- Егөөдөл -
Сайн байна уу уншигч ШАРКуудаа. Бид эхний удаад уншигч шаркууддаа дараах саналыг тавьж байна.
Бизнесийн танилцуулга
Машин ачлагынхан яаж ажилдгийг уншигч та бүхэн мэднэ биз.
1. I эгнээнд машин тавихыг хүлээж отож байгаад жолооч нь буусан даруйд утсан дээрээ яаравчлан бичлэг хийнэ.
2. Дотор нь хүүхэд, амьтан байгаа эсэхийг үл харгалзан өршөөл үзүүлэхгүйгээр үргэлжлүүлэн ачна.
3. Жолооч нь эргээд ирж хэрүүл хийсэн ч түүнийг үл харгалзан хүчээр ачна.
4. Ачсан машинаа 10 км-ээс холгүй, хамгийн ойр байгаа түр саатуулах хашаанд аваачиж буулгана. Ингэснийхээ төлөө дор хаяж 60 мянган төгрөгийг жолоочийн хармаанаас “сэгсэрнэ”.
Нугалж олдог ашигтай бизнес гэдэг нь хэнд ч тодорхой.
Хөрөнгө оруулах хэрэгцээ шаардлага
Зөвшөөрөлгүй газарт зогсож байгаа машин маш их байгаа ч машин ачлагынхан ачааллаа дийлдэггүй. Мөн түр саатуулах хашаанууд хотын төвөөс хол байдаг учраас рейс хийх цаг урт, ачлагын машины түлшинд их мөнгө зарцуулдаг.
САНАЛ
Хэрвээ шаркууд итгэл хүлээлгэн хөрөнгө оруулалт хийвэл 2-3 машин зэрэг ачдаг шинэ ачлагын машиныг импортоор оруулж ирнэ. Түүнчлэн хотын төвд олон давхар машины зогсоол барих нэрийдлээр газар аваад зогсоол байгуулна. Давхар машины зогсоол баригдсаны дараа зориулалтыг нь жаахан өөрчлөөд түр саатуулах хашааны оронд ашиглана. Мэдээж ингэхийн тулд хурган дарга нарт “өгдөг юм”-ыг нь өгнө.
Хэрэв ингэж чадвал олон машиныг нэг дор ачиж хугацаа хэмнэхээс гадна, хотын төвдөө ойрхон түр саатуулах хашаанд хийснээр ачилтын рейс цаг багасч, зарцуулах түлш хэд дахин буурна.
Хөрөнгө оруулах овсгоотой ШАРК байвал холбогдоно уу.