Зөн билэгтэн Э.Батзолбоо шоуг орхилоо

2.1 зуу
2 жилийн өмнө

edd1fb86-a20c-407b-99b9-64d42f3f4112,18622284_1045696528898099_2283221697411681313_n.jpg.jpg

"Зөн билгийн тулаан - Монголд" нэвтрүүлгийн шилдэг 10 зөн билэгтнээс долоо хоног бүр нэг оролцогч хасагдах журмаар нэвтрүүлэг явагдаж байгаа юм. Өчигдрийн дугаарт зөн билэгтэн Эрхэмбаярын Батзолбоо хасагдсанаар нэвтрүүлэгт 8 зөн билэгтэн үлдээд байна.

Э.Батзолбоогийн хувьд өнгөрсөн бямба гарагийн дугаарт Ю.Цэдэнбалын зургийг далдаас мэдэрч, хэн болох ямар учиртай хүн болох талаар мэдэрсэн зүйлээ хэлсэн юм. Энэ дугаар дээр Э.Батзолбоо төдийлөн олон зүйл мэдэрч хэлж чадаагүй юм.

Ингэж хэлээд сорилыг өндөрлүүлэхийг хүссэн нь магадгүй түүний алдаа байсан байж болох.

Мөн өчигдрийн дугаарт өмнөө байгаа хүний талаар харахгүйгээр хэлэх сорилд ч төдийлөн дэлгэрэнгүй мэдээлэл хэлсэнгүй. Хэдийгээр түүний хэлсэн зүйл худлаа байгаагүй ч бусад оролцогч нартай харьцуулахад бага мэдээлэл байв. Тэрбээр дуучин Амраагийн талаар, “Олны танил, дуучин хүн байна. 40-өөд настай болов уу” хэмээсэн юм. Ингэж хэлээд сорилыг өндөрлүүлэхийг хүссэн нь магадгүй түүний алдаа байсан байж болох. Учир нь Э.Батзолбоогийн оноог шүүгчид хангалттай тавиагүйн шалтгаан бол түүнийг дэндүү бага зүйл хэлсэн гэж үзснийх юм.

Ийнхүү зөн билэгтэн Э.Батзолбоо нэвтрүүлгээ орхиж байна байна. Тэрбээр өөрийгөө тэнгэрийн тамгатай хөвгүүн гэж тодорхойлдог бөгөөд 6 дахь мэдэрхүй, өөрийн мэдрэмжээ ашиглан удмын тэнгэртэй холбогдож аливаа үйлийг гүйцэтгэдэг нэгэн билээ. 


 

Санал болгох

Ц.Эрдэнэбилэг: Өрсөлдөгч компаниудын нэгдлийн процесс амаргүй. Зах зээлээ алдах ч магадлалтай

“Бизнес өрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт 94 жилийн түүхтэй хүнсний манлай үйлдвэр АПУ ХК-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг онцоллоо.

1 жилийн өмнө
И.Одончимэг: Дахиад 10 насаар залуу байсан ч болоосой

NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлгийн дугаарт жүжигчин И.Одончимэг оролцсоныг хүргэж байна.

1 жилийн өмнө
Т.Тамир: Жижиг улсын жижиг компани ер нь “довтолж тоглох”  ёстой юм байна

“Бизнес Өрөг” шинэ цувралынхаа эхний дугаараар 2017 онд түүхэндээ хамгийн өндөр ашиг буюу 20 тэрбум төгрөг ашигтай ажилласан “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тамирыг онцолж ярилцлаа.

1 жилийн өмнө
Г.Бадамсамбуу: Есдүгээр сарын 11-ний явдлаас өмнөх 10 жилд дэлхий яг диваажин шиг байсан

NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлэгт оролцсон сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуугийн ярилцлагыг хүргэж байна.

1 жилийн өмнө