Б. Бат-Эрдэнэ
Редактор

Хотын даргыг Хүрэлсүхээр загнуулъя

2016 оны 11 сарын 252016-11-25

Ганц түргэний машин авахад төрийн сайдын бяр хүрэхгүй байгаа талаар мэдээлэл олны чихийг сортойлгов. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 29 саяын үнэтэй ганц ширхэг түргэний машин авахаар хөөцөлдөөд, хөөцөлдөөд барахгүй байгаагаа учирласан. Харин Шадар сайд У.Хүрэлсүх "Дарга хүн асуудал шийдэх гэж дарга болдог болохоос биш зовлон ярих гэж болдоггүй юм шүү. Дарга хүн ажил хийдэг, асуудал шийдэх гэж дарга болдог юм" хэмээн Эрүүл мэндийн сайдыг загнаж орхив.

А.Цогцэцэгийн хувьд хэдий мэргэжлийн хүн мөн ч салбар удирдах хэмжээний туршлага байхгүй, улстөрийн карьер хөөж байгаагүй нэгэн. Түүний хашиж байсан хамгийн өндөр албан тушаал нь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал. Тиймдээ ч бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарыг удирдах нь битгий хэл ганц түргэний машин авахдаа яах учраа олохгүй байгаа нь тодорхой.

Харин А.Цогцэцэгээс улстөрийн замнал, ажлын туршлагаараа хол илүү нэгэн дарга учраа олохгүй мунгинаж яваа нь хотын мээр С.Батболд.

УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хуульзүйн сайд, ИТХ-ын дарга гээд түүний ажлын туршлага гялалзсан сайхан хэдий ч хотын дарга болсноосоо хойш суудал нь өнцөгдсөн гэлтэй байнга шүүмжлэлд өртөх болсон.

1b959944-a630-4a7f-8d36-f94cc4a519ea,81687-2cdea254411f234fa018b1f2501c9b15.jpg.jpg

Тэр нь ч аргагүй. С.Батболд ажлаа хийж байгаа талаараа биш, ажил хийхэд ямар хэцүү байгаа талаараа яриад байгаа учраас л тэр.

“Өнгөрсөн өвлийн туршид 13 удаа орсон цас энэ жилийн ганцхан сард 13 удаа орчихлоо” гээд түүний хэлж буй үгс телевизийн нэвтрүүлэг, сонины ярилцлага, сайтын мэдээгээр дүүрэн бичигдэж байна.

Иймээс хотын дарга Су.Батболдыг Шадар сайдтай нэг уулзуулаад загнуулах хэрэгтэй мэт санагдав. Дарга хүн ажил хийх гэж, асуудлыг шийдэх гэж дарга болдог болохоос биш шалтаг тоочих гэж, зовлон ярих гэж дарга болдоггүй юм шүү Хотын дарга аа!

Б.Эрдэнэ

Санал болгох

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

1 сарын өмнө
Ухамсрын төвшинд тэнэг үйлдэл

Си Зиньпингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Та бүхэн уншиж үзээд нэгийг бодож хоёрыг санана буй за.

1 сарын өмнө
Өвөр Монголоос мэдээлж байна

Үүнээс өмнө хэзээ ч сошал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй...

1 сарын өмнө
Замын эвдрэлээс болж хагарсан дугуйгаа улсаар төлүүлсэн цадиг

Нэг дугуй хагарлаа. За яахав гээд запасаа тавив. Хэсэг явж байгаад дахиад нэг дугуй. Нэг бүрийг нь 500 мянгаар авсан юмсан. Хоёр дугуй хажуу бөөрөөрөө язарсан байгаа юм.

1 сарын өмнө