Улаанбадрахын ундны усны гамшиг

2014 оны 2 сарын 82014-02-08
14d1a229-60b6-4722-a7c2-b5168c79955a,66832-65286f20-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpg-“Кожеговь” компанийнхан хайгуулын талбай дахь айлуудыг нүүлгэж худаг гаргаж өгчээ-

“Арева”-гийн охин компани болох “Кожеговь” Дорноговь аймагт ураны хайгуул хийж, туршилтын шар нунтаг олборлосноос иргэд, иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэлтэй тулсаар байгаа. 2012 оны сүүлчээр малчин Д.Норсүрэнгийн тугалууд хорогдож эхэлсэн нь эдүгээ аль аль талынх нь санал нэгдэхгүй байгаа асуудлын эхлэл болсон юм. Гэхдээ зөвхөн Д.Норсүрэн гуайн 20 тугалаар зогсоогүй, “Кожеговь” компанийн хайгуулын бүсэд амьдардаг олон малчны хотонд гажиг төл гарах, малын нүд өвдөх тохиолдол хэвийн үзэгдэл болсныг малчид хэлсээр байгаа юм. Мал хордсоны шалтгаан нь ундны усны бохирдол гэдэг. Улаанбадрах суманд хайгуулын лиценз эзэмшээд 10 гаруй жил болж буй “Кожеговь”-ийн өрөмдлөгийн цооногийн тоо тоолж барагдахгүй. Дулаан-Уулын ордод гэхэд 1000 гаруй цооног гаргасан байдаг. Дорноговь аймгийн ИТХ-аар мал хорогдсон шалтгаан тодорхой болтол 2013 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоосон гэдэг. Гэвч “Кожеговь” хориотой байх хугацаанд ажлаа үргэлжлүүлж хоёр сарын дотор 100 гаруй цооног өрөмдсөн байдаг аж. Энэ хугацаанд багаар бодоход 3000 гаруй цооног гаргаж хайгуул хийсэн гэх албан бус тоо байна. Энэхүү үйл ажиллагааны явцад “Кожеговь” компани 2011 оны арванхоёрдугаар сараас 2012 оны тавдугаар сард Улаанбадрахад хайгуулын нөөц тогтоох зорилгоор 2.8 тонн шар нунтаг олборлосон. Энэ үеэр гүний ус бохирдсон гэж иргэний нийгмийн байгууллагууд үздэг аж. Өөрөөр хэлбэл, шар нунтаг олборлох үедээ хүхрийн хүчлийг газрын гүнд оруулж уран олборлосон. Энэ үед ураныг барьж байсан хүнд “эзэнгүй” болж илүүдэл бодисуудын хамт ямар ч хяналтгүйгээр газрын хөрсөнд алдагдсан гэж үздэг. Ундны ус бохирдсон үед мал олноороо хордох эрсдэл яах аргагүй бий болно. Үүнийг “Кожеговь” мэдээж эсэргүүцдэг. Гэвч “Кожеговь” иргэний нийгмийн байгууллагуудын тайлбарууд аль нь ч шинжилгээгээр нотлогдоогүй. Харин эргэлзээ төрүүлэх нэг зүйл бий. Улаанбадрах орчмын ундны усан дахь селень бодисын хэмжээ жил бүр нэмэгдэх болсон байна.

Энэ нөгөө гайхал 20 тугалыг хордуулсан байж болзошгүй гэж Засгийн газрын томилсон багийн шинжилгээний хариунд гардаг бодис. Улаанбадрах сумын Аргалант багийн малчид “Кожеговь”-ийн салхин дор амьдардаг. Хүчтэй салхи гарах үед малын өвчлөл нэмэгддэг тухай малчид ярьдаг юм. Тэдний хэлж буйгаар нутагт нь ураны хайгуул хийж эхэлснээс гүний усны төвшин эрс доошилсон гэдэг юм билээ.

Гэхдээ “Кожеговь” ундны усыг бохирдуулаагүй хэмээн мэдэгдэж байсан өнгөрсөн намар хайгуулын талбайд байгаа айлуудыг нүүлгэжээ. 10 гаруй айлыг 20 км алсад буулгаж, хэд хэдэн худгийн цооног гаргаж өгсөн гэнэ. Тэгэхээр “Арева”-гийн өрөмдлөгийн дараа Улаанбадрахын гүний усанд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсон нь тодорхой гэж хардаж болох. Хэрэв өөрсдийн үйл ажиллагаанд 100 хувь итгэлтэй байсан бол иргэдийг нүүлгэх шаардлагагүй. Ийм алхам хийсэн “Кожеговь” эрсдэлтэй гэдгээ баталсан хэрэг энэ биш үү.

Б.ЗАЯА





Санал болгох

"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

5 цагийн өмнө
Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

7 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

8 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

13 өдрийн өмнө