ОХУ задрах нь зайлшгүй

2015 оны 12 сарын 182015-12-18

453fac99-f1bf-4073-add5-3ab59a4b1791,72271-fb95473f3c8c088a7ec7842bb217590d.JPG.jpgУкраины QHA (Крымские новости) агентлагийн цахим хуудсанд ийм гарчигтай нийтлэл гарсан байна. Нийтлэлд Кремлийн дайсагнасан, харгис гадаад бодлого, эдийн засгийн хямралын улмаас ойрын ирээдүйд дэлхийн хамгийн том улс болох ОХУ бяцхан улсууд болон задарна гэж бичжээ. Ингээд нийтлэлийн орчуулгыг сонирхуулья. 

Оросын задралын эхний үе 2017 гэхэд эхлэнэ. Эдийн засгийн хүнд байдалд сэтгэл хангалуун бус байгаа Хойд Кавказийн бүс нутагт үймээн самуун гарна. Тэднийг Турк улсыг идэвхтэй дэмжих болно. Хамгийн түрүүнд Чечень тусгаар тогтноно. Хүн амд нь оросуудын эзлэх хувь маш бага энэ улсад Москвагаас хөрөнгө мөнгө орж ирэхээ болиход ОХУ-ын нэгэн хэсэг гэж явах ямар ч утга учир алга болох юм. Чечень Кавказад маш нөлөөтэй, цэргийн том гүрэн болон хувирна. Дараа нь Дагестан тусдаа гарна. 19 дүгээр зууны үед Дагестанаас Орос улсын хамгийн аюултай дайсан Шамиль төрөн гарч байсан билээ. Шамилийг дарахын тулд Оросын бүх гэр бүлээс хэн нэг нь дайнд мордож байсан гэдэг. Алдарт зохиолч М.Лермонтов, Л.Толстой нар ч Шамилийн эсрэг дайнд оролцож байсан түүхтэй. Эндхийн гурван сая хүн амынх нь гуравхан хувь нь оросууд тул Москва энэ улсыг эрхэндээ байлгах ямар ч боломжгүй юм. Дагестан авлига, хээл хахуультай тэмцэхийн тулд ваххабит үзэл санааг нэвтрүүлнэ. Кавказад үүсэх бас нэгэн улс бол Кабарда. Карачаев-Черкес, Кабардино-Балкар, Адыгее нийлж, энэ улсыг байгуулах юм. Сая хүрэхгүй хүн амтай Кабардино-Балкарын ихэнх иргэд нь черкесүүд бол 440 мянган хүнтэй Адыгее дангаараа улс болж чадахгүй тул Кабардино-Балкартай нэгдэх юм. Адыгеед оросууд олон байдаг ч тэд гарч явах магадлалтай. Карачаев-Черкесийн ард олны ихэнх нь лалын шашинтнууд байдаг. Энэ гурав нийлээд Кабарда хэмээх шинэ улсыг байгуулна. 18-19 зуунд эр зоригт Кабарда улс Оросын түрэмгийллийг эсэргүүцэн, 80 гаруй жил тэмцсэн түүхтэй. Харин 300-хан мянган хүн амтай Ингушет Чеченьд нэгдэх болно. Хойд Осет Өмнөдтэйгээ нэгдэн, Алания хэмээх шинэ улс байгуулна. Гэхдээ тэд бол мянган жилийн түүхтэй алануудын удам юм. Аланууд Африк, Испани, Галл, Балкан, Ойрхи Дорнодод дайтаж, монголчуудын эсрэг зоригтой тулалдаж явсан улс. Хойд Кавказад үүссэн шинэ лалын улсуудад Турк их нөлөө үзүүлнэ. Оросоос хамгаалахын тулд тэд Турктай цэрэг дайны холбоо байгуулах юм. Ингэснээр Ази Европыг холбосон эрчим хүч, худалдааны замын аюулгүй байдлын чухал хэсэг болох Хар далайг Оросоос салгаж чадна. Абхаз Гүржид эргэн нэгдэнэ. Кавказын улсууд болон Туркийн эсрэг ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас Кавказын уул нуруунд “Исламын улс” шиг алан хядагч бүлэг, улс байгуулах болно. Тэднийг кадыровчууд ч дарж чадахгүй. 

ОХУ-ын хоёр дахь задрал 2018 онд болно. Энэ удаад Оросын нефть, байгалийн хийгээр баялаг бүс нутгууд босох юм. Тюмень муж байгалийн нөөцөөр баялаг Ямал-Ненецк, Ханты-Мансийск автономит тойргуудтай нийлэн, тусгаар гарч, нефтийн худалдаагаа бие даан явуулна. Нефть, байгалийн хий ихтэй Коми ч гэсэн ашиг орлогоо Москватай хуваалцахгүйн тулд тусгаар тогтноно. Тэд аюулгүй байдлаа хангахын тулд АНУ-д хандах бөгөөд нефтийн дэлхийн зах зээл дээрх үнийг хянахын тулд Америк тэднийг ивээлдээ авна. Тюмень тусгаар гарсны дараа Уралын цаадах мужууд тусдаа гарч эхлэх болно. Тусгаар улс болсноор л тэд ОХУ-ын эсрэг Барууны орнуудаас зарласан эдийн засгийн хориг арга хэмжээнээс мултарч, олон улсын худалдаанд оролцон, хөгжих боломжтой гэдгээ ойлгоно. Хятадын нөлөөнөөс зайлахын тулд тэд ч мөн Америкт хандах болно. Хүн амын ихэнх нь тувачуудаас бүрдсэн Тува 2018 онд тусгаар тогтнолоо зарлана. Тува 1944 он хүртэл тусгаар Бүгд найрамдах улс байсан бөгөөд Хятадаас эмээсэндээ л ЗХУ-д нэгдсэн билээ. Тэгвэл одоо БНХАУ Тувагийн тусгнаар тогтнолыг дэмжинэ. Яагаад гэвэл эрт орой хэзээ нэгэн цагт Тува өөрийнх нь болно гэдгийг хятадууд сайн мэдэж байгаа. Тува 15-20 жил л тусгаар байх хувь заяатай. Якут ч тусгаар улс болох бөгөөд хятадуудын цагаачлахыг хамгийн их хүсдэг орны нэг болох юм. Камчатск, Чукотск, Магадан муж болон Хабаровскийн хязгаарын хойд хэсэг нэгдэнэ. Гэхдээ тэд Хятадын мэдэлд орохгүй, Аляск, Канадтай холбоогоо өргөжүүлж, Америкийн нөлөөний улс болно. Хабаровскийн хязгаарын өмнөд хэсэг, Байгалийн хязгаар, Еврейн автономит тойрог Хятадад орно. Энд удалгүй хүн амын ихэнх нь хятад болон хувирах юм. Харин Владивосток нийслэлтэй Приморийн хязгаар АНУ, Японы тусламжтайгаар тусгаар улс болно. Тэндхийн иргэд Япон, Канадад ажил хийн, элбэг дэлбэг амьдардаг болно. 

Буриадын хүн амын 30 хувь нь буриад, 65 хувь нь орос. Гэвч Москвагаас хол оршдог тул тусгаар тогтнолын төлөө бослого хөдөлгөөн гарч эхлэнэ. Гэхдээ Буриад Хятадад ч нэгдэж магадгүй юм. Алтайн иргэдийн 25 хувь нь монголчуудтай ойр алтайчууд. Тэдний тоо сүүлийн үед ихэд нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 38 хувь болох шижтэй. Гэхдээ тэд тусгаар тогтнолоо ч ирээдүйд Хятад, юмуу Монголд залгиулах нь гарцаагүй. Красноярск хязгаарыг Эрхүү мужтай нэгтгэж, Красноярск нийслэлтэй Бүгд найрамдах улс үүснэ. Сахалин арал Курилийн хамт Японы мэдэлд буцан орно. Омск мужийн зарим нутаг Казахстанд, Амур муж Хятадад нэгдэнэ. 

2020-2025 онд ОХУ-ын задрал үргэлжилнэ. Энэ удаад Европ дахь газар нутагт нь өөрчлөлт гарна. Мордов, Чуваш нэгдэн тусдаа гарах бол Карели Финландад эргэн нийлнэ. Хүн амын тал нь лалын шашинтан Татарстан Туркийн тусламжтайгаар тусдаа гарах болно. Татарууд олноор амьдардаг Ульяновск мужийг ч тэд авч магадгүй. Суннитын талын лалын үзлийг баримтлагч башкирууд Башкортостан улс байгуулна. Гэхдээ тэд Татарстантай нийлэх замыг ч сонгон авч болзошгүй. Краснодарын хязгаар тусдаа гарах, Украинд нэгдэх гэсэн хоёр сонголттой. Гэхдээ 5.5 сая хүнтэй тул Кубанийн Бүгд найрамдах улс байгуулахад Кавказад нэлээд нөлөөтэй хүчирхэг улсад тооцогдох болов уу. 1918-1920 онд кубаньчууд улаантан, цагаантан аль алинийг нь эсэргүүцэн байлдаж байсан юм. Гаднаас заналхийлэл учирвал тэд Украины армиас тусламж гуйж, Укрианы цэргийн баазыг нутагтаа байрлуулах байх. Крым буцаад Украиндаа очно. Энд НАТО-гийн цэргийн бааз байрлаж, Крымийн татарууд автономит эрхтэй болно. Турк, Израилийн нөлөө ихсэж, хөгжин цэцэглэж, Хонконг шиг болох зам Крымийг хүлээж байна. Астрахан Казахстанд орж, Свердловск муж тусгаар тогтноно. Халимаг 280-хан мянган хүнтэй тул тусгаар улс болоход хэцүү. Буддын шашинт улс тул лалын Дагестанд нэгдэхгүй. Ер нь бол халимагууд тусдаа ч гарч болох, эсвэл ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдэж ч болно. Энэ бүх тусгаар улсууд болон Оросын хооронд буй Ставрополийн хязгаар кавказын бүлэглэлүүд, засгийн газрын цэргийн хоорондхи байнгын дайны хөлд сүйднэ. Калининград муж Балтийн орон болж, Европын холбоонд элсэнэ. Мурманск Норвегид нэгдэж, Санкт-Петербургболон Финландтай хил залгаа мужуудад Ингерманландын Бүгд найрамдах улс байгуулагдана. Энэ улсад НАТО-гийн цэргийн хүч байрлах юм.  Санкт-Петербург “чөлөөт хот”-ын статустай болно. Оросууд Барууны орнуудтай сөргөлдөж чадахгүй болно. Холбоотны хүчнүүд Беларусийн дэглэмийг унагааж, ардчилсан засгийн газар байгуулан, цэргээ оруулах болно. ОХУ-ын баруун талын хэдэн мужийг Украин эзлэн авна. Ингээд Орос Украины хил дээр төмөр хана босгоно. Энэ бүх газар нутгаа алдаад ОХУ одоогийн хүн амын тал хувь буюу 70 сая хүн амтай үлдэнэ. Харин газар нутгийнхаа 80 хувийг алдаж байгаа юм. Казахстанаас жижиг нутагтай болсон тул ОХУ дэлхийн их гүрэн байхаа болино. Өлсгөлөн ядуу ард түмэн нь боломж гарвал, хана даван зугтаж, Украинд очихыг бодно. Тэндээсээ Шенгений орнуудад гарч, ажил хийхийг хүснэ.
 

Санал болгох

Улаанбаатарт нэвтрүүлэх дүүжин тээврийн бодит түүх

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг. Арваад жилийн өмнө Таванбогдынхон приус автомашин оруулж ирэхэд “Хөдөө унаж яваад зай нь дуусчихвал ёстой баларна. Бороотойд унавал аянганд ниргүүлж мэднэ. Богино холболт үүсээд машин дотроо цахилгаанд цохиулна” гээд их ч шуугиж, шүүмжилж байв даа. Өнөөдөр хар, приус 10, 20, 30, 40, 41 маркаараа хаа сайгүй. Шатахуунд хэмнэлттэй, сэлбэг хямд приус машин Улаанбаатарт нүд үзүүрлэгдэм олширчээ. Хүмүүс одоо бүр Ниссан Лийфээс ч уйдаж, Тесла авах талаар мөрөөдөж байна. Харин өнөөдөр дүүжин тээврийг болохгүй, бүтэхгүй мэтээр шүүмжилж байна.

1 өдрийн өмнө
Нууцад хамаарах тусгай санал ба Өршөөлийн хууль

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жил ирэх онд тохионо. Ойгоор Өршөөлийн хууль гаргахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үгүйсгээгүй ч авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ манай сайтад ярилцлага өгөхдөө зарласан. Эрх барьж байгаа МАН-аас олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж, зарим нь шоронгийн хаалга татаад байна. Үүнээс дуулиантай нь ЖДҮХС-аас олон зуун саяар, тэрбумаар нь арын хаалгаар мөнгө тоншсон хэргүүд. Өөрөөр хэлбэл, ЖДҮчдэд холбогдох хэрэг өршөөлд хамрагдахгүй нь тодорхой болсон.

8 өдрийн өмнө
17-р зуунд испани, англи, франц хэлээр гарсан Чингис хааны хайр сэтгэлийн тухай роман

Марта Вашингтоны барьж асан номыг сурвалжилсан тэмдэглэл

13 өдрийн өмнө
Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

2 сарын өмнө