Б. Бат-Эрдэнэ
Редактор

Номхон тэмээг ноолоход амар

5
2017 оны 5 сарын 312017-05-31

0c547478-0c18-42fc-8041-f3509a248c96,11a.jpg.jpg

Өчигдөр МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж, улмаар өнөөдөр УИХ-ын чуулганыг хуралдуулж огцруулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд хариуцлага тооцуулах саналаа бүлгийн хуралд танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд огцруулах үндэслэл нь Улсын шалгалтын материал задарсан, 29 дүгээр тусгай сургуулийн асуудал зэрэгтэй холбоотой юм.

29 дүгээр тусгай дунд сургуулийн асуудлын хувьд сургалтын чанар, доголдол сүүлийн нэг жилд үүсчихсөн нөхцөл байдал биш гэдэг нь тодорхой. Харин улсын шалгалтын материал задарсан хэргийн хувьд хариуцлагагүй багш, боловсон хүчний алдаа болохоос биш дан ганц салбарын сайдын алдаа биш болов уу.

Хариуцлага тооцохдоо хүрвэл хүний амь эрсэдсэн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг яагаад огцруулсангүй вэ гэх асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа уралдуулав.

Эл асуулаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Номхон тэмээ ноолоход амар гэж. Ж.Батсуурь сайд угийн дуугүй даруу хүн. Огцруулахдаа хүрвэл хариуцлага алдсан бусад яамны сайдыг хэлэлцэх хэрэгтэй” хэмээн хэллээ.

Түүнчлэн, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдохоор болсон. Түүний оронд дэд сайдаар томилогдох хүн тодорч амжаагүй байхад салбарын сайд мөн огцрохоор болсон нь энэ. Ийнхүү боловсролын салбар сайдгүй, дэд сайдгүй, хариуцах эзэнгүй хоцорч, харин оронд нь томилогдох хүмүүсийн нэрсийг эрх баригчид хэдийнэ ярилцах цаг болжээ.

Сайдад томилогдохоор яригдаж буй хүмүүсийн хувьд УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Цогзолмаа нарын нэгийг эсхүл давхар дээлгүй хүн томилохоор бол Боловсролын сайд асан Т.Ганди, НИТХ-ийн төлөөлөгч Г.Ганбаяр, жүжигчин Б.Амарсайханы эгч БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарын нэгийг томилох магадлалтай хэмээн яригдаж эхэлжээ.

Санал болгох

Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Ёсдүгээр сард 17 мянган тооныг өгнө гэж мэдэгдсэн. Улмаар Хятадын талтай гэрээ хийсэн. ААН-үүд үлдэгдэл шатахууны нөөцийг авахаар гэрээ хийж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. 

1 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шатахуун импортлогчидтой яг одоо уулзаж байгаа бол Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж байна. Үүний дараа шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар талуудын нөхцөл байдал, хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж гарц, шийдлийг ярилцана. Уулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна гэж мэдээллээ. 

3 цагийн өмнө
Ерөнхийлөгчид Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс бараалхав.

3 цагийн өмнө
Гашуунсухайтын хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.

5 цагийн өмнө