Э. Сайнзаяа
Сэтгүүлч

Д.Гантулга: Би сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан

12
2017 оны 11 сарын 82017-11-08

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэхгүй хэмээн УИХ-ын Ёс зүйн дэд хороонд  "Веритас партнерс" хуулийн фирм хандсан билээ. Тэгвэл энэ гомдлын дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой гэсэн шийдвэр гаргасан.
 
Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга Ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбар хүргүүлсэн байна. Тэрбээр тайлбартаа "УИХ-ын гишүүн Д.Гантулга миний бие Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн хүсэлттэй танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус хүсэлтэд 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг үндэслэл болгож намайг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлүүд гаргасан мэтээр тайлбарлажээ. 
 
2017 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы танхимын үүдэнд тухай үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй”, УИХ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон,  ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш юм” гэсэн тайлбарыг хүргүүлжээ. 

80a892e3-6031-47f1-a4b3-bd81e6b35994,7vgkdvnmvulaf8tived2a8pabo.jpg.jpg

Санал болгох

Дуэйн Жонсон нас барсан уу

Нохой зодоончоос Холливудын алдарт жүжигчин болсон Дуэйн Жонсоныг нас барсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарж, шүтэн бишрэгчдийг нь хямраажээ.

4 жилийн өмнө
Хүүгийнх нь хэлсэн үг тарган эрийн амьдралыг өөрчилжээ

Тэрээр сүүлийн 12 сарын турш 500 гаруй цагийн турш орон нутгийн фитнест эрчимтэй хичээллэж, 62 кг жин хасч чаджээ.

6 жилийн өмнө
Хийлч Ц.Дэлгэрцэцэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч” болжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад идэвхи санаачилгатай ажилладаг, нийгэмд нэр нөлөөтэй хоёр иргэнийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч”-ээр шалгаруулжээ.

6 жилийн өмнө