ҮГИЙН ШИД-ийн тухай хоёр үг...

1
2017 оны 1 сарын 302017-01-30

e1c043f4-70e1-4856-9c29-704fd9e970ab,83459-a1d8b56b51562797e779e51ffa2b64b8.jpg.jpgҮг өөрөө энерги, асар хүчтэй шид үгэнд бий. Манай ард түмэн үгээр хүнийг аварч ч, үхүүлж ч болдог хэмээн хэлцдэг. Монголчуудыг билгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн ч гэдэг. "Амны билгээс Ашдын билэг", "Ерөөлөөр болог", "Сайхан амны билэгтэй хүү байна" гэх мэтээр ярьж сэтгэнэ. Гэрийн ерөөл, хуримын ерөөл, даахины ерөөл, үрс гаргах, дээж өргөх, тамганы гэх мэт асар олон ерөөл, билгийн зан үйл бий. Аль болох сайн сайхан үг хэлж, сайныг ерөөж, мууг ч гэсэн сайнаар, дутуу дундуурыг ч хагас дүүрэнээр битүү илэрхийлэх нь бий. Муу үг хэлдэг хүн, айлаас "Хар ам, хэлтэй" хэмээн жийрхдэг. Юм бүхнээс өө харж явдаг хүнийг "Хорхой нүдтэн" хэмээн бас л аягүйцнэ. Тийм хүмүүсийн үг унасан газарт, хараа туссан орчинд заавал муу энерги үлдэж хоцордог гэдэг. Нэг тод жишээ нь энэ сайтууд дээрх сэтгэгдлийн жишээнүүд юм даа. 

Манай ард түмэн сайнаас мууг нь түрүүлж олж харах биш, муугаас сайныг нь ухаж гаргахыг эрхэмлэдэг зарчимтай байж. Шүүмжилж зассан ч харааж элэглэх, буруутган гутаах бус зөвшөөж буюу зөвлөж эелэж засахыг эрхэмлэнэ. Өнөө л харин энэ их бүдгэрч, зарим тохиолдолд эсрэгээрээ эргэчихээд байх шиг. 

Үүгээрээ магад бусад үндэстнээс хувь илүү. Өнөөх билгэдэлт сэтгэлгээнийх нь илрэл, үгийн хүчний далд ертөнц буюу энерги, эфирэн орчинд үйлчлэх нөлөө, шид хүчийг нь сайтар танин мэдсэний үр дүн. 

Өнөө судлаач эрдэмтэд үгийн эрчмийг нэлээд судалж байх шиг байна. Японы нэг судлаач эрдэмтний туршилт маш сонирхолтой. 

Ялангуяа уран бүтээлчдийн үг илүү хүчтэй тусах нь бий. Учир нь үгийн чадлыг, үгийн шидийг хэр эзэмшиж чадаж буйгаар нь уран бүтээлчийн ур чадвар илэрдэг хэмжүүр бий. Дэлхийн томоохон уран бүтээлчид бүгд хүмүүний оюун тархи, зүрх сэтгэлд шаардлагатай газарт нь үгэн сумаар гарцаагүй мэргэн онож чаддаг жинхэнэ үгийн мастерууд байдаг. Уран бүтээлчид үзэгдэл юмсыг зүрхэндээ асар хүчтэй мэдэрч зарим нь хагас солиорлын, эсвэл гүн бясалгалын түвшинд хүргэж байж үгээ шившин тавьдаг учраас тийм хүчтэй байдаг. Тиймээс уран бүтээлчдийг үгээ цэнэж, аль болох муу ёр ёрлосон шүлэг, зохиол туурвихгүй байхыг сануулдаг. Тийн туурвисан уран бүтээлчдийн амьдрал яг түүгээр нь болдог, бичигдээгүй хууль, тайлагдаагүй нууц, хачирхалтай давхцал бий. Нэрсийг нь жагсаавал их олон. 

Нобелийн шагналт Б.Пастярнак энэ талаар бүр "Гэрээслэл" хэмээх шүлэг ч бичсэн. 
"Яруу найрагчид аа, үхлээ бүү шүлэгтээ зөгнөөрэй
Яагаад гэвээс чиний үхэл шүлгийн чинь мөрөөр амилж ирнэм" гэсэн маягтай. Би яг үгчилж санахгүй байна. 

Дашбалбар багш маань ч мөн шавь нартаа бараг гэрээслэл маягаар ямагт хэлдэг байсан үг нь бий. "Та нар шүлэг зохиол бичихдээ битгий муу ёрлож байгаарай. Гутруу гундуу үзлийг бүү зарлан тунхаглаж байгаарай. Яг түүгээр чинь болдог юм шүү." гэдэгсэн. Өөрийнх нь шүлгийн мөрүүд дэндүү гэгэлгэн гэгээлэг. Яг л гол усан намуухан урсах мэт. 

Үгийг давтах бүр хүн тэр үгнийхээ эрчимд орж, илүү бясалгаж, гүн мэдэрдэг, өөрийн болгох төдийгүй амьтай мэт болгодог. Тиймээс л "Худлыг мянгантаа давтвал үнэн болдог" гэдэг буй за. Давтах тусам тэр үг биежиж байдаг байх нь. Манай монголчууд мөн "Хэлэхээс өмнө бодох, Хийхээс өмнө хэмжих" ч гэлцэнэ. Энэ зүгээр нэг холбоц мөр төдий биш шүү. 

Үгийн энэ мэт шидийг дэлхийн бүхий л Шашнууд маш өргөн бас идэвхтэй ашигладаг. Бүх л мөргөл, өргөл, ерөөл, хараалууд шашин бүрд бий. Бөөгийн дуудлага тамлага ч мөн адил.

Тэр дундаа Бурхны шашин энэхүү үгийн эрчим, чадлыг жинхэнэ утгаар нь шавхан ашиглаж чаддаг санагддаг. Тэрхүү Тантрын тарниуд бол чухам бүхэлдээ асар хүчирхэг энергийн урсгал.

Товчхон доо ийм... 

Хамгийн олон удаа давтагдсан нэн хүчирхэг энегитэй үгс бол тарни гэдэг. Тэр дундаа маань. 
Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амгалан орштугай. Ум мани бадми хум...

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө