Ерөнхийлөгч Х.Баттулга 3 сарын хугацаанд 5700 гаруй одон медаль захиалжээ

19
2017 оны 11 сарын 292017-11-29

769e1af1-73fd-40c0-aa39-653035e63d27,Баттулга одон медаль 1.jpg.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш 5 сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд долдугаар сараас хойш Шилэн данс хөтөлж эхэлжээ. Ингээд Ерөнхийлөгчийн Шилэн дансны 7 - 10 дугаар сарын хуулгыг харвал:

Төрийн одон медаль 182.3 сая төгрөг
Томилолт 36 сая 932 мянга
Чуулган зохион байгуулах 16 сая 290 мянга
Флаш диск 17.4 сая төгрөг тус тус зарцуулжээ.

9df7f8f7-1665-4e78-9de1-d46ed8167c7c,Баттулга одон медаль 2.JPG.jpg

Үүн дотроос Төрийн одон медальд зарцуулсан мөнгө яалт ч үгүй анхаарал татна. 8, 9, 10 дугаар саруудад нийтдээ 5700 гаруй одон медалийн захиалга Зоос гоёл компанид өгсөн нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын тушаалаас харагдаж байна.

Энэ дундаас Сүхбаатарын одон хамгийн өртөг өндөртэй бөгөөд нэг бүр нь 4 сая 900 мянган төгрөг, Хөдөлмөрийн баатар 3 сая 450 мянган төгрөгийн өртөгтэй байдаг аж.

3ae28ee2-d941-4f4a-a142-e63ecc5c137c,Баттулга одон медаль 3.JPG.jpg

1155a01b-8786-4d05-b42e-dcf13353bad7,Баттулга одон медаль 4.JPG.jpg

Жич: 5700 гаруй одон медаль захиалсан ч бүгдийг нь олгосон гэсэн үг биш. Ерөнхийлөгчийн тамгын газар зарим захиалсан одонгоо нөөцөнд хадгалдаг.

Төрийн шагналын үнэ цэнэ буурч, хавтгайруулан олгодог явдлыг иргэд ихээхэн шүүмжилдэг. Тиймээс өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан ч дэмжигдээгүй юм. Хэрэв Ц.Элбэгдоржийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг унших бол ЭНД дарна уу.

Санал болгох

Д.Эрдэнэбат: Казино орсноо зөвтгөхгүй, өөрийгөө өмөөрөх шалтгаан алга

УИХ-ын гишүүд казино тоглосон гэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тайлбар хийлээ.

3 цагийн өмнө
Д.Тогтохсүрэн: Сонирхоод л казино орсон, хариуцлага хүлээ гэвэл бэлэн байна

УИХ-ын гишүүд гадаадад томилолттой ажиллах үеэрээ кэзино тоглосон гэх мэдээллийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийлээ.

3 цагийн өмнө
С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат казиног сонирхоод орсон, гэхдээ тоглоогүй

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд гадаадад томилолтоор ажилах үедээ казино тоглосон  гэх мэдээлэл, зураг цацагдаад байгаа билээ.

5 цагийн өмнө
Монголд казино байгуулбал жилд 74 тэрбум төгрөгийн орлого олно

Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ахалж байгаа ажлын хэсгийн ажил урагшлахгүй, дэд ажлын хэсгийн гишүүд нь БНСУ-д казино тоглосон үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөөр байна. Тухайлбал, дэд ажлын хэсгийн гишүүн , ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ албан ажлаар явах хугацаандаа казиногоор үйлчлүүлсэн үйлдэлдээ хариуцлага хүлээгээд байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар казиногоор үйлчлүүлсэн нь ил болоод байна.

7 цагийн өмнө