Буриадууд нутагтаа монголчуудад зориулан УЦС барьж өгнө гэв

2015 оны 12 сарын 222015-12-22

bc3db6c4-dc83-4daa-93c1-a4e53a2503ee,72389-5d40c9bf67c4212f05fca1c28cc42700.jpg.jpg

Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөгдөж буй Шүрэнгийн усан цахилгаан станц Монгол, Орос хоёр орны харилцаанд нэлээд маргаан дагуулж байгаа билээ. Манайх Шүрэн болон Эгийн УЦС барьж, ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаас гарах зорилготой байгаа бол Оросын тал энэ төслийг Байгаль нуурын усны түвшинг бууруулж, экологийн аюул учруулна хэмээн үзэж байгаа юм. Тиймээс ч энэ төслийг хэрэгжихэд янз бүрээр саад учруулан, төслийг санхүүжүүлэгч Дэлхийн банк болон ЮНЕСКО зэрэг газруудад хандаад байгаа билээ. Сүүлдээ бүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж, гомдол тавин, “В.Путин Шүрэнгийн усан цахилгаан станцыг өөрийн биеэр судлах болсон” гэж сүрдүүлэхийг ч оролдсон. Мэдээж Байгаль нуурыг ширгээх, бохирдуулах аюултай төсөл байвал хэн ч эсэргүүцэх нь мэдээж. Гэхдээ Байгаль нуурын эргэн тойронд маш их аж үйлдвэрийн газар байдаг, саяхан гэхэд л хятадууд цэвэр усны үйлдвэр Байгаль нуурын эрэг дээр барихаар болсон нь тэд өөрсдөө нуураа хамгаалахын тулд юу хийж байгааг нь ихэд эргэлзээтэй болгож байгаа юм. Ямар ч гэсэн ОХУ-аас Шүрэнгийн УЦС-ын төслийг зогсоохын төлөө бүхий л арга хэмжээг авна гэж мэдэгдээд байгаа. 

Яг үнэндээ бол манай хил залгаа Буриад бол цахилгаан эрчим хүч, байгалийн хийгээр бүрэн хангагдчихсан улс биш. Тэд Оросоос Хятад руу тавих байгалийн хийн хоолой Монголын нутаар дайрвал хямд байгалийн хийтэй болох мөрөөдөлтэй байсан боловч хийн хоолой манай нутгаар дайрахаа больсон билээ. Буриадын хойд хэсэг Эрхүүгээс эрчим хүч авдаг ч өмнөд хэсэг нь цахилгаан эрчим хүчний хомсдолтой. Энэ хомсдлоос гарах нэг арга зам нь тэдний хувьд Мокск УЦС болоод байна. 1200 МвТ хүчин чадалтай энэ станцыг Буриадын Витим гол дээр барихаар төлөвлөж, хөрөнгө оруулагчдаа олсон ч хэрэглэгч хангалттай байхгүй байгаа гэнэ. Тиймээс Буриадын тэргүүн В.Наговицын Мокск УЦС-ыг бариад Монголд эрчим хүч нийлүүлэхээр хэлэлцээр хийж эхлээд байгаа гэж мэдэгдсэн байна. Нэг сумаар хоёр туулай буудах санаа агуулж байгаа хэрэг юм.  УЦС бариад Буриадаа цахилгаанаар бүрэн хангаад, илүүдэл эрчим хүчээ манай улсад зарах нэг зорилго байна. Нөгөө талаас энэ УЦС-аас Монголд цахилгаан нийлүүлж, манай Шүрэнгийн УЦС-ын төслийг зогсоох бас нэгэн санаа байгаа аж. Мокск УЦС-ын өртөг 140-150 тэрбум рубль. Барьж дууссан хойно нь эрчим хүчийг нь худалдан авах хэрэглэгч хэрэгтэй. Тиймээс хөрөнгө оруулагчид “Ашиглалтад орсон хойно хэн танай цахилгааныг худалдан авах юм бэ” хэмээн эргэлзэж байгаа гэнэ. Аргагүй, оруулсан хөрөнгөө буцаан авах нь тэдний зорилго. Гэвч худалдан авагч байхгүй байгаа тул муугаар нь манайд шахах санаатай хэлэлцээр хийж байгаа бололтой. Буриадын тэргүүн Наговицын “Мокск-ийн эрчим хүчний хагасыг нь БАМ-ын хоёр дахь ээлжийн замын ажилд дамжуулж болох ч тэндхийн ажил 2025 он болтол хойшлогдсон. Харин монголчуудтай тохиролцож чадвал худалдан авагч хайх шаардлагагүй болно. Мокск-ийг монголчуудад зориулаад Буриадад барьж болно. Тэгвэл тэд Байгалийн гол цутгал болох Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих санаагаа ч орхих байх” гэж ярьжээ. Мөн энэ асуудлыг Монголын талд хэдийнэ тавьсан гэдгээ мэдэгдээд “Хоёр улсын засгийн газар хоорондын комисс энэ талаар хэлэлцэх болно. Мокск-ийн эрчим хүчийгмонголчуудад өгнө. Ингээд тэд УЦС барих шаардлагагүй болж байгаа юм. Харин бид тэдний оронд Витим гол дээр УЦС бариад, Монголыг цахилгаанаар хангахад бэлэн. Монголчууд зөвшөөрвөл ажлаа хурдан эхэлмээр байна. Яагаад гэвэл хэрэглэгчээ олсон хойноо л УЦС барих нь хөрөнгө оруулагчдын сонирхол” гэж ярьсан байна. Буриадын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Александр Чепик “Мокск-ийн УЦС ОХУ-ын эрчим хүчний хөгжлийн стратегийн төлөвлөгөөнд багтсан тул эрт орой хэзээ нэгэн цагт баригдах нь ойлгомжтой. Хятадын тал ч хөрөнгө оруулахад бэлэн байгаа. Сибирийн байгалийн баялаг, орд газруудыг эзэмшихэд эрчих хүч зайлшгүй шаардлагатай. ОХУ Хятадын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт энэ УЦС багтсан. Энэ бол маш том бизнес төсөл. Гэхдээ хэрэглэгчээ олоогүй байхад барьж эхлэхгүй” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм. 

Мокск УЦС-ын ТЭҮЗ-ийг 1997 онд хийж байсан бөгөөд барьж дуусахад найман жил шаардлагатай гэнэ. 

Санал болгох

Хар тамхитай тэмцэж ирсэн монголчуудын түүхэн уламжлал

Богд гэгээнээс Бүгд ерөнхийлөн захирах яаманд  дээд зарлиг буулгахдаа, “Монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар  хятад хүнтэй ураг барилцан холбож, богтолж үүрд болохгүй болгогтун” хэмээгээд, үүнийг  дөрвөн аймгийн  чуулган дарга, жанжин  нарт тушаан явуулаад, хичээнгүйлэн  дагаж, ийнхүү цаазалсаныг зөрчигчид буй аваас  ял хэлэлцэх явдлыг  сайтар ухуулан тушаасугай” хэмээжээ.

17 өдрийн өмнө
"Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих, зам чамаас зугтаахгүй"

Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч болов унтчих. Зам чамаас зугтаахгүй. Харин амьдрал чамаас, чиний анхаарал болгоомжгүй байдлаас чинь зугтаах болно. Битгий яараарай!!!!

1 сарын өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

2 сарын өмнө
Синдикат ярилцлага–Эрсдэлийг давах хүч

Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн  залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна.

2 сарын өмнө