С.Молор-Эрдэнэ: Монгол Улсын хөгжил дэвшилд өвөг дээдэс ямар ч үүрэггүй

47
2017 оны 7 сарын 62017-07-06

d477a06e-8eb8-43bb-9598-3451d9837f32,молор-эрдэнэ.jpg.jpg

Монголын удирдагч нарыг уралдуулахад хэн үлгэр жишээ удирдагч жинхэнэ төрийн хүн байж чадсан бэ? Хэн гэж удирдагч энэ орчин үеийн амьдрал шинжлэх ухаан боловсрол урлаг соёлыг эхлүүлж чадсан бэ? Хэн гэж удирдагч нийслэл Улаанбаатар хотыг байгуулсан бэ? Хэн гэж удирдагч Монгол Улсыг НҮБ-ын гишүүн болгож анх удаа Монгол гэсэн улсыг үлгэр домгоор биш албан ёсоор дэлхийн түүхэнд оруулж чадсан бэ?

Монгол хүнд бодох юм их байна даа. Ухаанаа уралдуулах цаг иржээ.

Аливаа улс үүснэ гэдэг маш төвөгтэй хэцүү хөдөлмөр. Ард түмний эрүүл мэнд боловсрол хамгийн чухал хоёр салбар. Эмнэлэг, эм тарианаас авахуулаад эмч, сувилагч хэрэгтэй. Эрүүл мэнд байж л иргэн болно. Түүний дараа иргэн бүр бичиг үсэгтэй болж уншиж бичиж чаддаг болох хэрэгтэй. Бичиг үсэгтэй болгохын тулд багш нар бэлтгэх хэрэгтэй. Тэд л улс орноор таран явцгааж боловсрлын үр тарина. Яагаад гэвэл бичиг үсгээр соёл үүснэ. Соёл үүсэж чадвал ёс суртахуун, эрх чөлөө, гоо сайхан цаашлаад урлаг үүсэх боломжтой.

Улаанбаатар хот байгуулагдсанаар олны дунд биеэ зөв авч явах шаардлагатай тулгарч нийгэм гэсэн цоо шинэ үзэгдэлтэй Монгол хүн 20-р зууны дунд үед л анх танилцсан. Нийгэм байхгүй гэвэл соёл урлаг ярих хэрэггүй.

Хот байгуулж соёлт амьдралыг бүтээн босгож чадсан дэлхийн том удирдагч нар дотор анхны том төрийн хүн бол Грекийн Солон гэж хүлээн зөвшөөрдөг. Солон одоогоос 2500 гаруй жилийн жилийн өмнө Афин хотод амьдарч байсан ба хамгийн түрүүнд зээлийн хүүнд баригдсан ард түмнээ өрийн хүүнээс салгаж байсан.

Грекийн Солон өнөөдөр демократи гэж ярьдаг ардчилал гэж орчуулдаг ард түмэнийг мартаж болохгүй төрийн үйл ажиллагаанд тэдний дуу хоолойг чухалчилж авч үзэх хэрэгтэй гэж хэлсэн хүн гэдэг. Ардчилал гэдэг хот сурин газар хэрэгтэй болохоос хөдөө биш.

Удирдагч гэдэг гэдэг эзэн хаан биш. Солон тухайн үеийн Грекийн баян ноёдуудын хэтэрхий их эрх мэдэл хөрөнгийг хязгаарласан. Яагаад ядуу хөрөнгөгүй иргэн хүн байх ёстой гэж эсэргүүцэн ард түмэндээ хөрөнгөжих боломж олгожээ.

2500 жилийн өмнө байтугай 800 жилийн өмнө Монголчуудад хот улс байгуулж ард түмэндээ дайн дажингүй амар амгалан амьдрал олгосон удирдагч байсангүй. Хүний хотоор хот хийж хүний ордоноор ордон хийж явсан хаадууд нэртэй хүмүүсийн л сураг л байдаг.

Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд анхаарч түүний төлөө тэмцсэн тийм удирдагч байтугай ном бичдэг онолч хүн ч байсангүй. Дөнгөж 80 гаруй жилийн өмнө л хот байгуулж соёлт амьдралтай Монголын ард түмнийг хоёр хөршүүд танилцуулсан. Энэ үеэс эрх чөлөө гэж юу байдаг гэдгийг ойлгосон. Эрх чөлөө гэдэг хот газар л байдаг гэдгийг ухаарсан. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хот руу л ирэх дуртай.

Аливаа удирдагч хүнд дөрвөн шинж чанар байх ёстой гэдэг. Цэцэн мэргэн, шударга ёсыг эрхэмлэдэг, хатуужилтай, юмыг тааруулж чаддаг хэтрүүлдэггүй. Цэцэн мэргэн гэхээр мэдээж ном уншиж бичиж ухаан суусан. Шударга ёсыг эрхэмлэдэг гэхээр хүнийг хүндэтгэж байж хүнээс хүндэтгэл авах. Хатуужилтай гэсэн ойлголт даруухан байх бөгөөд чадахгүйгээ мэддэг өөрийнхөө хүчээр амжилтанд хүрэх тэсвэр хатуужилтай болохоос муу аргаар амжилтанд хүрэх тэсвэргүй биш. Юмыг тааруулж чаддаг гэхээр хэтрүүлдэггүй бас дутаадаггүй хоосон дүр гаргаж биш үнэн дүрээрээ байхыг хэлнэ.

Богд хаанаас өмнөх хаадууд нэртэй хүмүүс өнөөдрийн Монгол улстай ямар ч хамаагүй ямар ч нөлөөгүй. Монгол Улсын газар нутгийг өвөг дээдэс үлдээгээгүй харин Хиагтын гэрээгээр Ар Монголын газар нутгийг зөвшөөрсөн. Тиймээс өвөг дээдэс Монгол Улсын бүтээн байгуулалт болон хөгжил дэвшилд ямар ч үүрэггүй нөлөөгүй бас ач холбогдолгүй.

Чингис хаан Улаанбаатар хотыг байгуулаагүй бас Монгол улсыг ч бүтээн босгоогүй. Тиймээс Сүхбаатарын талбай дээр Сүхбаатарын хөшөө байхаас биш Чингисийн хөшөө байна гэдэг ямар ч утгагүй ойлгомжгүй. Онгоцны буудлыг Чингис хааны буудал гэж нэрлэх үнэхээр гэнэн үйлдэл. Онгоцны буудлыг татварын мөнгөөр босгосон.

Нэгэнт Богд хаан шашины удирдагч Түвд орноос томилолтоор ирсэн тул Монгол Улсын болон нийслэл Улаанбаатарын бүтээн босголтонд ямар ч үүрэг байхгүй.

Ингээд Д. Сүхбаатараас хойших өнөөдөр хүртэлх Монгол Улсын удирдагч нарыг уралдуулж хэн өнөөдөр шинээр болох ерөнхийлөгчид үлгэр жишээ болох вэ гэсэн асуултанд хариулж нэг үгээр хэлэхэд ерөнхийлөгч болох шаардлага хангаж байна вэ гэсэн асуултанд хариулах тэр боломж гарах болов уу.

20-р зуунд анх удаагаа байгуулагдаж дэлхийн түүхэнд Монгол Улс гэсэн биеэ дааж соёлт нийгэм байгулах чадвартай болоход хамгийн их нөлөөлж хөдөлмөрлөсөн удирдагч хэн бэ?

Хэн гэж удирдагч ном бичиж ард түмэндээ үлдээсэн бэ? Юуны тухай ном бичсэн бэ? Төрийн онолд хэн сайн байсан бэ? Хэн гэж удирдагч хамгийн их ёс суртахуунтай байсан бэ?

Жинхэнэ төрийн хүн гэдэг хөдөлмөрч, даруухан, оюуны тэнхээтэй, хувийн амьдрал хөөдөггүй, бусдад нээлттэй, ажлынхаа өрөөнд шөнө дөл хүртэл ажиллаж ном бичиж, зөвлөлгөө өгч, ирээдүйг төсөөлж маш их оюунлаг байхыг хэлнэ. Үлгэр жишээ удирдагчийг яагаад энд ярьж буй гэхээр тийм хүмүүс ард түмэндээ ажиллаж хөдөлмөрлөж бүтээхэд урам өгдөг.

Эх сурвалж: molor-erdene.com

Санал болгох

Метаверс ба эрх зүйн зохицуулалт

Метаверс хэмээх үгийг анх 1992 онд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стефенсон “Цасны сүйрэл” романдаа хэрэглэсэн нь өдгөө дэлхий даяар тархаад буй 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээний нэршил болоод байна. Mетаверс нь “Meta”+“Verse” гэсэн үгсийн нэгдэл бөгөөд “Орчлон ертөнцөөс цааш” хэмээх утгыг илэрхийлдэг.

5 өдрийн өмнө
Дэлхийн хямралт цаг үе ба эрсдэлийг сөрөх Ерөнхийлөгчийн санаачилга

НҮБ-ын ХХААБ-ын тооцооллын дагуу 2022 онд дэлхийд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүний тоо 7.6 сая, 2023-2024 онд 13.1 сая хүнээр нэмэгдэх эрсдэл байна.

10 өдрийн өмнө
Өнгөт хувьсгалд тролл ашиглах нь

Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч  өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь  даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд  хүргэх эрсдэлтэй юм.

14 өдрийн өмнө
ҮХНӨ ба “өнгөт хувьсгал”-ын хамаарал

Их гүрнүүд өөрийн нөлөөний “буфер” улсад нөлөөгөө улам бэхжүүлэх, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх таатай хөрс бий болгохыг эрмэлздэг. Нөгөө тохиолдолд их гүрнүүд өрсөлдөгч гүрнийхээ нөлөөний “буфер‘ улсад тогтворгүй байдал үүсгэх замаар тэр хоёрын дунд урт хугацааны хурцадмал байдлыг бий болгохыг мөн эрмэлзэж байдаг. Аль нь ч байсан “буфер” улсын улстөр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрэн хамарсан хямралд байнга байлгах замаар “өнгөт хувьсгал” хийх хөрсийг хадгалдаг, шаардлагатай тохиолдолд бие биеийн эсрэг ээлжлэн “өнгөт хувьсгал” хийдэг байна.

16 өдрийн өмнө