоног бүр хяналтын багийнханд барилгын материал, санхүүжилт зэрэг холбогдох мэдээллийг өгдөг болохыг зарим хүмүүс хэлж байсан юм. Иймэрхүү хяналтаар ажлаа гүйцэтгүүлж байгаад орон сууцны захиалагчид сэтгэл хангалуун байна лээ. Хяналтын баг ажиллах санаачлагыг ЦЕГ-аас гаргасан бөгөөд гүй­цэтгэгч компани үг дүү­гүй гүйцэтгэж байна. Эн­гийн иргэд ч гэсэн захиалга өгөхдөө ийм хя­налт тавьбал болох биш үү.

Барилгыхан энгийн иргэдийн хувьд захиалгыг нь авчихаад хэдэн сараар хүлээлгэж, хүний алтан амь, эрүүл мэндээр сольж, бас тэгээд чанаргүй, найдваргүй барьдаг хэрнээ хуулийн байгууллагад тушаал бие­лүүлэх мэт аашилдаг ажээ.

Б.ЭНХЗАЯА




Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө