Ард түмний дунд хэлц үг болж хэвшсэн Монгол киноны зарим хэл хэллэгүүд

2
2017 оны 5 сарын 302017-05-30

b5c089f6-455f-47ff-8ba7-c8b7eedbebb5,18740282_1477531825600516_7429741196200367186_n.jpg.jpg

ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН

"Өглөө" кино. Төрд хийгээд түмний үйлд өчүүхэн ч хэрэггүй атлаа өөрийгөө хэрэгтэй гэж гэнэнээр итгэдэг, муйхраар зүтгэдэг хүмүүсийг голдуу шоглож ёгтолж хэлдэг хэлц үг болон хэвшжээ.

Хиагтын гудамжинд ялсан цэрэг эрстэйгээ яваа Сүхбаатар жанжин хэнгэрэг нүдэн, үсчин цамнаж буй зайран бөөтэй таарч, түр саатан харж зогсдог. Тэрхүү навсагнан цамнаж буй зайранг харж эгдүүцсэн Сүх жанжны баруун гар Сэлэм Тогмид "Буудчих уу, Жанжаан" гэхэд нь Жанжин "Хэрэггүй, байж л байг" гэчихээд давхиад явчихна. Түүнийг сонссон зайран /Ардын жүжигчин Чимид-Очир гуай/ хажуудах хүндээ "Чи сая сонсов уу. Жанжин намайг Төрд хэрэгтэй зайран гэж байна" гээд ихэд маадайн байдаг хэсэг юм. Энэ "Буудчих уу, Жанжаан" ч бас хэлц үг болсон.

ГОЛ ГАРГАХ

 Өнөө энэ үгийг санаатайгаар худал хэлж, хуурах утгаар ихэнхдээ хэрэглэж байна. Өргөн хэрэглэгддэг.

"Үер" киноны усч орос өвгөн найз Болд өвгөний өнчирсөн эхнэр хүү хоёрыг үерлэсэн Сэлэнгэ мөрөн гаталгахаар явж байхдаа араас нь ирээд хашгирсан цагаантнуудад хэлдэг үг. "Одоохон би эднийг ГОЛ ГАРГАЧИХААД ирье" гэнэ. Угтаа өвгөн гол гарсан ч эргэж ирэхгүйгээр явж буй, тэдгээр цагаантнуудыг худал үгээр аргацаахаар хэлж буй үг юм. Түүнийг нь мэдсэн цагаан цэрэг өвгөнийг буудаж орхидог билээ. 

МИНИЙ МЭДДЭГ ОРОС ХЭЛ ДУУСЛАА "Сэрэлт" кино. 

Өнөө энэ үг миний мэдэх чадах юмны маань хэмжээ энд хүрээд дуусав. Үүнээс цааш би чадахгүй гэдэг утгаар хэрэглэгддэг.

Орос эмчийг авчирсан жолооч эрийн үг. Сумын дарга, хоршооны дарга гэх мэт хөдөө сумын хариуцлагатнуудыг орос эмчид танилцуулж, "Это хорошоо дарга аа, а это монцонкоовын дарга аа. Вот это трий даргаа" гэж сумын дарга, хоршоон дарга нарыг эмчид танилцуулсны дараа тамхиа соронгоо нөгөөдүүлдээ "За миний мэддэг орос хэл дууслаа шүү. Одоо яадаг бай та нар өөрсдөө учраа ол" гэж өгүүлдэг.

ЧИ Л МЭДДЭГ ШҮҮ ДЭЭ

"Аман хуур" кино. Нэг талдаа их бага ямар нэгэн эрх мэдэлд дуртай хүнд хандан доог, тохуутайгаар хэлэх хэллэг голдуу болжээ. 

Хувийн тохилог байшин, шургааган хашаа нь газарт орсны дараа өвгөнийх нүүнэ. Эмгэн нь /гавьяат жүжигчин Бадамгарав гуай санагдана/ машины бүхээгт, өвгөн нь ачаан дээр сууж явна. Хаа очихоо мэдэхгүй гайхсан эмгэн цонхоор толгойгоо гаргаж "Хаа хүрэх юм бэ?" гэж хашгирч асуухад өвгөн "Мэдэхгүй ээ, чи л мэддэг шүү дээ" хэмээн хэвлүүлхэн өгүүлдэг хэсэг. 

ИНГЭЭД Л МИНИЙ МИНИЙ НЭР БАЙДАГГҮЙ ЮМ

"Анхны алхам" кино. Ямар нэгэн юмнаас санаандгүйгээр, азгүйгээр хоцорсон, мартагдсан үед ихэнхдээ хошигнол байдлаар хэрэглэнэ. 

Хадлангийн бригадын хэдэн хөгшчүүлийн зураг сонин дээр гарчээ. Өвгөчүүл зургаа харан ихэд баясан суухуй нэг хөгшин сонины буланг тухтай хараад "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэж гомдолож тунирхсан өнгөөр хэлдэг хэсэг. 

Монгол киноны Алтан үеийнхний бүтээсэн уран бүтээлээс маш олон үг өнөө ард түмний дунд нэгэнт хэлц үг, дам утгат үг болон хэвшиж, үндэстнийхээ хэл, сэтгэлгээг баяжуулжээ. Тэр цагийн бараг кино бүрээс энэ мэт тогтсон хэл үг гарсан нь уран бүтээлийг үнэхээрийн амьдралд ойртуулж, сэтгэлд яргатал урлан бүтээж чаддаг байсных болов уу.

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

15 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө