Энэ жил ОХУ Монголтой түнжин хагарна

2016 оны 1 сарын 132016-01-13

8b3a4428-6aa5-43a6-8d2c-dfc440c9bdda,73181-e6654ab8e556e62c51460177f640c4bc.jpg.jpgОХУ-ын хөрш орнуудтайгаа хийж буй зөрчил, маргаан энэ жил ч үргэлжилнэ гэж Оросын “Газета.ру” цахим хуудсын сэтгүүлч Рустем Фаляхов үзэж байна. Гэхдээ Украин, Турк зэрэг орноос гадна Монгол, Черногоритой ч харилцаа нь муудна гэж тэрбээр ярьж байгаа юм. Үүнд эдийн засаг, улс төр гээд олон шалтгаан байгаа аж. Ингээд саяхны найз, нөхөдтэйгээ ОХУ яагаад муудалцах талаар Рустем Фаляхов юу гэж үзэж байгааг орчуулан хүргэе. 

Оросоос хэн урвах вэ

Хөршөө сонгодоггүй гэсэн үг байдаг. Тиймээс тэдэнтэй найзлаж нөхөрлөхгүй юм гэхэд ядаж муудалцахгүй байх хэрэгтэй. Гэхдээ хөршүүд хойно хэрэлдэж муудалцах зүйл гарах тохиолдол бий. Турк, Египет гэсэн эртний сайн, үнэнч андуудтайгаа өнгөрсөн жил бид хэрхэн зөрчилдсөн нь үүний нотолгоо. Хэрүүл маргаан гарах ямар ч үндэсгүй газарт ч зөрчил үүсэж болно. 

Монгол улс Байгаль нуурыг ширгээнэ

Монголчууд Сэлэнгэ мөрөн, түүний цутгал голууд дээр “Шүрэн” УЦС барих төлөвлөгөөтэй байгаа. Гэвч Сэлэнгэ нь Байгаль нуурын гол цутгал, усных нь 50 хувийг хангадаг мөрөн билээ. 2015 оны есдүгээр сард хийсэн судалгаагаар Байгаль нуурын усны түвшин өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 см багассан нь тогтоогдсон. Сэлэнгэ мөрөнд УЦС-ын далан барих нь Байгаль нуурыг ширгээж, Буриадын экологийн системд хохирол учруулж, Ангарскийн УЦС-ын ажлыг зогсоох болно. Олон улсын “Гринпис” болон “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагаас Монголын төслийг зогсоох асуудлыг тавиад удаж байна. Энэ асуудалд анхаарал хандуулахаа Ерөнхийлөгч В.Путин амлаад байгаа. Гэвч монголчуудын хувьд “Шүрэн” УЦС нь эрчим хүчний хомсдлыг шийдэж, Хятадад эрчим хүч нийлүүлэх эдийн засгийн хувьд маш чухал төсөл юм. Мөн тэд Сэлэнгэ мөрний усыг говь цөлрүү урсгахаар төлөвлөж, Хятадтай хамтран “Хятадын ногооон хэрэм” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Монголын төслийг Дэлхийн банк болон Хятад, Францын банкууд санхүүжүүлж байгаа тул “Шүрэн” УЦС-ын төслийн талаарх хоёр улсын маргаан олон улсын шинжтэй болж эхлээд байна гэж Буриадын депутат Михаил Слипенчук үзэж байна. 
Финланд, Шведүүд цөмийн станцын эсрэг

Өнгөрсөн сарын сүүлээр Финландын Засгийн газраас ОХУ-тай залгаа хилээр унадаг дугуйгаар нэвтрэхийг хориглосон. Энэ сараас эхлэн зөвхөн машинаар л хил гарч болно. Инээд хүрмээр мэт энэ асуудлын ард их том зүйл байгаа. Финландын Салла, Райя-Йоосеппи боомтоор ОХУ-ын талаас Ойрхи Дорнодын дайнаас зугтаасан цагаачид тус улсад ордог. Финландын Дотоодыг хамгаалах яамны мэдээгээр Финланд улс нэг хүнд оногдох цагаачдын тоогоороо Европт дөрөвт орж байгаа гэнэ. Тэдний бодлоор оросууд энэ олон цагаачдыг тогтоон барьж чадахгүй байгаа тул хил дээрээ майхан барин, байрлуулж байгаа гэнэ. Энэ асуудлаас гадна бас нэгэн зөрчил хоёр улсын хооронд байгаа нь Финландад барих “Ханхикиви” цөмийн цахилгаан станц барих төсөл. Манай “Росатом” оролцож байгаа энэ төслийг Финландаас гадна Шведийн байгаль хамгаалагчид, экологичид эсэргүүцэн тэмцэж байна. Тэд цөмийн цахилгаан станц нь тус улсын гол мөрөн дэх яргай загасыг бүрмөсөн устгах аюул учруулж байна гэж үзэж байгаа. Финланд, Шведээс Европын парламентад суугаа депутатууд ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг үйлчилж байхад Оросын компани энэ төсөлд оролцох боломжгүй гэж заргалдсан. Харин Европын холбоо энх тайвны зориулалтай цөмийн хөтөлбөрт хориг хамаагүй гэж мэдэгдсэн ч энэ асуудал хоёр улсын хооронд зөрчил гарах бас нэгэн үндэс болох магадлалтай байна. 

Черногори НАТО-д элсэх үү

Энэ улсыг НАТО-д уриад байгаа. Черногори ч элсэх нь ойлгомжтой. Тэдний цэргийн хүч Афганистан дахь НАТО-гийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд ажилласан. Арми нь ч НАТО-гийн стандартад шилжих бэлтгэлээ хийж эхлээд байгаа. Оросуудын хувьд Черногорийн наранд шарлагын газрууд хэдийнэ “Хоёр дахь Сочи” болон хувирч, амралт сувиллын газрууд гэх мэт үл хөдлөх хөрөнгө нь оросуудын сонирхлыг ихэд татдаг. Черногорид ямар нэг үл хөдлөх худалдан авахад л байнга оршин суух эрх олгодог таатай нөхцөлтэй. Банканд данстай, даатгалтай байхад л болоод явчихна. Гэвч Оросын ГХЯ-наас НАТО Оросын аюулгүй байдалд занлахийлж байна, Черногори НАТО-д элсэх нь манай үндэсний аюулгүй байдалд хортой хэмээн мэдэгдсэн нь Оросын үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдыг түгшээсэн. Энэ улс НАТО-д элссэнээр Черногори дахь Оросын бизнес хохирол хүлээнэ. Визийн дэглэмтэй болж, Оросын жуулчид амрахад хэцүү болно. Гадаадын бусад орны худалдан авагчид одоо Орос улсыг мэдэгдэл хийгээд зогсох уу, эсвэл НАТО-д элсүүлэхгүйн тулд ямар нэг арга хэмжээ авах уу гэдгийг анхааралтай ажиглаж байна. 

Киргизийн цахилгаан станц

Киргиз улстай холбоотой асуудал олон. Евразийн холбоонд элсэнэ гэж байсан энэ орон таван ч удаа элсэхээ хойшлуулж байсан билээ. 2014 онд Киргизийн тэргүүн Алмазбек Атамбаев “Хэн нэгний зааж зурсан замаар бид явахгүй. Та нар намайг мэдэхгүй байна.  Намайг дарж дарамталж чадахгүй. Би хатуужил тэвчээртэй хүн” хэмээн бардам гэгч нь мэдэгдсэн. Харин Евразийн холбоонд элсэнгүүтээ Киргиз Оростой зөрчилдөөд эхэлсэн. 2015 оны ажлаа дүгнэхдээ Атамбаев Оросын талыг Киргизийн эрчим хүчний төслүүдэд оролцоно гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Камбаратин, Дээд Нарынскийн цахилгаан станцыг барих гэрээнд дөрвөн жилийн өмнө гарын үсэг зурсан ч оросууд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гээд тэд өөр хөрөнгө оруулагч хайж эхэлсэн. Уг нь бол оросууд 700 сая доллар оруулахаар болоод байлаа. Усан цахилгаан станц барих талбайгаа гаргаж өгөөгүй киргизүүдийн буруу гэж Москвагаас хэлсэн ч үнэндээ бол усан цахилгаан станц барихыг Узбекистан тэргүүтэй Төв Азийн улсууд эсэргүүцэж байгаа юм. Хэрэв Киргиз хил орчмын гол мөрөн дээр цахилгаан станц бариад эхлэх юм бол Төв Азид дайн гарч магадгүй гэж Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов анхааруулсан. Учир нь энэхүү УЦС Арал тэнгисийг бүрмөсөн ширгээнэ гэж тэрбээр үзэж байна. Каримов НҮБ-д хандан, энэ асуудлыг шийдэхийг уриалсан төдийгүй “Ямар нэг их гүрэнтэй УЦС барих гэрээ байгуулахаасаа өмнө олон улсын судалгаа явуулах хэрэгтэй” гэж хэлсэн билээ. Их гүрэн гэж ОХУ-ыг хэлсэн нь мэдээж. Узбекистаны Ерөнхийлөгч Каримов “Манай улс хэзээ ч хуучин ЗХУшиг байгууллагад элсэн орохгүй. Нутаг дэвсгэртээ гадаадын цэргийн анги байрлуулахгүй” гэж хатуу мэдэгдээд байгаа. Ийм нөхцөлд Орос УЦС барих гэж зүтгэхэд бэлэн биш байна. Асуудлыг хойш тавьсан ч бүрэн шийдэгдээгүй хэвээр. 

Торгоны зам дээрх Орос баавгай

2016 онд Орос улстай эдийн засгийн талаар хамгийн их шөргөөцөлдөх орон бол Хятад. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын ашиг сонирхол Ази дахь Оросын бүх түншүүдэд бий. Барууны орнууд Орост эдийн засгийн хориг тавьсны дараа ОХУ Азийн зүг эргэж, тэдэнтэй илүү харилцана гэсэн боловч одоохондоо хоосон ярианаас хэтрэхгүй байна. Орос Хятадын зөрчил Алс Дорнод дахь эдийн засгийн тусгай бүс нутаг болон Торгоны замын зам тээврийн төсөл дээр тод илрэн гарна. Оросууд Торгоны замыг нутгаараа дайруулах санаатай байгаа бол Бээжин Оросыг тойрон гарсан замыг хэдийнэ туршаад эхэлжээ. Жишээ нь, Казахстан, Турк, Гүрж, Азербайжанаар дамжин тэд Европт гарахыг эрмэлзэж байна. Гэхдээ Москва Бээжин илт муудалцаад эхлэхгүй ч Хятадтай харилцаад эдийн засгийн их ашиг олно гэж бодоод хэрэггүй бололтой. 

Ер нь бол ОХУ бүх хөрштэйгээ асуудалтай. Хамгийн аюултай, зардал ихтэй зөрчил нь Украин. Болгартай Хар тэнгисийн ёроолоор барих байгалийн хийн “Өмнөд урсгал” хоолойн асуудлаар, Румынтэй тэднийг НАТО-д элсүүлэхгүй гэж, Молдавтай Приднестрийн асуудал гээд бүгдтэй нь зөрчилтэй байна. Балтын гурван орон, Польш, Их Британитай бараг харилцаагүй болоод байгаа. Саакашвили засгийн эрхнээс бууснаас хойш Оросын зах зээлд гүрж Боржомиэргэн ирсэн ч гүржүүд газар нутгийн маргаан, гомдолтой хэвээр. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад хөрөнгө оруулан, Оросын төслүүдэд саад хийж буй бас нэгэн хөрш Японтой ч харилцаа сайн биш. Евразийн эдийн засгийн холбооны түнш гэгдэх Казахстан, Беларусь улсууд энэ сарын 1-нээс Украины эсрэг тавьсан Оросын хориг арга хэмжээг дэмжээгүй. 

Өнгөрсөн 2015 оныг дүгнэн хэлэхэд Оростой хил залгаа хөрш орнууд Москвагаас урьд өмнөөс илүү айдаг болж, аль болох НАТО-той ойртдог болжээ. “ОХУ-ыг хуучин ЗХУ-аас илүү ойлгоход бэрх улс гэж бүгд үздэг болсон. Тэр үед Зөвлөлтийн цэрэг Унгарт дайран орж байсан бол одоо Крымийг авчихлаа гэж үзэж байна” хэмээн Улс төр судлалын төвийн дэд захирал Алексей Макаркин ярьж байна. Орос улс хөршүүдтэйгээ уян хатан харилцаж сураагүй, дарамт шахалт л үзүүлдэг эртний уламжлалтай. Гэхдээ эдийн засгийн байдлаас болоод Орос улс хүн болгонтой дайсагналцаад байж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Хөршүүдтэйгээ муудалцаад, гадны ямар нэг хүч манай хямралд буруутай гээд сууж байж чадахааргүй болтлоо Оросын эдийн засаг дорд орчихоод байна. 

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

20 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө