Бичин жил биш тарваган жил гарч байна гэх үү

2016 оны 2 сарын 82016-02-08

0b393e09-fc8f-4ffc-9b84-6daf6ff6a32a,73974-173498f4b19b95dfaaaf165cc31a6765.jpg.jpgТэнгэрийн од мичид хараад цаг хугацаанаас хамаарч тэдний байрлал хэрхэн өөрчлөгдөж буйг ажсан тэр үеийн хүмүүс сүрхий байжээ. Зарим од мичидийн байрлал зохицол гэрэлтэх тэр гэрлийн хүч гэх мэт онцгой сонин амьтны хэлбэртэй төстэй харагдвал түүнд амьтны нэр өгч жилийн 12 сарыг амьтдаар нэрлэсэн эртний ард түмэн Цагаан сар гэж баярын эхлэл байжээ.

Өнөөдөр Ази тивийн ард түмнүүд 12 жилийнхээ бичин буюу сармагчин жилээ тэмдэглэнэ. Харин маргааш Монголчууд Гандангийн лам нарт хууртагдаад тэмдэглэх гэж байна. Хуучин сараа үдэж маргааш шинэ сартай өдөр шинэлнэ. Од мичдийн байрлалаар нэрлэгдсэн амьтнаараа хүний хувь заяа төөрөг ярьж эхэлсэн цаг үе Хятад ард түмнээс гаралтай.

Саяхан би лекц дээрээ энэ тухай ярьж бичин жилийг ажихад монголд байхгүй амьтан байна шүү дээ гэж ярьсан. Шинэ сар хуучин сарнаас авахуулаад од мичдийг амьтнаар нэрлэдэг тэр соёл монголчуудад их сүүлд ирсэн болохоор анхандаа их л бишрэн шүтэж авсан гэдэг нь тодорхой. Хүн төрөлхтний амьдрал ахуй хөгжилтэй сүүлд танилцсан нүүдэлчин амьдрах хүйтэн орны ард түмэн хот газрын баяруудыг авч эхлээд нэг их удаагүй байгаа.

Бичин жил эхлэхийн өмнө нэгэн бодол төрж түүнийгээ лекцэнд оролцсон оролцогчидд наргиан болгож ингэж ярилаа. Тиймээс өнөөдрийн энэ бичлэгийг зүгээр л наргиан гэж ойлгоод нэг их цочирдох хэрэггүй гэж анхааруулах.

Монголчуудад байхгүй амьтнаар 12 жилийн зарим амьтныг одоо ч гэсэн авснаасаа олон зуун жилийн дараа нэрлэсэн хэвээр байх уу. Зарим хүмүүс тэнгэрийн од мичид гэсэн ойлголтыг бич сармагчин гэсэн ойлголттой холиод бүр мичийг бичнээс ч ялгаж чадахгүй төөрөгдөж буйг харахад Монгол хэл мөн ч дутуу байна даа гэж дүгнэмээр.

Цагаан сар гэж энэ ээдрээтэй баяр олон нүүр үзэж явна даа. Манжийн үед Ноён цолтой Зайсан, Шадар нэртэй баячуудын эхнэр хүүхдүүдийн баяр байсан бололтой. Тэр үед жирийн Монгол хүмүүст Хятад хөөрөг байхгүй шүү дээ. Жирийн Монгол эмэгтэйд дээл оёх Хятад торго ч байхгүй. Цагаан сарыг социализмын үед анх удаагаа ард түмний баяр болгож малчид иргэд цагаан сар тэмдэглэж эхэлсэн. Өнөөдөр цагаан сар бараг л лам нарын баяр болж дээ.

Аливаа ард түмэнд бодоогүй цаг үе гэж байдаг. Ар Монголын хүмүүнүүд бодоогүй цаг үеээ боддог цаг үе болгох ойртжээ. Мэдээж өнөөдрөөс маргааш гэхэд огцом бодоод эхлэх боломжгүй. Гэхдээ л монголчууд бодох л хэрэгтэй.

Ар Монголд байхгүй амьтдын нэрсийг хасаад байдаг амьтдаараа нэг үгээр хэлэхэд их дотно амьтдын нэрээр 12 жилээ нэрлэвэл ямар вэ гэсэн ярилцлага өрнүүлэх үү. Жишээлбэл луу гэсэн ойлголт монголчуудад хамаагүй тул лууны оронд тэмээг орлуулах боломжтой. Харин энд ярьж буй бич сармагчний оронд нэгэнт байхгүй тул хамгийн дотны үргэлж хайж олж амталж идэж ууж байдаг тарвагаараа нэрлэвэл утга агуулгатай бишүү. Үүн дээр нэмж нэгэнт байхгүй бар гэж амьтныг бас л дотны амьтнаараа орлуулцгаая. Жишээлбэл барын оронд бүр дотны хөөж элдэж байгаад эцээж ядраагаад буудан алж арьстай ястай юутай хуйтай дуустал идэж дуусгадаг чоно гэж нэртэй амьтнаараа нэрлэвэл ямар их ойр дотно байх вэ дээ.

За ингээд энэ жил бичин жил биш нөгөө ёс уламжлал ярьж билэгдэл арга билигээр хичээл заадаг цагаан сар жинхэнэ Монгол баяр гэдэг МУИС-ийн хоёрдугаар байрныханд луу, бар, бичний оронд тэмээ, чоно, тарвага гурван амьтаныг 12 жилд авлаа гэж хэлэх болж дээ. Одоо цагаан сар жинхэнэ Монгол баяр болоход ойртох болов уу. Монгол баяр болоход Түвдийн шарын шашны хадгаас татгалзана даа. Хятад хөөрөг, Хятад хамрын тамхинаас татгалзана даа.  Монгол хүн ингэж чадах уу.
Хятадаас гаралтай энэ 12 жилийн амьтнуудаа ээлжлэн тэмдэглэж баярладаг гүн утгатай өргөн ойлголттой энэ баярыг Азийн бусад орнууд өөрийн болгож улам боловсронгуй болгож чаджээ. Харин Ар Монгол Азийн энэ сайхан баярыг өөрийн болгож чадсангүй бүр ард түмний өөрөөр хэлбэл малчны баяр биш лам нарын баяр болгож утга агуулгыг алдагдуулсан. Баячууд нэртэй улстөрчид бүр ч их баярхдаг даа энэ өдөр.

Цагаан сарыг жил бүр балладаг Гандангийн лам нар ард түмний баярыг Түвдын шарын шашны баяр болгож эцэстээ Монгол хүн шинэ сар тэмдэглэх биш Ганданд мөргөж Ганданд мөнгөө өгч зурагтаар гандангийн лам нар гонгинохыг сонсоод л маргааш гэдэг өдрийг өнгөрүүлнэ дээ.

Маргааш бүгдээрээ хамаатан садан дотроо хамгийн хөгшин хүн дээрээ очиж золгоцгооно. Энэ хамгийн хөгшин хүн дээрээ золгодог гэсэн ойлголт социализмын үеэс л эхлэлтэй. Ар Монгол хүн анх удаагаа социализмийн үед л урт насалж эхэлсэн. Ялангуяа эрэгтэйчүүд 60 нас бараг анх удаагаа насалсан.

Дайн дажингүй дулаахан эртний ард түмэн Хятад хүмүүс бол урт насалдаг тул цагаан сарын тухай шал өөр ойлголттой. Тэд үнэхээр хөгшин хүнийг маш их хүндэлж дээгүүр албан тушаалд тавьдаг.

Ар Монголчууд хөгшин хүнийг хүндлэхгүй. Яагаад гэвэл хөгшин хүний ойлголт байхгүй. Тиймээс залуу хүнийг дээгүүр албан тушаалд тавьж залуу насыг шүтэцгээж өвгөн буурал настай ид бүтээж хийх үеийг зогсоож тэтгэвэрт гаргаж зөвхөн цагаан сараар л байгаа гэдгийг мэдэцгээх жишээтэй. Ерөөсөө өнөөдрийн энэ их гэнэн улс төрийн цаад шалтгаан шүү дээ.

Цагаан сар гэдэг ийм л ээдрээтэй баяр даа. Эхлээд ноёд баячуудын баярхдаг баяр, сүүлдээ малчид иргэдийн бие биенээ хүндэлдэг баяр харин өнөөдөр лам нар давамгайлсан мухар сүсгийн баяр болж. Ямар ч гэсэн бичийг мичээс ялгаж л сурах хэрэгтэй.

Үргэлжлэл бий.

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

7 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө