Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индексээ (The Global Competitiveness Index) шинэчлэн гаргалаа. Энэхүү индексийг 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэн, долоон онооны системээр гаргадаг бөгөөд энэ жил 140 орон хамрагджээ. 2015 оны дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар өндөртэй улсаар Швейцар долоон жил дараалан шалгарч, Сингапур, АНУ, Герман, Голланд улсууд удаалсан байна.
Монгол Улс уг судалгаанд 2005 оноос эхлэн хамрагдсан бөгөөд энэ жил 140 орноос 104 дүгээр байрт орж, өнгөрсөн жилийн амжилтаасаа зургаан байр ухарлаа. Манай улсын авсан хамгийн өндөр үзүүлэлт нь эрүүл мэнд, суурь боловсролын 5.7 оноо байлаа. Харин дэд бүтцээр 2.9 оноо авч, 140 орны 112-т бичигджээ.
Энэ жилийн хувьд институцийн тогтолцоо, дээд боловсрол, мэргэжлийн сургалт, технологийн бэлэн байдал, зах зээлийн хэмжээ үзүүлэлтүүд сайжирсан ч макро эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн бүтээмжээр муу оноо авсан нь ийнхүү нөлөөлжээ.
Монгол Улс 2006 онд 92, 2007 онд 101, 2008 онд 100, 2009 онд 117, 2010 онд 99, 2011 онд 96, 2012 онд 93, 2013 онд 107, 2014 онд 98, 2015 онд 104 дүгээр байрт орж байв.
Үзүүлэлт 2015 |
Оноо |
140 орноос эзэлсэн байр |
Институцийн тогтолцоо |
3.8 |
112 |
Дэд бүтэц |
2.9 |
112 |
Макро эдийн засгийн орчин |
3.2 |
133 |
Эрүүл мэнд, суурь боловсрол |
5.7 |
69 |
Дээд боловсрол, мэргэжлийн сургалт |
4.5 |
62 |
Бараа бүтээгдхүүний зах зээлийн бүтээмж |
4.2 |
79 |
Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал |
4.5 |
41 |
Санхүүгийн зах зээлийн бүтээмж |
3.0 |
125 |
Технологийн бэлэн байдал |
4.0 |
67 |
Зах зээлийн хэмжээ |
3.0 |
100 |
Бизнесийн ур чадвар |
3.5 |
113 |
Инноваци |
3.1 |
97 |
Нийт |
3.8 |
104 |