Г.Ганбаяр дэд сайд болох уу

2.8 зуу
2 жилийн өмнө

c6d8aa6d-4c92-4a4f-a374-9d4b7647e0b9,ugyn.jpg.jpg
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигд¬рийн хуралдаанаар  Ё.Отгонбаярыг АНУ-дсуух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдэх учиртай.

Хэрэв Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдвол БСШУС-ын дэд сайдын орон тоо сул үлдэх юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Ё.Отгонбаярын оронд МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр томилогдох талаар яригдаж эхэлжээ. 

Товч намтар:

Ургийн овог: Хавт Хасар Овог нэр: Ганболдын Ганбаяр 
Хүйс: Эр 
Төрсөн газар: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 
Яс үндэс: Халх 
Нийгмийн гарал: Сэхээтэн 
Ам бүл: 4 
Боловсрол: Дээд 

Боловсрол эзэмшсэн байдал: Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг 1996 онд төгссөн. ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс төгссөн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Санхүү эдийн засгийн дээд сургуульд магистр зэрэг хамгаалсан. 

Эрхэлж байсан албан тушаал: FМ 107.5 радиод ерөнхий менежер 1998-2003 онд , МҮТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор 1999-2000 онд , Замын цагдаагийн ОНХА мэдээллийн албанд 2001-2002 онд , УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн алба 2001-2002 онд , ТВ-5 телевизийн ерөнхий менежер 2003-2007  онд , “BSP” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2007-2010 онд,

2012 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгч

Сонгуульт ажил: МАН-ын Бага хурлын гишүүн. НИТХ-ын төлөөлөгч 

Намын харьяалал: МАН 

Гавьяа шагнал: “Алтан гадас” одон, Ардын намын 90 жилийн ойн медаль, НИТХ-ын өргөмжлөл 

Санал болгох