Хаягдал аккумлятор буюу хар тугалганы бизнес

2014 оны 1 сарын 272014-01-27
f6a091fd-5032-4ca8-b08a-84ad4e54c6e1,66839-65c9df40-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgАвтомашины аккумляторт хар тугалга, мөнгөн ус, кадми зэрэг арав гаруй төрлийн химийн бодис агуулагддаг гэж доктор Ш.Пүрэвсүрэн “Орчны бохирдол-Таны амьдралд” номондоо бичжээ. Тэгвэл хар тугалга нь хүний бүх эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг хортой бодис гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурдсан байна. Хар тугалганд хордвол бөөр, мэдрэлийн систем, нөхөн үржихүйн тогтолцоонд хүчтэй нөлөөлдөг аж. Мөн хорт хавдар үүсгэж, нярай, бага насны хүүхдийн тархины хөгжлийг сааруулж, оюун ухааныг доройтуулдаг тухай өгүүлжээ. Түүнчлэн хар тугалга нь агаар, ус, хүнсний зүйлд шингэн хүний амьсгалын эрхтэн, арьсаар дамжиж хордуулдагийг эрдэмтэд нотолжээ. Тэгвэл энэхүү аюултай бодисыг ашигтай наймаа болгож, бидний эрүүл мэнд, байгаль орчныг бохирдуулж байгаа нэгэн бизнес байна. Гэр хороолол болон автомашины худалдаа тойрсон газруудад ченжүүд хуучин аккумляторыг хүчин чадлаас нь хамаарч худалдаж авдаг. Автомашин аккумляторгүй бол явахгүй, шинийг авна, 1-2 жилийн дараа хуучирч, муудна. Нэгэнт муудсан сэлбэгээ хэдэн төгрөгөөр сольчих нь хэнд ч ашигтай учраас  тасралтгүй үргэлжлэх тун ч ашигтай бизнес болчихож. Хоёрдогч түүхий эдийн ченжүүд аккумляторыг аваад яадаг вэ. Тэднээс өөрсдөөс нь сонирхвол юу юугүй хэлж өгөх хүн олдсонгүй. Нас тогтсон нэгэн ахыг нэлээд гуйж байж яриултал хаягдал аккумляторыг бөөнөөр нь авдаг хүмүүс байдаг гэнэ. Тэд хөдөө очиж шингэнийг нь асгаад хар тугалгыг нь салгаж аван хятадуудад зардаг гэлээ. Ихэвчлэн Сүхбаатар аймаг руу авч явдаг тухай ч хэлэв. Хаягдал аккумляторыг хэдэн жилийн өмнө 2000-2500 төгрөгөөр үнэлж авдаг байсан бол одоо ханш нь өсчээ. “Гэрээр очиж байнга аккумлятор авна” гэсэн зарын дагуу залгатал “Ампераас нь шалтгаалан 10-30 мянган төгрөгөөр авна. Ах нь одоо хөдөө явж байна. Чи байлгаж байгаарай. Хотод очоод ярья” гэв. Хоёр жилийн өмнө Улиастайд хоёр хятад иргэн аккумляторын шингэн асгаж байгаад баригдсан тохиолдол бий. Хэдийгээр ченжүүд хөдөө аваачиж асгадаг гэх ч гэр хорооллын гудамж бүрт шахуу байгаа түүхий эдийн цэгүүд тэр их аккумляторын шингэнийг бидний дунд хаана ч хамаагүй асгаж байж мэдэх юм. Түүнчлэн Солонгос, Японоос нэг жил хэрэглэсэн хуучин аккумлятор орж ирэн “Өгөөмөр” гэх мэт автомашины захуудад ихээр худалдаалагддаг юм байна. Үнэ ханшийн хувьд шинээсээ хамаагүй хямд болохоор хурдан зарагддаг гэнэ. Гэхдээ хуучин аккумлятор нэг их удалгүй муудчихдаг гэж жолооч нар ярьж байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийнхан нарны зайн үүсгүүр өргөнөөр ашиглах болсон. Тэр болгонд аккумлятор хэрэглэж, цэнэг нь дуусахаар нь хаа ч хамаагүй хаячихдаг болжээ. Хөдөөгийн замд хаягдал аккумлятор олноор тааралддаг болсон. Ингээд бодоход улсын хэмжээнд 200 орчим мянган машин, өчнөөн тооны мотоцикль, үүн дээр хөдөө орон нутагт  байгаа  80 гаруй мянган нарны зайн үүсгүүрүүд бүгд аккумлятороор ажиллаж, жил бүр 4-5 мянган тонн  хар тугалга  хаягдал болон хуримтлагдаж байгаа талаар судалгаа гарсан байна.

Манай улсад химийн аюултай хаягдал, бодисыг хэрхэн устгах талаар зохицуулалт байхгүйгээс зөвхөн аккумлятораар тооцож үзэхэд л ийм их аюул байна. Дунд зэргийн аккумуляторт 18-25 кг хар тугалга, 2-3 литр концентрацтай хүхрийн хүчил байдгийг эрдэмтнүүд тооцоолжээ. Хараа хяналтгүй импортлогдож байгаа олон мянган аккумляторын шингэн хаана асгарч, хэний дотор хорт хавдар болон хувирч байгааг таамаглахын аргагүй. Тиймээс ядаж л хэдхэн сар хэрэглэгдээд хог дээр хаягдаж байгаа хуучин аккумляторын импортод хяналт тавих цаг болжээ.

Б.Солонго

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө