Темпо: Зураг авалтанд зориулж нөмгөлсөн юм шүү

1.9 зуу
1
2 жилийн өмнө

“Mix” хамтлагийн дуучин Темпо нөмгөн дээл өмссөн зураг авахуулсан нь шүүмжлэлд өртөж, сошиал орчинд багагүй шуугиан тарив. Ихэнх хүмүүс үндэсний хувцасны хэв маягыг өөрчлөн шинэчилж болох ч монгол эр хүн дээл хувцсаа нөмгөн өмсдөггүй хэмээн бухимдаж байв. Харин дуучин Темпо энэ талаар өөрийн фэйсбүүктээ лайв хийн тодруулга хийжээ.

Тэрбээр, “Маш олон хүнд зэмлүүлж, хараалгуулсан. Тэр болгоныг хүндээр хүлээж аваагүй. Дээлээ буруу зөрүү өмссөндөө хүлцэл өчье. 

Зураг авалтын хувьд зориудаар энгэрээ задгай тавьж зургаа авахуулсан юм. Доторх үс ноосыг нь харуулахын тулд энгэрээ задгайлсан гэж хэлж болно. Дээлээ бүслээд ном ёсоор нь өмсөж болно. Манайхан буруугаар ойлгоод дээлний хэв маягыг өөрчиллөө, эвдлээ, ингэж өмсөж болохгүй гэж их хүндээр хүлээж авсан. 

Мэдээж монгол хувцсаа ёс журмаар нь өмсөх ёстойг би мэднэ. Дээлээ буруу өмссөнөөс болж хэдэн өдөр зөндөө л юм боллоо. Ахмад хүмүүс муухай хараад л санаа зовж байсан. Бас сонирхогчдын янз бүрийн групп, хуудсуудаар тарсан байсан. 

Дахин дахин хэлмээр байна. Зураг авалтанд зориулж задгай өмссөн юм шүү. Дээлээ эвдэж бүслэхгүй өмсөөрэй гэж уриалсан зүйл байхгүй. Нэгнээ харааж доромжлохын оронд шүүмжилж болно шүү дээ. Нэгнээ доромжилж яах юм бэ, нөгөө хүнд нь хүндээр тусна шүү дээ. Дизайнер охин маань бүх зүйлээ өөрөө хийдэг. Залуу хүний хувьд нэгнээ дэмжиж хамтарч ажиллахад таатай байсан. Алдаа шүүмжлэлийг хүлээж авна. Цаашдаа анхаарна” гэв.

 

dafc11e7-b137-4e4a-bc68-9d28afb53835,22851996_490780524637928_3977883789319099705_n.jpg.jpg

2219cb66-8e45-4798-9eae-f51759e242cb,22894074_487918781589970_2880908662778737412_n.jpg.jpg

 

 

Санал болгох

Хүүгийнх нь хэлсэн үг тарган эрийн амьдралыг өөрчилжээ

Тэрээр сүүлийн 12 сарын турш 500 гаруй цагийн турш орон нутгийн фитнест эрчимтэй хичээллэж, 62 кг жин хасч чаджээ.

2 жилийн өмнө
Хийлч Ц.Дэлгэрцэцэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч” болжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад идэвхи санаачилгатай ажилладаг, нийгэмд нэр нөлөөтэй хоёр иргэнийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч”-ээр шалгаруулжээ.

2 жилийн өмнө
Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна

Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улс орныхоо төлөө зарцуулна гэж өөрийн “Facebook” дэх хуудсандаа бичжээ.

2 жилийн өмнө