Шөнийн цагаар үнээ 2000 хүргэдэг микрочдыг шалгалаа

2013 оны 10 сарын 292013-10-29
783c3fff-5268-462b-951f-97d78a7182f5,66936-70aff110-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgИргэдийн хамгийн их үйлчлүүлдэг унаа бол микро автобус. Том оврын автобус эрт зогсдог учраас нугасандаа хүн суулгаж, төлбөрөө хүссэнээрээ нэмдэг ч шөнийн 01 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг. Гэхдээ албан ёсоор мөрдөх тариф нь 500 төгрөг. Ажил оройтож тараад автобус зогсоход микро л аминд ордог гэх хүмүүс цөөнгүй.  Гэвч иргэд бага оврын автобусууд оройн цагаар үнээ нэмдэг гэсэн  гомдлыг  ШӨХТГ-т өгсөн байна. Тиймээс  ШӨХТГ, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтран групп шалгалтыг долоо хоногийн хугацаатай хийхээр шалгалтаа эхлүүлсэн байлаа. Тэд өнгөрсөн пүрэв гарагаас нийслэлийн долоон дүүрэгт оройн цагаар буюу ид ачааллын үеэр шугамын микронуудад  шалгалт хийсэн аж. Тиймээс бодит байдалтай танилцахаар шалгалтын багийнхантай хамт явсан юм. Бид бямба гарагийн орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Гандангийн буудлаас бүх чиглэлийн бага оврын автобусанд 20.30-23.30 цагийн хооронд хяналт тавьсан. Ажлын багийнхан техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн үнэмлэх, замын хуудас, зорчигч хэтрүүлсэн байдал, үйлчилгээний үнэ, тасалбар зэргийг шалгах үүрэгтэй юм. Биднийг Гандангийн буудал дээр очиход нэгдүгээр эгнээ микро автобусаар дүүрсэн, хэсэг микронууд явган хүний зам дээр хөндлөн зогссон харагдлаа. Эхний тэргэн дээр очоогүй байхад бүгд хүнээ авалгүй явцгаасан юм. Зорчигчдоос хэдэн төгрөгөөр үйлчлүүлж байгааг асуухад 800-1500 төгрөг гэнэ. Микроны кондукторууд ч үнээ нэмж явдгаа хүлээн зөвшөөрч 21.30-аас хойш 2000 төгрөгөөр иргэдэд үйлчилдгээ хэллээ. Харин тасалбарын тухайд  зорчигчид микро тасалбар өгдөг гэж огт мэдээгүй дуулаагүй гэх юм. Энэ талаар жолоочоос нь лавлахад: “Хариуцагч компани нийтийн тээврээс тасалбар авч, жолооч нартаа долоо хоногоор нь өгдөг. Өдөрт 150 тасалбар өгдөг нь хүрэлцдэггүй” гэлээ. Ихэнх жолоочид өөрсдийн хэнэггүй байдлаас болж замын хуудсаа авдаггүй аж. Шалгалтын явцад нийтийн тээвэртэй гэрээгүй, жолооч нь үнэмлэхгүй машинууд хэд хэд таарлаа. Замын цагдаагийн газраас зөрчил гаргасан хувь хүнд 5-30 мянган төгрөг, үнэмлэхийг нь хураах, эрхийг нь зургаан сараас хоёр жилээр хасах, машиныг нь журамлах  хүртэл арга хэмжээ авдаг аж. Харин зөрчил гаргасан жолоочийн харъяалагддаг аж ахуй нэгжид 50-100 мянган төгрөгийн торгууль ногдуулах заалттай гэлээ.  Хулгайн тээврүүдийн хувьд амьдралын эрхээр хүмүүс зөөдөг  эсвэл харих замаараа хааяа хүн авдаг гэсэн хариултыг албаны хүмүүст өгсөн бөгөөд автобусны буудлын ойролцоо худалдаа эрхэлдэг, амьдардаг иргэд оройн 21.00 цагаас шөнийн 01.00 цаг хүртэл хүнээ дүүргэх гэж орилдог гэсэн өргөдөл барьсаар ирлээ. Эдгээр  микронууд  явган хүний замыг эзэгнэж машин дотроо хөзөрдөж, согтууруулах ундаа хэрэглэж наргиж цэнгэдэг аж. Шаардлага тавьсан нэгнийг хэн байсан ч хамаагүй хэл амаар доромжилж зодож цохидог гэнэ. Тэднээс болж худалдаа эрхлэгчид нь машин тавих газаргүй, үйлчлүүлэгчид нь цөөрсөөр байгааг хэллээ. Биднийг яриа авч шаардлага тавихаар очтол 20 гаруй насны арваад залуу элдвээр хэлж сүүлдээ  зодох шахлаа. Ойр хавийн хүмүүсийг дээрэлхэж зодсоор ноёрхлоо тогтоожээ. Тэд албаны хүмүүсийг тоосонгүй. Цагдаагийн байгууллага яаж ч чаддаггүй. Бүгд найз нөхөд болцгоосон гэдгийг ойр хавийн хүмүүс хэлж байсан. Нийтийн тээврийн автобус 22.00 цагаас өмнө зогсдог учраас ажил нь оройтож тардаг, хол гэртэй хүмүүсийн хувьд үнээ нэмдэг ч гэсэн микро автобусууд байгаад баярладаг гэнэ. Биднийг шалгалт хийгээд хоёр цаг болоход сүүлдээ ганц ч микро ирсэнгүй. Жолооч нар хоорондоо мэдээлэл дамжуулсан бололтой. Ажлын багийнхан  20 гаруй машин торгож таван машин журамлалаа. Ер нь зөрчилгүй машин таарсангүй. Өмнө шалгалт хийсэн дүүргүүдэд  өдөрт 30 гаруй машин торгож арваад машин журамласан гэнэ. Цаашид Баянзүрх дүүрэгт багийнхан ажлаа үргэлжлүүлэх юм. ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн С.Энхбат: “Бага оврын микро автобусуудын үнийн талаар иргэд аж ахуй нэгжүүдээс ирсэн санал гомдол, шалгалтын үр дүнг хэлэлцэн тодорхой шийдвэр гаргана. Тээврийн газраас хуулийн хүрээнд микроны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмнэ гэж үзэж байгаа. Буухиа чиглэлд явдаг микронууд хураамжаа зоргоороо нэмдэг нь хэвийн үзэгдэл болсон байна. Нийтийн тээврийн газраас байнга хяналт тавих боломжгүй” гэж хэлсэн юм.

С.Уянга

Санал болгох

Соёлын сайд С.Чулуундаа соёл заах нь

Соёлын сайдын ажил ковидын хөл хорио зөрчиж зурагтаар мөнгө цуглуулах ажил ерөөсөө биш ажээ

16 өдрийн өмнө
Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө

Энэ тэмдэглэлийг уншсаны дараа хөл хорионы тухай нухацтай тунгааж, Засгийн газар, Улсын Онцгой Комисст дуу хоолойгоо хүргээрэй. Монгол Улс сайнаар хэлбэл ардчилсан, муугаар хэлбэл популист төртэй учраас иргэдийн хүсэл, төрийн бодлого хоёр өндөг тахианы үлгэр шиг уялдаатай. Миний хувьд хөл хориог зөөллөх, хэсэгчлэн чөлөөлөх саналтай байна. Учрыг өгүүлэх нь:

2 сарын өмнө
Монголын хотуудад зэрэглэл, статус тогтоох асуудал

ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН АНАЛИЗ-СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАСАН БОДЛОГЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

2 сарын өмнө
Улаанбаатарт нэвтрүүлэх дүүжин тээврийн бодит түүх

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг. Арваад жилийн өмнө Таванбогдынхон приус автомашин оруулж ирэхэд “Хөдөө унаж яваад зай нь дуусчихвал ёстой баларна. Бороотойд унавал аянганд ниргүүлж мэднэ. Богино холболт үүсээд машин дотроо цахилгаанд цохиулна” гээд их ч шуугиж, шүүмжилж байв даа. Өнөөдөр хар, приус 10, 20, 30, 40, 41 маркаараа хаа сайгүй. Шатахуунд хэмнэлттэй, сэлбэг хямд приус машин Улаанбаатарт нүд үзүүрлэгдэм олширчээ. Хүмүүс одоо бүр Ниссан Лийфээс ч уйдаж, Тесла авах талаар мөрөөдөж байна. Харин өнөөдөр дүүжин тээврийг болохгүй, бүтэхгүй мэтээр шүүмжилж байна.

3 сарын өмнө