Б. Бат-Эрдэнэ
Редактор

Утаанаас дайжсан УИХ-ын гишүүд

2017 оны 1 сарын 312017-01-31

ee3fce66-c7a9-4f60-af6a-b25d3b5fa81e,83480-85d22ef4a5fc00523249613b29dd0d3a.jpg.jpg

Эдийн засгийн хүндрэлээс үүдэн гадаад дотоод томилолтын зардлыг танах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Онцын том шалтгаангүй, эдийн засгийн ач холбогдолгүй бол гадаадын улс оронд томилолтоор ажиллаж, төрийн мөнгө үрэхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хориглосон билээ. Гэвч энэ нь шийдвэр гаргагч УИХ-ын эрхэм гишүүдэд хамаагүй бололтой.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, Улаанбаатарыг утаа бүрхээд эхэлмэгц УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын тоо эрс өсчээ. Арваннэгдүгээр сараас хойш ердөө гуравхан сарын дотор 53 гишүүн 17 улс руу томилолт өвөртөлж, төрийн мөнгөөр зугаалсан байна. 

“Зугаалга” хэмээн хардах сэжүүр ч хангалттай их. Тухайлбал, УИХ дарга М.Энхболд тэргүүтэй 10 гишүүн арванхоёрдугаар сарын 14-24-ний өдрүүдэд ОХУ, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Саудын Араб гээд дөрвөн орон дамнан томилолтоор явав. Түүнчлэн, арван хоёрдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд УИХ-ын 22 гишүүн буюу парламентийн гуравны нэг нь шахуу гадаадад томилолттой байснаас үүдэж чуулганы ирц бүрдэхгүй, төрийн ажил гацаж байв. Энэ мэтээр төрийн айлчлал бүрт олон тооны гишүүд дагалдаж, танилцах аялал хийж буй мэт байдал нь үнэндээ утаанаас дайжиж Улаанбаатараас түр холдох шалтаг мэт харагдаж байна.

Гадаадад томилолтоор ажилласан 53 гишүүнээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Н.Учрал нар ирц дээрээ хамгийн олон удаа “гадаад томилолт” даруулжээ. Харин Н.Амарзаяа, О.Батнасан, С.Жавхлан, Х.Нямбаатар нарын 24 гишүүн ирц дээрээ ганц ч удаа гадаад томилолт бичүүлээгүй байна.

УИХ-ын ирцэд хамгийн их гадаад томилолт бичүүлсэн гишүүд:

5573a33d-9625-40f3-9eec-3af3505ee4a9,83480-4c15f209005a98b693ea87ba01041a45.jpg.jpg

УИХ-ын ирцэд нэг ч гадаад томилолт бичүүлээгүй гишүүд:

59c21764-425a-44b2-9809-8f8be372ea54,83480-beaf954127e94285942dd73c6ef8d62b.jpg.jpg

Б.Эрдэнэ

Санал болгох

Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

“Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал юм байна

3 цагийн өмнө
Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ

Улсын Их Хурлын Тамгын газраас, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр (2023.12.11) эхэллээ

3 цагийн өмнө
Сонсголд холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ

3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал

Нийслэлийн тулгамдсан асуудал бүхэн Монгол Улсын хүндрэл болсон гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэсэн

3 цагийн өмнө