ОХУ-д төлөх Монголын өр дуусаагүй л байна

2016 оны 1 сарын 202016-01-20

f4c824da-5c9f-4ef7-b122-121332909c24,73469-a8fdbbaa4332ec2c152a48963249eea3.jpg.jpgЭнэ сарын 19-нд Төрийн Думын санхүүгийн зах зээлийн байнгын хорооны хуралдаанаас парламентийн доод танхимд Монгол Улсын ОХУ-д төлөх өрийг зохицуулах гэрээг соёрхон батлахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ. Энэхүү гэрээг Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-нд байгуулж байжээ гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ. 

Байнгын хуралдаан дээр ОХУ-ын Санхүүгийн дэд сайд Сергей Сторчак “Энэхүү гэрээг баталсаны дараа Монгол Улс биднээс дахин мөнгөн тусламж үзүүлэхийг хүсэх болно. Монголчууд аль эртнээс л их хэмжээний рублийн зээл олгохыг гуйж байгаа. Бид өмнөх өрийн асуудлаар шийдэгдээгүй асуудлууд байгаа гэж хариулдаг байсан. Харин одоо 2010 оны гэрээг баталсанаар энэ талаар гэрээ хэлэлцээр хийхээс өөр аргагүйд хүрнэ” гэж ярьсан байна. Гэхдээ ОХУ-аас эдийн засгийн хямралын энэ үед энэ жил гадаад улс орнуудад зээл, тусламж үзүүлэхээ зогсоох шийдвэр гаргаад байгаа гэнэ. Яагаад энэ гэрээг одоо болтол батлаагүй байсан талаар С.Сторчак “Парламентиас гэрээг соёрхон баталж байж гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Монголын өрийг зохицуулах гэрээг батлах үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар 2011 онд зогсоосон байсан. Учир нь Монголын тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байлаа. Хуучин ЗХУ-ын үеийн активыг хамтран ашиглах, Монголд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Оросын аж ахуйн нэгжүүдийг оруулна гэсэн амлалтдаа тэд хүрээгүй” гэж тайлбар тавьсан байна.  

“ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын ОХУ-д төлөх өрийг зохицуулах гэрээнд 2015 оны 11 дүгээр сард өөрчлөлт оруулсан. 2010 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар Монголын талын өр 174.2 сая ам.доллар байсан бөгөөд төлөх хугацаа нь хэтэрсэн байсан юм. Үүнд Монгол Оросын хамтарсан “Монголсовцветмет” компанийн дүрмийн санд Монголын талаас оруулах ёстой байсан хөрөнгө зэрэг өр багтаж байсан. Талууд 2004-2009 онуудад өрийн талаар хэлэлцээ хийсэн боловч монголчууд ОХУ-д өргүй хэмээн зүтгэж, гэрээ мухардмал байдалд ороод байв. Харин 2010 оны 12 дугаар сард хоёр орны засгийн газар хэлэлцсэний үр дүнд монголчууд 3.8 сая ам.долларын төлбөр хийвэл Монголын өрийн 97.8 хувийг хүчингүй болгох шийдвэр гаргаж байлаа. Тэр үеийн ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин Монголд шинээр 125 сая ам.долларын зээл олгож болох юм гэж ярьж байсан билээ” гэж “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Мөн “Монгол Улсын ОХУ-д төлөх өрийг зохицуулах гэрээг баталсанаар нийгэм, эдийн засгийн эерэг үр нөлөөтэй гэж Засгийн газар үзэж байна. Юуны өмнө хоёр орны санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд саад учруулж байсан өрийн асуудал шийдэгдэж байгаа юм. Хоёрдугаарт, Холбооны төсөвт Монголын талаас 3.8 сая ам.доллар гэсэн чөлөөтэй хөрвөх валют орж ирэх ашигтай” гэж мэдээнд дурджээ. Ингэснээр тус бүс нутагт ОХУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг ахиулан хөгжүүлэхэд шинэ түлхэц боллоо гэж ОХУ-ын Засгийн газар үзэж байна. 

Санал болгох

МАХН-ыг барьцаалсан 800 саяын зардалтай нөхөн сонгууль

200-300 сая төгрөгийн зардлаар хоёр сонгуулийг нэг өдөр хийх боломжтой атал, нэг тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа нь цэвэр МАХН-ыг барьцаалах гэж байгаа санаа бололтой.

1 сарын өмнө
Хоёр сайдын өргөдлийн үнэтэй УОК-ын фактууд

УОК-ын гаргасан шийдвэрүүд том толгойтой албан тушуултнуудыг тойрч, жирийн иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн. Тиймээс эдгээр иргэд өөрсдийнхөө төлөө бус бусдын төлөө жагсч байна.

3 сарын өмнө
Соёлын сайд С.Чулуундаа соёл заах нь

Соёлын сайдын ажил ковидын хөл хорио зөрчиж зурагтаар мөнгө цуглуулах ажил ерөөсөө биш ажээ

3 сарын өмнө
Амьдрах, өвдөх, бас үхэх эрх чөлөө

Энэ тэмдэглэлийг уншсаны дараа хөл хорионы тухай нухацтай тунгааж, Засгийн газар, Улсын Онцгой Комисст дуу хоолойгоо хүргээрэй. Монгол Улс сайнаар хэлбэл ардчилсан, муугаар хэлбэл популист төртэй учраас иргэдийн хүсэл, төрийн бодлого хоёр өндөг тахианы үлгэр шиг уялдаатай. Миний хувьд хөл хориог зөөллөх, хэсэгчлэн чөлөөлөх саналтай байна. Учрыг өгүүлэх нь:

5 сарын өмнө