Нийслэл guide
Сэтгүүл

Шингэн шилэн урлал Монголд

2017 оны 12 сарын 142017-12-14

9dba2eea-0120-4f02-95ee-8111ba68fde5,шил нүүр.jpg.jpg

Гар урлалын төрөл зүйл шавхагдашгүй арвин. Тэдгээрийн дундаас гоё чамин, өвөрмөц, бат бөх байдлаараа онцгойрдог гэж болох шингэн шилэн урлалыг Монголд хөгжүүлж яваа хөдөлмөрч бүсгүй Д.Одгэрэлийг сэтгүүлдээ урилаа.

МИНИЙ ТУХАЙ

Би хүний нөөцийн мэргэжлээр сургууль төгссөн, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон жирийн л эмэгтэй. Гар урлал, дизайны чиглэлийн сургууль төгсөөгүй, үүнийг хэнээр ч заалгаагүй. Өөрөө хараад л хийгээд сурчихдаг. Гэхдээ миний ээж, аав, өвөө, ах, эгч гар урлал хийдэг байсан болохоор тэдний хийж буйг харсаар байгаад нүдний уртай болсон байх. 2004 онд Солонгост байхдаа маш олон төрлийн гар урлалтай танилцаж, бахархан гайхаж, тэр үеэс хообий маань эхэлсэн гэх үү дээ. Монголд тэр үед ноос, ноолуур, арьс, эсгий гээд хэдхэн төрлийн материал л байдаг байсан. Тиймээс Монголдоо юм юмыг байлгахсан гэсэн сэтгэл өвөрлөж ирсэн дээ. Шингэн шилэн урлалын тухайд, 2014-2015 онд Туркэд усан дээрх зураг урлалд суралцаж явахдаа үүнийг олж хараад, худалдагчаас нь элдвийг шалгаахад “Энэ хоёроор хийдэг юм” гээд шингэн шилийг харуулж байсан юм. Ингээд Монголдоо шингэн шилнээс авч ирсэн. Би цаасан урлал хийдэг байхдаа бүтээлүүдээ яаж бат бөх болгох талаар их боддог байлаа. Харин шингэн шил надад үүн дээр тусалсан юм. “ 

Би 29 дүгээр тусгай сургуульд гар урлалын чиглэлээр багшлахын сацуу лаан сийлбэр, цаасан урлал, усан зураг, гоёлын арьсаар эд зүйл хийдэг. Бас аялах дуртай. “

47ebc842-dc6f-4e43-9a2e-a10ee75fb8f9,шилэн2.jpg.jpg

ШИНГЭН ШИЛЭН УРЛАЛЫН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА

Энэ нь оросын алдарт витраж урлалтай төсөөтэй. Гэхдээ витражийг хийхдээ шилнүүдийг нийлүүлж, наадаг бол шингэн шилэн урлалыг хийхдээ хоёр тусгай шингэнийг өнгөнд оруулаад цутгадаг юм. Энэ урлал гадаадад их хөгжсөн. Жижиг ээмэг, зүүлтнээс эхлээд хаалга, ханын гоёл чимэглэл, ширээ, шал, 3D зурагтай ванн гээд том эдлэлүүдийг хийж гэр, зочид буудлын интерьер дизайнд их ашиглаж байна. Бас гэрэл зургийг 30-40 жил хадгалах технологид шингэн шилийг хэрэглэдэг, өөрөөр хэлбэл зургийг жаазанд хийж биш, шингэн шилээр бүрээд хадгална гэсэн үг. Шингэн шилээр хийж болохгүй зүйл гэж үгүй. Шил шиг гялтганадаг, эдэлгээ удаан, ус нэвтэрдэггүй, шингэн нь хүний биед хоргүй гээд олон давуу талтай.

БҮТЭЭЛ ТӨРӨХ ҮЕ ШАТУУД

19587cbe-83a8-46e3-9465-983344bd52b3,шилэн3.jpg.jpg

Шингэн шил нь A, Б гэсэн төрөлтэй. А-гаас 3 гр, Б-гээс 1 гр-ыг хийж найруулна. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн шил шиг хатуу болдог. Харин зөөлөн резинэн зүйл хийхээр бол аль нэгээс нь илүү хийж болно. Энэ хоёрыг холиод, дээрээс нь зориулалтын шингэн шилний будагнаас хүссэн өнгөө нэмж найруулна. Найруулсан шингэн шил нь хөөсөнцөр, шил, мод, төмөр, акрилл гээд юун дээр ч тогтдог учир хүссэн материал дээрээ суурь өнгөө тавиад хатсаных нь дараа түүн дээр зурагаа зурж эхэлдэг. Бийрээр зураг зурахад үс нь унаад байсан учир юугаар орлуулж болох талаар би удаан судалж, туршсаны эцэст савх, чигчлүүр хоёр хамгийн тохиромжтойг олж мэдсэн. Харин
гацуурын чимэглэл гэх мэт суурьгүй зүйлийг слайд дээр хийдэг юм. Слайд дээр хийх зүйлийнхээ хэлбэрийг гаргаж, зориулалтын цавуугаар хэлбэрийн дагуу утас наасны дараа цутгалт хийнэ. Шингэн шил яг 24 цагийн дараа хатдаг. Хатахаар нь слайднаас салгаад авчихна. Харин гэрлийн бүрхүүл гэх мэт олон талтай эд зүйлийг тал бүрээр нь тусад нь хийгээд, дараа нь яаж ч холбоод тогтоож болно.

ШИНГЭН ШИЛЭН УРЛАЛ МОНГОЛД...

Надад анзаарагдсан нэг зүйл гэвэл, Монгол дахь бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүний дийлэнх нь хятад бараа байдаг. Энэ их харамсалтай. Гаднаас ирж байгаа жуулчид дэлхийн олон орноор аялсан хүмүүс байгаа. Мэдээж тэд Монголоос хятадын барааг авах гэж ирээгүй. Бас сүүлийн үед манайд хятад жуулчид ихээр ирж байна. Тэд өөрийнх нь эх оронд 5 мо ч хүрэхгүй үнэтэй байдаг барааг бүр ч авахгүй. Тэгэхээр, жишээ нь шингэн
шилээр Хамрын хийдийг зураад зарж болно. Аялагчид хүнд ачаанд дургүй, жаазтай зураг гэх мэт зүйл авч явахгүй. Тиймээс богино хугацаанд өвөрмөц, хөнгөн жинтэй дурсгалын зүйл хийх нь хамгийн боломжтой хувилбаруудын нэг юм. Бас манайд модны хожуулын асуудал бий. Үүнийг цэвэрлээд, шингэн шилээр бүрээд, юуг ч сэтгээд хийж болно. Өнгө үзэмж ч сайтай.

fa66dc74-8dcb-40c4-b1fd-eb3b596ce28f,шилэн4.jpg.jpg

МИНИЙ УРАМ ЗОРИГ АВДАГ ЗҮЙЛ

“Ийм урлал байдаг юм уу? Анх удаа л харж байна” гээд гайхаж, хийж суръя гэсэн сэтгэл өвөрлөөд ирсэн хүмүүсийг харахад сайхан байдаг. Тэгж зорьж ирээд, шинэ технологи, шинэ урлал сурч, тэр нь амьдралд нь ашгаа өгч байвал би их баярлана. Бас шил болон цаасан урлал, усан зургийн талаар олон хүүхдэд таниулж, ойлгуулж, хийж бүтээх хүсэл эрмэлзэлд хөтөлж яваа минь хамгийн сайхан. Хоёр настай балчраас эхлээд 79 настай Гавьяат багш ирж надаар үйлчлүүлж байсан. Гавьяат багш хүртэл ирж байхад би баярлаж, урамшихгүй яах билээ.

a20edfa7-768d-4fbb-bc33-bb98574c9118,шилэн5.jpg.jpg

МИНИЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Орчин үед хүмүүс цагаа зөв боловсон өнгөрөөх газар хайдаг болжээ. Тиймээс ямар ч насны хүн ирээд хүссэн зүйлээ хийгээд авчихдаг, бүх зүйл нь бэлэн орчинг бүрдүүлж өгнө гэж бодож байгаа. Шингэн шилэн бүтээл хийхийн тулд материал хайж цагаа үрэхгүйгээр манай урлан дээр ирээд, богинохон хугацаанд хэрэгтэй зүйлээ хийгээсэй гэж хүсч байна. Шингэн шилний будаг, хэлбэр гаргах утас зэргийг ганц удаа хэрэглэхийн тулд их мөнгөөр, их хэмжээтэй авахаас энэ нь дээр шүү дээ. Нэг зурагчин над дээр ирээд зураг бүрэх арга сурсан байхад шингэн шилийг уран зурагтай хослуулж бүтээл хийх санаа олоод явсан зураач ч бий. Иймэрхүү зүйлийг авьяастай хүн л хийдэг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ аргаа заалгачих юмбол хэн ч хийж чадна. Өнөө үед бэлэн бараанаас илүүтэй шинэ санаа, шинэлэг брэнд, ашигтай загвар чухал болсон. Монгол заавал үйлдвэрлэгч орон байх шаардлагагүй гэж би боддог. Үүний оронд хүмүүсээ сэтгэж бүтээдэг болгож хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс би энэ бүхнээ хүүхдүүдэд түлхүү зааж сургахыг хүсдэг. Гадны орны бүтээгдэхүүний хэрэглэгч биш, өөрсдөө сэтгэдэг, хийдэг байгаасай,
жишээ нь шингэн шилэн урлал Монголд байхгүй гэж битгий хэлүүлээсэй гэж хүсдэг. Бүтээлч сэтгэлгээ бол ардчилсан нийгэмд хамгийн хэрэгтэй чанар шүү дээ.

Нийтлэлийг: Б. Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №67/ 2017 12 дугаар сар
a4de07ec-fee9-4868-a9fb-7fe83e6291f6,24991109_1726258587404745_6576892857968719686_n.jpg.jpg

Санал болгох

40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

5 цагийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

5 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

11 өдрийн өмнө
Залууст залуу нас үлдсэнгүй

“Залуу хүн эрүүл, өвддөггүй” гэх ойлголт нэгэнт ард хоцорч өнөөдөр дөнгөж 15 настай хүүхэд зүрхний эмгэг, шигдээсээр шаналж, 20 настай залуу цус харваж эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй дүр зураг аль ч эмнэлэгт байна.

14 өдрийн өмнө