Б. Бат-Эрдэнэ
Редактор

Бид дараагийн удаа Монгол баатар хийнэ

1
2015 оны 12 сарын 82015-12-08

“Predatоr” буюу харийнхний төмөр баримал хийсэн Говь-Алтай аймгийн авьяаслаг залуучуудтай уулзаж ярилцлаа.

Ийм төрлийн баримлуудыг гадаадад л харж явснаас биш Монголдоо бүтээснийг төдийлөн харж байсангүй. Монгол залуус маань гарын ур дүйтэй, хийж бүтээж чаддаг гэдгийг харуулж яваа та бүхэнд баяр хүргэе. Өөрсдийгөө танилцуулна уу?

Энэхүү баримлыг бид гурвуулаа нийлж бүтээсэн. Б.Хаянхярваа, Б.Даваадалай, О.Бат-Эрдэнэ гээд залуучууд байна. Бид Говь-Алтай аймагт машин засварын газар ажиллуулдаг. Тус тусдаа ажилтай, хувийн юм хийгээд явж байгаа ч энэ төрлийн баримлын урлагийг сонирхож хийж үзэх бодол төрсөн. 

Гэхдээ бидний хийсэн бүтээл маань төсөөлж байгаагүй үр дүнг харууллаа. Хүмүүс залгаад та нарын хийсэн баримал фэйсбүүкт од болж байна гээд л хэлэхэд их гайхсан. Телевизүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зураг нь их гарсан. Тэгээд бид Говь-Алтайгаасаа наашаа энэхүү баримлаа авч ирээд байгаа нь энэ.

54a8062a-9799-4ea5-b886-39af382a6950,71827-c004844942048a9ba27c7129622ff0af.jpg.jpgХэдийнээс ийм баримал урлах болов. Өмнө нь ямар барималууд хийсэн бэ?

Хамгийн анх 2011 онд сонирхоод хийж эхэлж байсан. Интернетээс гадаадуудын хийсэн төмөр баримлуудаг харж үзэж байгаад л хийж эхэлсэн. Азидаа бол урлагийн нэг төрөл болтлоо хөгжсөн юм билээ. Яагаад монголчууд бид хийж болохгүй гэж бодож байлаа. Сонирхол хоббигоороо л хийж эхэлсэн. Эхлээд хүн чоно, дараа нь терминаторыг хийсэн. Эхний хоёр бүтээлээ Энх-Амгалан гээд дүүтэйгээ нийлж хийж байсан. Сүүлд хийсэн Predatоr-ыг бодвол деталь багатай ч бас хийх гэж их зүтгэл гаргаж байлаа.

Яг энэ Predatоrын хувьд ямар хугацаанд хийж дуусгав. Өртөг зардал хэр гарсан бэ?

Бид гурав тус тусынхаа ажлыг хийдэг учраас зав чөлөөгөөрөө, аль болох хурдан хийхийг хичээсэн. Ерөнхийдөө 2 сарын дотор л хийсэн байх. Зардлын хувьд нарийвчилсан юм алга. Тасдагчийн ир, гагнуур, электрод, материалаа цуглуулна гээд л зардал бага багаар их юм гарна.

Эхлээд зургаа гаргаад ямар хэмжээтэй, яаж хийх вэ гэдгээ тооцоолно. Тэр хэмжээндээ таарах төмрөө хайна. Нэг нэгээр нь холбож гагнана. Хэмжээнд нь тааруулж тасдана. Гадаадад хийгдэж байгаа энэ төрлийн төмөр баримлуудаас дутахааргүй хийх гэж л хичээнэ дээ.

Зардал гэхээсээ илүүтэй хүч хөдөлмөр их зарцуулсан даа. Хийж дуусгачихаад үүнээсээ кайф авч, олон түмэнд таалагдаад ирэхээр их урамшиж байгаа.

Та нарт захиалга орж ирж байна уу?

Захиалга  бас орж ирж байна. Олон нийтэд маш их түгсэн байна лээ. Цаашдаа хамгийн гол нь хамтарч ажиллах хүмүүстэй л хамтарч юм хийе гэж бодоод байгаа. Ийм баримал чинь интерьер чиглэлээр л ашиглавал зохистой юм л даа. Хүмүүс хөшөө гээд яриад бичээд байна лээ. Энэ бол хөшөө биш төмрөн баримал гэдгийг тодотгож хэлмээр байна.

Монголчууд маань ийм төмрөн баримал төдийлөн харж байгаагүй болохоор их сонин содон байх шиг байна. Жишээлбэл Predatоrыг харчихаад энэ асаад явдаг уу гэх мэт асуулт их асууж байсан л даа. Ер нь энэ мотоциклийг нь явдаг хөдөлдөг байдлаар хийж болох байв уу?

Харин яг ингэж асуугаад байгаа юм. Нэг мөр мотоциклд нь мотор хийгээд явдаг хийчихгүй яасан юм гэсэн хүмүс мэр сэр бий. Бид баримал биш техник хийе гэвэл хөдөлдөг байдлаар хийж болох байсан. Мотоциклын хөдөлгүүр тавиад гинж холбоод хүн унаад явдаг байхаар хийж болно. Захиалга өгвөл бид яг энэ загвараараа жинхэнэ мотоцикл ч хийх боломж бий.

Энэ харийнханы баримал хэдэн кг бэ. Зөөвөрлөх гэж их л ажил болох юм шиг харагдаж байна?

Энэ мотоциклтой харинханы баримал 300 кг жинтэй. Зөөвөрлөхөд их хүндрэлтэй. Үүнийг бодолцоод салдаг хийсэн. Мотоцикл, Predatоr тус тусдаа. Тээвэрлэж ирээд байрлуулах газраа байрлуулаад Predatоrоо дээр нь суулгачихдаг. 

25c3a305-75c6-41ac-967c-54eef27dfa5c,71827-a9fa30dc070f8e03711001065db5d1fc.jpg.jpg

Гадуур хотын гудамжуудад их харагддаг хүрэл хөшөөнүүдээс юугаараа давуу талтай вэ?

Хүрэл хөшөөг хөөлгөж хийдэг. Тэгээд тодорхой хэвээр хийдэг, нарийн деталь багатай гэх үү дээ. Харин бидний хийж буй бүтээлүүд бол Handmade бүтээгдэхүүн. Сүүлийн үед handmade давтагдашгүй бүтээлүүд их үнэд орох болсон шүү дээ. Ямар ч хэлбэр хийцээр, юуг ч хийж болно. Нарийвчилсан деталиудыг гаргаж ирэх боломжтой.

Хүн чоно, терминатор хоёрыг хүн худалдаж авсан гэж сонссон. Одоо энэ мотоциклтой баримлыг худалдаж авъя гэсэн саналууд байна уу. Хэдий хэмжээний үнэ өртөгт өгөх бодолтой байна?
Өмнөх хоёр бүтээлийг маань хүн аваад албан байгууллагатаа тавьсан байгаа. Одоо энэ харийнхны баримлыг маань худалдаж авъя гээд олон санал ирж байна. Урд хөршид жишээлбэл ийм баримал 30-40 мянган доллараар үнэлэгддэг. Гэхдээ Монголд маань ийм баримлын талаар хүмүүс мэдэхгүй, олонд танигдаагүй байна. Хамгийн гол нь олны хөл хөдөлгөөнтэй, сайхан зохицсон газарт нь тавьж л байвал бид нэг их үнэрхэхгүй. Гоё донж маягийг нь олоод, орчин нь бүрдчихсэн газар нь байрлуулна гэвэл тохироод өгчих нь өө.

Яагаад киноны баатруудыг яагаад сонгох болов. Дараагийн удаа ямар баримал хийе гэж төлөвлөж байна?

Төмрөн баримал бол Азидаа урлаг болоод хөгжчихсөн гэж хэлсэн. Гэхдээ монголчууд маань төдийлөн мэдэхгүй. Үүнийг олонд таниулах зорилгоор л бид хүмүүсийн сайн мэддэг киноны баатруудыг сонгож хийсэн.

Дараагийн удаа Монголын бахархал болсон, монгол тал руу бүтээл хийнэ. Монгол баатар хийе гэж л бодоод байгаа.

За та бүхэнд амжилт хүсье. Өшөө олон сайхан бүтээл хийгээрэй.

c8b00f24-6814-4a68-b78d-ea9a4234024d,71827-997d3b31fc74215e10e9d5f54af34a3c.jpg.jpg

06ded013-8a94-45c2-b02a-edc7a64de9f6,71827-ead0d4e681f24e6f121a119b17d5d75d.jpg.jpg1f1f5c28-901a-45be-90ad-7eb35e807eda,71827-140a9305d591cccdcd7f0bf1945abc51.jpg.jpg

df6d3e22-b892-4a3c-bded-b5efc9a7f202,71827-39fcaeb48ea5c59459bdc223153c0071.jpg.jpg

e5bfc5da-defe-48ff-a7ee-d34d5fc35d18,71827-3cc59226123a4b110482e284c4482b8e.jpg.jpg

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

7 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө