Монгол Улсын Инвескор санхүүгийн нэгдэл болон Япон Улсын Maruima компаниуд хамтран Номын тэнхим тохижуулах, Ид шидийн өргөөнд мөнгөн тусламж хандивлах зэргээр Монгол улсынхаа ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулан ажиллаж байна.
Энэ удаад “Өнөр бүл” хүүхдийн төвийн 2 давхарын эрэгтэй 12, эмэгтэй 12 хүүхэд бүхий нийт 24-н хүүхдийн унтлагын 2 өрөө, ариун цэврийн өрөө, угаалгын өрөө тус бүр 2, сургалтын бүрэн тавилгатай 1 өрөө, чөлөөт цагаа өнгөрүүлэх номын сан, энтертэйнмент тоноглолтой 1 том өрөө, гал тогооны өрөөтөй нь хамт 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.
Ийнхүү “Өнөр бүл” хүүхдийн төвд Олон Улсын стандартын дагуу хийж тохижуулагдсан гайхалтай нэгэн орчин бий болж, хүүхдийн цангинасан инээд, багачуудын жаргалтай дуугаар хоршсон шинэ өглөө, шинэ гэр, шинэ бүхэн мэндэлсэн юм.
Дашрамд дурдахад Инвескор санхүүгийн нэгдэл нь ХХБанктай хамтран олон улсын эрхтэй дэлхийн 212 улсад хүлээн зөвшөөрөгдсөн Виза кредит картыг тун удахгүй худалдаанд гаргах гэж байгаа бөгөөд бизнесийн, хэрэглээний бүх төрлийн зээлийг богино хугацаанд шийдэж, таны санхүүгийн зөвлөгч, хамтрагч байх шилдэг санхүүгийн нэгдэл болохоор ажиллаж байна. Түүнчлэн Maruima компани нь барилга угсралт, хөрөнгө оруулалын чиглэлээр Япон, Монгол, Лаос зэрэг улсуудад үйл ажиллагаа явуулдаг .