Б. Бат-Эрдэнэ
Редактор

“Юм”-тай жагсаал

2016 оны 4 сарын 132016-04-13

721d3a1b-292a-4221-a166-4883b07393c8,75971-97a88fc1445a7a5703038dc0a9998f9b.jpg.jpg-Борооны дараах мөөг, сонгуулийн өмнөх жагсаал- 

Борооны дараах мөөг шиг гэх хэлц үг орчин үед сонгуулийн өмнөх жагсаал шиг гэж шинэчлэгдэхээр хэмжээнд хүрээд байгаа. Хавар бүр “юм”-тай хүмүүсийн синдром хөдөлдөг шиг сонгуулийн жилийн хавар “юм”-тай хүмүүс сонгуулийн синдромоор өвчлөх нь ихэсч байна. Гэхдээ “юм”-тай гэдгийг уншигч та нэг эргэцүүлж үзээрэй. Майхантай, гуталтай, буйдантай, жудагтай гээд олон нэр төрлийн “юм” тэдэнд бий. Ингээд жагсаалуудад чухам ямар “юм” байгааг сайтар бодож үзье.

Пионерийн зуслангийн улаан бүчтэй хүүхдүүд шиг эсвэл бүр улаан тугаа намируулан буй АРДЫН журамт цэрэг шиг сүрт “Майхантай жагсаал” саяхан болсон. Малгай, туг, амны хаалт, майхан гээд цусан улаан өнгөөр тэд бүгдээрээ ижилссэн байна. Тэд үнэхээр улсаа аврахын тулд жагсав уу эсвэл “ЮМ”-аа гайхуулахаар жагсав уу. Ах нь зааж дүү нь сургадгийн үлгэрээр МАН-ын залуучууд ах нарынхаа “буйдантай”, “давхар дээлтэй” гээд “юм”-аараа гайхуулсан жагсаалын дараагийн цувралыг хийсэн нь энэ биз.

2eea683d-bf7a-46a7-a4fa-17986c035cec,75971-84ca1f8328aca337e362201faa153d6f.jpg.jpg

“Юм”-тай амьд жагсаалуудын хажуугаар бүр амьгүй жагсаал ч бий. Тэнд элдэв цагаан хоолой, уриа лоозон барьсан хүн байхгүй. Хаанаас ч юм 3000 гутал төв талбайд жагсчихсан. Монголын залуучуудын үзэл бодол хуучин, шивэртэй гутланд багтана гэж хэн санахав. “Юм”-тай хүн луувангаа иднэ үү, комиссын гутал бөөндөнө үү бидэнд ч ямар хамаа байхав.

a24c0d6b-2fc9-4ba2-b13c-4f93ee02acae,75971-339dc46277c6de0360770b0af8786d39.jpg.jpg

Манай жагсагчдад байхгүй зүйл байхгүй болж таарч байгаа биз. Өмсөх гутал, сүүдэрлэх малгай, ороод хэвтэх майхан сав, даарвал өмсөх давхар дээл, ядарвал тухлах буйдан гээд юм юм л байна. Тэдэнд “микро автобус”  байгааг орхигдуулжээ. Ингээд сонсохоор яг л нарлаг зунаар аялалд гарахаар бэлтгэлээ базааж буй мэт. Удахгүй нарны тостой, загасны дэгээтэй, усан завьтай гээд жагсаалууд болвол би лав гайхахгүй.

1fd5c4d6-d7b1-4bba-9de0-0e98d44aa33a,75971-82183803f46744fc7db5552d8402d4db.jpg.jpg

Санал болгох

Авлигын индекст нөлөөлсөн хууль Мэдээллийн ил тод байдлынх

Бид шүүхийн шийдвэрийг shuukh.mn сайтаас, тендерийн мэдээллийг tender.gov.mn сайтаас, төрийн байгууллагын мөнгөн гүйлгээг shilendans.gov.mn сайтаас, нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг xacxom.mn сайтаас, ашигт малтмалын гэрээнүүдийг iltodgeree.mn сайтаас, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын мэдээллийг opendata.burtgel.gov.mn сайтаас үзэж болж байна. Мэдээж эдгээр нь тус тусын хуулиар нээгдсэн боломж боловч эхлэлийн цэг, хөгжүүлэх мотивацийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль олгожээ.

4 өдрийн өмнө
МАХН-ыг барьцаалсан 800 саяын зардалтай нөхөн сонгууль

200-300 сая төгрөгийн зардлаар хоёр сонгуулийг нэг өдөр хийх боломжтой атал, нэг тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа нь цэвэр МАХН-ыг барьцаалах гэж байгаа санаа бололтой.

1 сарын өмнө
Хоёр сайдын өргөдлийн үнэтэй УОК-ын фактууд

УОК-ын гаргасан шийдвэрүүд том толгойтой албан тушуултнуудыг тойрч, жирийн иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн. Тиймээс эдгээр иргэд өөрсдийнхөө төлөө бус бусдын төлөө жагсч байна.

3 сарын өмнө
Соёлын сайд С.Чулуундаа соёл заах нь

Соёлын сайдын ажил ковидын хөл хорио зөрчиж зурагтаар мөнгө цуглуулах ажил ерөөсөө биш ажээ

4 сарын өмнө