Төрийн байгууллагуудын 30 хувь Шилэн дансаа хөтлөхгүй байгааг анхааруулав

2016 оны 10 сарын 192016-10-19

0a26236f-7ceb-443b-95d4-5e728ea58d1b,80705-9b7c725f4343113c2f25ccea75ecf393.jpg.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Шилэн дансны хөтлөлтийн талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцав.

Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэн Батзориг, Сангийн яамны Төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн Наранчимэг нар оролцлоо.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар шинээр бүрдэж, төрийн болон төсвийн санхүүжилт бүхий олон газрын төсвийн ерөнхийлөн захирагч, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар шинээр томилогдсоны улмаас сүүлийн саруудад шилэн дансны хөтлөлт тааруу байгаа болон шилэн дансны хөтлөлтийг яаралтай хэвийн байдалд оруулах талаар энэ үеэр санал солилцон ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уулзалтын эхэнд хэлэхдээ “Шилэн дансны хууль хэрэгжээд хоёр жил гаруй болж байна. Сүүлийн үед Шилэн дансны хуулийн хэрэгжилт саарч байна гэсэн мэдээлэл олон нийтийн зүгээс гарч байгаа. Хамгийн гол зүйл бол одоо нэгдүгээрт, хуулийн хэрэгжилтдээ анхааръя.

Шилэн дансны хууль хэрэгжсэнээр төрийн албаны үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт олон түмэнд нээлттэй хүрч байгаа. Олон нийтийн анхаарлыг нэлээд татдаг асуудал. Төсөв тунгалаг, зарцуулалт нь ил тод байх нь иргэд, татвар төлөгчдөд таатай уур амьсгал үүсгэдэг. Зарим яамд дээр гарч байгаа асуудлыг хурдан засах хэрэгтэй.

Хоёрт, Шинээр томилогдсон хүмүүст богино хугацаанд сургалт хийх нь зүйтэй. Энэ сургалтад шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох хүмүүсийг оролцуулах нь зөв байх.

Монгол Улсын 2017 оны төсөв ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд батлагдах байх. Орон нутаг 12 дугаар сарын 15 гэхэд батална. Энэ хооронд шилэн данс хөтлөх холбогдох хүмүүсээ сургаж, гарын авлага, материалаар хангах шаардлага байна. Энэ талын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

Гуравт, Шилэн дансны хууль бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч, санаачилсан хууль. Тийм учраас 2017 оны 1 дүгээр сард Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг, сонсгол хийхээр төлөвлөж байна. Түүгээр хуулийн хэрэгжилтэд гарч байгаа бэрхшээл, мөрдөж байгаа дүрэм, журмаа шинэчлэх шаардлага байгаа эсэх талаар ярилцана. Түүн дээр Улсын Ерөнхий аудитор илтгэл тавина. Сангийн яам мэдээлэл өгнө. Засгийн газар төрийн яамд, орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцохыг хариуцна. Энэ чиглэлээр та бүхэнтэй албан ёсоор уулзаж байна” гэлээ.

Одоогийн байдлаар Шилэн дансны мэдээлэл хөтөлдөг байгууллагын 70 хувь бүрэн хөтөлж байгаа бөгөөд 30 хувьд нь анхаарах шаардлагатай байгаа юм байна. Хөдөө орон нутгийн хувьд Завхан аймгийн найман сумаас бусад сумд цахим сүлжээнд хамрагджээ. Одоо сумдыг шилэн кабельд холбож интернэтийн хурдыг сайжруулах шаардлагатай байгааг Сангийн яамны ахлах мэргэжилтэн Наранчимэг хэллээ.

Шилэн дансны нэгдсэн мэдээлэл хөтөлдөг орон тооны хүнгүй тул ажлын хажуугаар хийдэг. Ингэлээ гээд энэ ажлыг цалгардуулж байгаагүй.  Боловсон хүчин, төсөв, хөрөнгийн дутагдалтай байдаг. Хөрөнгө мөнгөний дутагдлыг төслийн хөрөнгө зэргээс нөхөж ирсэн гэдгийг тэрээр мөн хэлж байлаа.

Мөн Шилэн дансны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль эрх зүйн орчинг тогтвортой хөгжүүлэх шаардлага байгааг уулзалтад оролцогчид хэлж байсан юм.

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

5 сарын өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

5 сарын өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

5 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

5 сарын өмнө