Ц.Мөнхтуяа: Багш нарын цалинг энэ ондоо багтаан 30 хувь нэмнэ гэсэн

2017 оны 10 сарын 252017-10-25

01a28312-4b28-495e-9814-e50727904a3c,мөнхтуяа.jpg.jpg

Монголын 40 гаруй мянган багш нарыг эгнээндээ нэгтгэсэн гэх “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо”-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Багш багшдаа туслая” фэйсбүүк группдээ “Бидний тэмцэл үр дүнгээ өглөө. Бидний цалин нэмэгдэхээр боллоо” гэсэн мэдээллийг оруулжээ. Энэ талаар Ц.Мөнхтуяагаас тодрууллаа.

Багш нарын цалин нэмэгдэхээр болсон талаар мэдээлэл өгөөч?

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр багш нарын төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын цалинг 30 хувь нэмнэ гэж хэлсэн. Харин үлдсэн 20 хувийн цалинг ямар замаар яаж нэмэх асуудлыг багш нар өөрсдөө бодож олоорой гэсэн. Юутай ч бидний цалин ирэх 11, 12 дугаар сард багтаж баттай 30 хувь нэмэгдэхээр болоод байна.

Манай улс эдийн засгийн хувьд цалин нэмэх боломжгүй байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Энэ талаар Ц.Цогзолмаа сайд юу хэлсэн бэ?

Гарц гаргалгааг нь олсон гэсэн.

Боловсролын салбарт ажиллаж буй багш ажилтнууд гэхээр ойролцоогоор хэчнээн хүн бэ?

40 гаруй мянган хүний цалин нэмэгдэнэ. 600 мянган төгрөгийн цалин авдаг байсан хүн 900 орчим мянган төгрөгийн цалин авдаг болно гэсэн үг.

Ц.Анх

Санал болгох

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

5 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

6 цагийн өмнө
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд энддэг байсныг зогсоожээ

Хүүхдийн баяр хэмээн нэрлэж ирсэн энэ өдрийг “жинхэнэ хүүхдийн баярт” мэдээгээр онцлон хүргэж байна. Монгол Улс ахуйн түлэгдэлтийн ослоор жилд 40-50 хүүхдийн амь насыг алддаг харамсалтай түүхтэй байж ирсэн. Энэ нь жил бүр нэг ангийн хүүхдийг томчууд бид зүй бусаар амь насыг нь алддаг гэж зүйрлэж болохоор.

6 цагийн өмнө
Энэтхэгээс ирэх 357 ламхайн зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр тогтоол гаргахаар болжээ.

8 цагийн өмнө