Си Зиньпин Зянь Зэнминийг номхруулна

2016 оны 1 сарын 82016-01-08

3ebb950e-ce21-442a-9bbd-167a4ff57708,73042-490215f3df2d8838eaa2188952556eb9.jpg.jpgӨнгөрсөн он Хятадын дарга Си Зиньпиний хувьд Коммунист намын эгнээг авлигачдаас цэвэрлэх тэмцлийн жил байлаа. Намынхаа гурван өндөр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, намаас хөөн, нэгэнд нь бүх насаар нь хорих ял оноосон. Хятадын Коммунист намын Сахилга батын хорооноос хяналт шалгалтаа нэмэгдүүлж, төрийн өмчит бүх компанийг шалган, авлига авдаг захирлуудад нь хариуцлага тооцсон. Хятадын 31 мужид өндөр албан тушаалтнуудыг шалгах ажил эхлүүлээд байна. Си Зиньпин авлигын эсрэг тэмцэж байгаа нь бас нэгэн учир шалтгаантай. Коммунист намын тэргүүн асан, цагтаа Хятадын хамгийн хүчирхэг хүн байсан Зянь Зэминд үнэнч, тэдний талын фракцыхныг устгаж, даран сөнөөхөд авлигын эсрэг кампанит ажил гол зэвсэг болж байгаа юм. Тиймээс энэ жил Си Зиньпин уг зэвсгийг хэрхэн ашиглахаас шалтгаалан Хятадын хувьд маш чухал жил болох гэж байна. 

Нэр нөлөө бүхий томчууд болох Жоу Юнкан, Лин Цзихуа, Го Босюн нарыг өнгөрсөн жил илүү дутуу шуугиангүйгээр баривчилж чадсан нь Си Зиньпин том зорилттой байгааг харуулж байна. НАХЯ-ны сайд асан Жоу Юнканыг 2014 онд долдугаар сараас мөрдөн шалгаж байсан тул түүнд ял оноох нь ойлгомжтой зүйл байсан. Хятадын Төв телевиз түүний шүүгдэж байгааг ямар ч тайлбаргүйгээр харуулж байв. Хаалттай явагдсан шүүх хурлын дараа Хятадын албан ёсны хэвлэлүүд Жоуг хэргээ хүлээсэн, түүнд бүх насаар нь хорих ял оноолоо хэмээн мэдээлсэн. Мөн хоёрдугаар зэргийн сонингуудад энэ талаар мэдээлсэн юм. Жоу Юнканы хувьд энэ нь сүйрэл байлаа. НАХЯ-ны асар том аппаратыг эзэгнэн, Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн байсан тэрбээр маш их эрх мэдэлтэй байлаа. Түүний талынхан Хятадын Засгийн газартай сөргөлдөх хэмжээний хүч чадалтай байсан. Хятадын дарга асан Ху Жинтаогийн зөвлөх Лин Цзихуа, Хятадын армийн хоёр дахь хүн болох Го Босюн нарыг шалган, шүүх ажиллагааг олон нийтэд дэлгэлгүй хаалттай явуулсан. Учир нь Си Зиньпин Чунцинь мужийн Коммунист намын дарга Бо Силайгийн шүүх хурлыг нээлттэй явуулснаа  алдаа боллоо гэж үзсэн юм. Бо Силай 2013 онд болсон шүүх хурал дээр үнэтэй костюм өмсөн ирж, буруугаа хүлээлгүй, бусдад чихэн, маргалдаж байв. Хэдийгээр нөлөө бүхий томчуудыг баривчлан шийтгэсэн ч энэхүү шүүх хурлуудыг нэг их том хэрэг биш мэтээр мэдээлэн дамжуулж байгаа нь тэд Си Зиньпиний гол бай биш, жинхэнэ гол авлигачыг барих ажлын бэлтгэл мэтээр харагдлаа  гэж шинжээчид дүгнэж байна. Харин тэр гол бай нь Зянь Зэмин бололтой. Өнгөрсөн 2015 онд Си Зиньпин Зэминий фракцынхны гартаа барьдаг нефть, харилцаа, холбооны салбарт гол анхаарлаа хандуулсан. Намын Сахилга батын хорооноос 2014 онд нефтийн салбарыг мөрдөн шалгаж, нефтийн хоёр том компанийн захирал Ляо Юньюань, Су Шулин нарыг баривчилсан билээ. Фуцзянь мужийн амбан захирагч байсан Суг баривчилсан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байлаа. Түүнийг баривчилснаас хэдхэн хоногийн дараа  нефтийн тэрбумтан Зянийг хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган, 16жилийн ялаар шийтгэснээр энэ хэрэг дууссан. Дараа нь Хятадын харилцаа холбооны “аварга загаснууд” болох China Mobile, China Telecom, China Unicom шалгалтад өртлөө. 2014 оны 12 дугаар сард эхэлсэн China Unicom-ий шалгалтаар хоёр захирлыг нь баривчлан хорьсон. Тэднийг хахууль авсан, албан тушаалд ах, дүү хамаатан саднаа тавьсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж мэдэгдсэн юм. 2015 оны зургадугаар сараас China Mobile, China Telecom-ийг шалгаж эхэллээ. Намын Сахилга батын хорооноос эдгээр компаниудын захирлууд улсын хөрөнгө мөнгийг хулгайлдаг гэр бүлийн бүлэглэл үүсгэсэн байна хэмээн бүгдийг нь албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Харилцаа холбооны салбарт хийсэн цэвэрлэгээгээр Си Зиньпин Зянь Зэминий ууган хүү Зянь Мяньхэний талын хүмүүсийг зайлуулж чадсан. Хятадын харилцаа холбоог атгаж байсан Зянь Мяньхэн одоо өөрөө ч баригдаж магадгүй байдалд ороод байгаа аж. Нефть, харилцаа холбооны салбарт цэвэрлэгээ хийж, өөрийн хүмүүсийг удирдах тушаалд тависнаар Си Зиньпин Зянь Зэминий санхүү, эдийн засгийн гол орлогыг хааж чадсан. Дараа нь улстөрийн салбар дахь цэвэрлэгээ эхэлсэн.

25e13d09-29e7-4b40-a38e-d3a1b43d05c9,73042-8061c4863577c2803bae52c34cb9df87.jpg.jpgНам доторхи шалгалт, мөрдлөгө Зянь Зэминий талынхны эсрэг чиглэсэн тул Зянь Зэминий эрх мэдэл нь хумигдсаар байна. Одоогийн байдлаар Си Зиньпин болон түүний гол бай Зянь Зэминий хооронд ганцхан хүн үлдээд байгаа нь Зянь Зэминий зөвлөх Зэн Цинхун юм. Түүнийг удахгүй баривчлах байх гэж шинжээчид таамаглаж байна. Хятадын Авлигатай тэмцэх газрын дарга Ван Цишань олны өмнө гаралгүй их удаж байгааг судлаачид Зэн Цинхуныг баривчлахаар зэхэж буйтай холбон тайлбарлаж байна. Учир нь ямар нэг томоохон албан тушаалтныг баривчлахаас өмнө тэр олон нийтийн өмнө гарч ирдэггүй аж. Жоу Юнкан, Го Босюн нарыг баривчлахад ч тэгэж байсан бөгөөд хэрэв Зэн Цинхуныг баривчлах юм бол Зянь Зэминий фракцад өндөр албан тушаалын хүн огт байхгүй болох юм. Зянь Зэминий хувьд өнгөрсөн 2015 он хамтран зүтгэгчдээ алдсанаас гадна өөр бас нэгэн том асуудал байгаа нь Фалуньгун (Фалунь Дафа)хөдөлгөөн. Зянь 1999 оны долдугаар сард тус хөдөлгөөний гишүүдийг хүч хэрэглэн дарж, олон жилийн турш мөрдөн хавчиж байв. Фалуньгун гэдэг нь тусгай дасгалын хүчээр бие махбодь, оюун санааг эрүүлжүүлэн, цэвэрлэдэг арга замыг заадаг хөдөлгөөн бөгөөд 70 сая гаруй гишүүнтэй. Тэгвэл 1999 онд Хятадын Коммунист нам 60 сая гишүүнтэй байв. Хэрэв энэ маягаараа байвал удалгүй улс оронд фалуньгун дэлгэрч, ард түмнийг удирдах үзэл суртлын хүчин чадлаа алдана хэмээн айсан Коммунист намаас тэднийг харгислан дарж эхэлсэн юм. Олон улсын хүний эрхийг хамгаалагчид, олон нийтийн байгууллагуудын мэдээгээр тус хөдөлгөөний олон мянган гишүүн алагдаж, 100 мянга гаруй нь шоронд хоригдож, 60 мянга гаруй хүнийг эд эрхтнийг нь авах зорилгоор устгасан гэж үзэж байгаа юм. 2015 оны тавдугаар сард фалуньгун хөдөлгөөнөөс Зянь Зэминийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүхэд зарга мэдүүлж эхэлсэн. Тус хөдөлгөөний түүх, тэмцлийн 16 жилийн турш тэдний заргыг авч хэлэлцэх нь битгий хэл өмгөөлөгч авахыг ч зөвшөөрдөггүй байсан бол одоо тэдний гомдлыг хүлээн авч эхэлжээ. Энэ нь бас Зянь Зэминийг унагаан, бүр мөсөн дарах тактик байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн наймдугаар сард төрийн томоохон хэвлэл болох “Жэнмин Жибао” сонин намын хуучин удирдагчдыг одоогийн улс төрийн бодлогод оролцон, улс орны хөгжилд саад учруулж байна хэмээн хатуу шүүмжилсэн. Хэдий нэрийг нь дурдаагүй ч бүгд Зянь Зэминийг хэл ж байна гэдгийг ойлгосон. Зянь 2002 оноос хойш ямар нэгэн албан тушаал эрхлээгүй байгаа ч хамсаатнуудаараа дамжуулан, улс төрийн бодлогод нөлөөлсөөр байгаа юм. Харин энэ нөлөөг бүр мөсөн устгахад 2016 он шийдвэрлэх үүрэгтэй болох шинжтэй. 

78503900-8c42-49df-88dc-39d1b6a2f984,73042-0db28996895f42ef8671d440db019833.jpg.jpg

Хятадын анхны хувьсгалчдын нэгний хүү Ло Юй өнгөрсөн сард нэгэн сонинд ярилцлага өгөхдөө Си Зиньпинийг Тайваний дарангуйлагч асан Чан Кайшигийн хүү Зян Цзинготой харьцуулсан байна. Зян Цзинго эцгийнхээ дараа Тайваньд дарангуйлах дэглэмийг устган, ардчилсан  нийгэм байгуулсан билээ. Түүн шиг Си Зиньпин Хятадыг ардчилсан орон болгон хувиргаж чадна гээд нэг намын системээс татгалзахыг түүнд уриалсан. Гэхдээ эхлээд Зянь Зэминий талыг дарж, эрх мэдлээ бэхжүүлэн, Ардын чөлөөлөх армид шинэчлэл хийсний дараа л хэрэв хүсэх юм бол Си ардчилсан өөрчлөлт хийнэ гэж тэр үзэж байгаа юм. 2015 онд Си Зиньпин өрсөлдөгч Зянь Зэминий талынхны улс төр, эдийн засгийн хүчин чадлыг сулруулж чадсан. Харин 2016 он нэг мөсөн устган дарах шийдвэрлэх жил болох нь гарцаагүй. 

Санал болгох

Нууцад хамаарах тусгай санал ба Өршөөлийн хууль

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жил ирэх онд тохионо. Ойгоор Өршөөлийн хууль гаргахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үгүйсгээгүй ч авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ манай сайтад ярилцлага өгөхдөө зарласан. Эрх барьж байгаа МАН-аас олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж, зарим нь шоронгийн хаалга татаад байна. Үүнээс дуулиантай нь ЖДҮХС-аас олон зуун саяар, тэрбумаар нь арын хаалгаар мөнгө тоншсон хэргүүд. Өөрөөр хэлбэл, ЖДҮчдэд холбогдох хэрэг өршөөлд хамрагдахгүй нь тодорхой болсон.

3 өдрийн өмнө
17-р зуунд испани, англи, франц хэлээр гарсан Чингис хааны хайр сэтгэлийн тухай роман

Марта Вашингтоны барьж асан номыг сурвалжилсан тэмдэглэл

7 өдрийн өмнө
Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

2 сарын өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

2 сарын өмнө