А.Пагмасүрэн: МУИС хичээлийн жилийн тайлан, шилэн дансаа цаг тухай бүрт нь хөтөлдөг

2017 оны 2 сарын 152017-02-15

d713a496-e711-4335-bc60-2c17f7c2314f,83777-0a35e0f6038bcb4cf1c7195c39baad47.jpg.jpg

Сүүлийн үед МУИС-ийн оюутнууд суурь хураамж, сургалтын төлбөр гэхчлэн олон асуудлаар сургуулийн захиргаанд гомдол гаргаж, ОЗ-өөр дамжуулан тайлбар тавихыг сургуулийн удирдлагуудаас шаардаж байгаа. Тэгвэл энэ талаар МУИС-ийн Хэвлэлийн төлөөлөгч А.Пагмасүрэнгээс тодруулга авлаа.

Сургалтын төлбөрийг ямар үндэслэлээр тогтоодог вэ.  Оюутнууд төлбөр хэрхэн зарцуулсан талаарх задаргаа, тайлбарыг шилэн болгохыг шаардаж байна. Энэ тухай танай сургууль ямар байрь суурьтай байгаа вэ?

 

-Оюутны төлөх сургалтын төлбөрийн хэмжээг Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу сургуулийн Удирдах зөвлөл тогтоодог. Суралцагчдын сургалтын төлбөр нь оюутанд зориулсан нийтлэг үйлчилгээний суурь төлбөр, сонгох хичээлийн багц цагийн төлбөрөөс бүрддэг. Нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийг захиргаа, аж ахуй, номын сан, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын санхүүжүүлэх зориулалттай.Харин багц цагийн төлбөр нь хичээл сургалттай холбоотой багш, сургалтын туслах болон техникийн ажилтны цалин хөлс, хичээл практик, дадлага, эрдэм шинжилгээний хурал семинар, оюутны болон багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, лабораторийн ашиглалт, сургалтын тоног төхөөрөмж, сургалтын тавилга эд хогшил, хичээллэх байр танхимын элэгдлийг нөхөх зэрэг зардалд зарцуулах үндсэн зориулалттай.

Оюутнууд сургалтын төлбөрөөс гадна 224 мянган төгрөгийн суурь хураамж төлдөг. Үүнийг таван жил хурааж байгаа ч  яагаад оюутнуудад ил тод  болгоогүй юм бэ?

 

МУИС хичээлийн жилийн тайлан, шилэн дансаа цаг тухай бүрт нь хөтөлдөг. Сургалтын төлбөр нь оюутанд зориулсан нийтлэг үйлчилгээний суурь төлбөр, сонгох хичээлийн багц цагийн төлбөрөөс бүрдэх шийдвэрийг МУИС-ийн Удирдах зөвлөл 2011 онд гаргасан.  Суурь төлбөрийн хэмжээг бакалаврын түвшний оюутны хувьд нэг хичээлийн жилд 200 мянган төгрөг байхаар тогтоосон. Харин суурь төлбөрийн хэмжээг 2016-2017 оны хичээлийн жилд 224 мянган төгрөг болгосон юм. 2016 оны суурь төлбөрөөр цуглуулсан орлого нь 3.3 тэрбум төгрөг болж байгаа. Харин оюутанд үйлчилгээ үзүүлж буй зардлын нийлбэр дүн 4.7 тэрбум төгрөгийн тооцоо гарсан.

Оюутнууд суурь хураамж төлөөд байхад сурах орчин сайжрахгүй, наад зах нь интернэт ашиглах боломж хомс байна гэх юм. Энэ тухайд?

 

МУИС нь хичээлийн урсгал засвар болон анги танхимын тохижилтыг жил бүрийн хавар  хийж байгаа. Утасгүй интернэт сүлжээний хувьд нэг хэрэглэгчид ногдож байгаа интернэтийн хурд, сүлжээ, интернэт серверийн үйлчилгээг сайжруулах талаар манай сургуулиас өөрийн вэб сайтад албан ёсны тайлбар гаргасан шүү дээ.

МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газартай хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Эрдэнэчимгээр ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн ажиллаж байгаа.  Тус ажлын хэсгийн дүгнэлтийг  үндэслэн МУИС-ийн Удирдах зөвлөл хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу суурь төлбөрийн асуудлаар шийдвэр гаргах юм.

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

5 сарын өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

5 сарын өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

5 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

5 сарын өмнө