Б. Бат-Эрдэнэ
Редактор

TIME TO TRAVEL: “Аватарын ертөнц”-ийг зорьсон 9000 км аялал

1
2017 оны 7 сарын 72017-07-07

401dfc09-be19-4af4-a211-15bc53be3357,time to travel Даваадалай.jpg.jpg

Аялал зугаалгын улирал эхэлж, аагим халуун зуны өдрүүд үргэлжилж байна. TIME.MN сайтын зүгээс аяллын хорхойтнуудад зориулсан “TIME TO TRAVEL” буландаа үүргэвчтэй аялагч Д.Даваадалайг урилаа.

Тэрбээр олны хэлдгээр “Аватарын ертөнц” буюу БНХАУ-ын “Zhangjiajie National Forest Park”-ийг зорьж 9000 км аялаад иржээ.

Фэйсбүүк: Далай Д.Д

Инстаграм: D.Dalai

1e071df1-9be9-4dff-a42b-fe55c19fd18a,time to travel даваадалай.JPG.jpg

АЯЛЛЫНХАА ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛНА УУ?

Улаанбаатар - Сөүл - Хонгконг – Шэньжэнь – Жанзяцзе – Бээжин - Замын-Үүд- Улаанбаатар гэсэн мартшрутаар 9000 км орчим аялсан. Цэвэр аяллын хоногоо тоолбол 10 хоног орчим явсан.

Улаанбаатараас Сөүл рүү ниссэн. Тэндээсээ хамгийн хямд зардлаар яаж аялах талаараа төлөвлөгөө гаргаад аялал эхэлсэн гэж хэлж болно. Аяллын гол зорилго бол Жанзяцзе буюу Тэнгэрийн хаалга уулыг үзэх. Олны хэлдгээр Аватарын ертөнц гээд байгаа.

Сөүлээс Хонгконг руу “Tripadvisor” гээд вэб сайтаас хамгийн хямд нислэгийн билетийг хайсан. Нэг талдаа 100 ам.доллар, хоол ачаа байхгүй. 3-5 сарын өмнө захиалбал 80 орчим ам.доллараар захиалах боломжтой юм билээ.

Хонгконгоос Шэньжэнь рүү метрогоор, 45 хонгконг доллар төлөөд явсан. Монгол мөнгөөр 18-19 мянган төгрөг болох байх.

Шэньжэниэс Жанзяцзе руу 22 цагийн турш галт тэргээр явсан. Хамгийн хямд өртөгтэй 220 юань буюу 70 мянган төгрөг орчим. Хатуу суудалтай, хятад хүмүүсийн дунд, энгийн галт тэрэг.

Жанзяцзегээс Бээжин рүү 230 юаниар билет аваад бас галт тэргээр явсан. 24 цаг орчим хугацаанд энгийн суудлаар явсан.

Бээжингээсээ Замын-Үүд рүү унтлагыэн автобусаар, Замын-Үүдээсээ Улаанбаатар руу галт тэргээр явж ирсэн.

028c712e-4017-4d35-bcd6-33176890ebf4,DSC00917.JPG.jpg

ОЧСОН ГАЗРУУДЫН ТАЛААР СЭТГЭГДЭЛ?

Сөүлээр явъя гэсэн газруудаараа явж чадаагүй. Сөүл хотын Lotte tower, Gannam дүүрэг, худалдааны гудамжуудаар явсан. Сөүл хот их цэвэрхэн, үнийн хувьд боломжийн. Бусад том хотуудыг бодвол хамаагүй хямд санагдсан.

Хонгконгод анх удаа очсон. Тэнд очоод л шууд шоконд орж эхэлсэн. Өртөг маш өндөр. Нэг лааз кока кола 10 юань гэж байхад Хонгконгод шууд 20, 25 юань байх жишээтэй.

Шэньжэниэр дайраад л өнгөрсөн болохоор үзсэн газар байхгүй.

Жанзяцзе буюу Тэнгэрийн хаалга уулын талаар Монголын аялал жуулчлалын компаниуд шилэн гүүр, Тэнгэрийн хаалга уул гээд дөрөв тавхан газрыг л яриад, сурталчлаад байдаг. Гэхдээ яг очоод үзвэл 20-иод газар байдаг юм билээ.

Их жижигхэн хот хэрнээ үзэх газар ихтэй, өртөг хямд газар. Зөвхөн тэнгэрийн хаалга уулаараа, байгаль дээрээ тулгуурлаад хөгжсөн газар юм шиг санагдсан. Тэнд байгаа хотын хүмүүс бүгд аялал жуулчлалдаа тулгуурлаж амьдардаг. Түгээмэл англиар ярьдаг, жуулчдад үйлчлэх мэдээлэл өгөх газрууд их.

92f51601-f7cf-4cb7-b93f-0bd276ed1968,DSC00934.JPG.jpg

Би Солонгосоос гараад амрах завдалгүй шууд зорьсон газартаа шахуу төлөвлөгөөтэй явсан болохоор их ядарч байсан. Харин Тэнгэрийн хаалга ууланд очоод амрах шиг болсон. Тэнд хоёр хоносон.

Манан татсан өндөр өндөр уул, үзэсгэлэнтэй ноогон байгальтай. Гол нь Тэнгэрийн хаалга уулаа бүрэн тохижуулж чадсан байна лээ. A, B гээд хоёр сонголтоор уулын оройд хүрээд буцаж ирэх боломжтой. Автобусаар дээшээ гараад буухдаа агаарын лифтээр уух эсхүл орой руу гарахдаа агаарын лифтээр буухдаа автобусаар гэсэн хоёр сонголтттой. Надад бол автобусаар дээшлээд агаарын лифтээр буух нь дээр санагдсан. Билет нь 250 юань байсан.

Хүмүүс Аватар уул гэж яриад байгаа. Орой дээр нь гарахаар үүлэн дээр гараад ирдэг юм билээ. 30 орчим минут автобусаар өгсөөд цаашаа Тэнгэрийн хаалга руугаа алхдаг.

Жуулчид бол маш ихтэй. Буудлаасаа авсан мэдээллээр өдөртөө 10 мянга орчим жуулчин эргэлдэж байдаг гэсэн. Буудлууд нь гайгүй хямдхан. Нэг өрөөндөө 6 жуулчин орохоор нэг хүний 30-35 юань. Хоёр ортой өрөө 60-150 юань.

Жуулчдад зориулаад хоол хүнснүүд дандаа зурагтай. Зургаа харж байгаад захиалгаа өгчихдөг юм билээ.

Бээжин рүү 24 цаг 230 юаниар галт тэргэнд явсан. Өглөө Бээжинд буугаад өдөр нь хотоо үзээд орой 05.30 цагаас унтлагын автобус хөдлөхөөр байсан. Бээжинд шавьж хорхойтой алдартай гудамжийг үзэхээр явсан. Дан шавьжийг шорлог хийгээд шарчихсан тийм хоолтой гудамж байдаг юм билээ. Би бол шавьжнаас нь идээгүй ч зүгээр махан шорлог бол идсэн. Жуулчид шавьжны шорлогонд татагдаж ирж байгаа ч зүгээр махан шорлог бол олон төрлөөр байдаг. Тэнд шорлог зарж байгаа хүмүүсээс энэ шавьжнуудыг хэн иддэг вэ гэж асуухад “Ер нь жуулчид л иддэг. Бид өөрсдөө ч иддэггүй”  гэж хэлж байсан.

АЯЛЛЫН НИЙТ ЗАРДАЛ ХЭД БОЛСОН БЭ?

Миний хувьд Сөүл рүү 300 ам.доллараар ниссэн. Тэндээсээ аяллаа эхлүүлэхдээ 2000 юань 150 ам.доллартай гарсан.

Унааны зардал гэхэд 400 ам.доллар, 770 юань, 35 мянган төгрөг болсон. Энэ бол хамгийн хямд зардал гэж бодож байгаа. Сөүлээр дайрахгүй хямд аялъя гэвэл Бээжин хүртэл газраар яваад тэндээсээ Хонгконг гээд явбал хямд зардал гарах байх.

Хонгконгод бараг 1000 орчим юань үрэгдсэн. Хногконгийг тийм үнэтэй, өндөр өртөгтэй гэж бодоогүй байсан.

57f59ada-e902-46c3-967e-fb63dbd3726c,DSC00988.JPG.jpg

АЯЛАХ ГЭЖ БУЙ ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

Очоод төлөвлөгөөгөө гаргаад буцах билетүүдээ захиалаад явсан нь дээр юм билээ. Галт тэрэгний билетүүдээ эртнээс захиалах эсхүл очоод шууд авах хэрэгтэй юм билээ. Жишээлбэл Тэнгэрийн хаалга ууландаа очсон өдөртөө буцаж явах билетээ захиалчихаад тэгээд газраа үзэж эхлэх хэрэгтэй. Буудлуудаа бас эртнээс Booking.com-оор захиалчихвал хямд.

Галт тэрэгний 190 орчим суудал сул байсан хэрнээ 3,4 цагийн дараа ирээд билет авах гэсэн чинь дуусчихсан байсан. 10 мянган жуулчин эргэлддэг газар учраас ийм юм их тохиолддог гэж байсан.

Тэнгэрийн хаалга ууланд уулын орой руу дээшээ гарахаар ус ундаа хоол нь их үнтэй болдог юм билээ. Доороо хоолоо сайн идээд, ундаа ус бүх юмаа базаачихаад дээшээ уул руугаа гарах хэрэгтэй.

Уулын орой дээр гараад 10-аад км тойрч алхдаг. Тэгэхээр дээшээ гараад уухгүй, идэхгүй гэж бодоод бэлтгэлтэй гарсан нь дээр юм билээ.

14c2e74c-1c34-4fd2-9c67-2ff325abaf47,time to travel zhangjiajie.JPG.jpg

Цувыг ч гэсэн доор уулын бэлд байхдаа авсан нь дээр. 5 юань гэж байсан цув уулын орой руу гарахаар 15-20 юань гэх жишээтэй.

Жаахан хүүхэдтэй явах гэж байгаа бол бараг ниссэн нь дээр байх. Галт тэргээр хямд суудал бол дан сууж явах учраас маш хэцүү.

Хонгконг маш халуун. Тийшээ очихоор бол амралтын өдрүүдэд очоод хэрэггүй юм шиг санагдсан. Амралтын өдрүүдэд тэнд ажилладаг хар ажилчид гэх юм уу даа, филлипин, вьетнам хүмүүс гудамжинд их болчихдог юм билээ. Гудамжаар нь битүү картонон цаас дэлгээд идэж уугаад сууж байдаг юм билээ. Ажлын өдрүүдэд болохоор тийм хүрмүүс байхгүй маш цэвэрхэн юм билээ.

Хонгконгийн хилээр ороход буцах маршрут асууж байсан. Буцах билетээ авсан уу, хэд хоноод Хонгконгоос гарах вэ гэж асууж байсан. Жаахан хатуу юм билээ. Уг нь билетээ урьдчилаад захиалчихсан байвал тэрийгээ үзүүлээд асуудалгүй юм билээ.

fd483b27-c635-44df-acc4-a6ff2baa597c,DSC01014.JPG.jpg

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨД ЮУ ДУТАГДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ ВЭ?

Тэнгэрийн хаалга ууланд  агаарын лифт, автобус гээд багц үйлчилгээг санал болгоод нэг билеттэй байх жишээтэй. Манайд болохоор аяллын компаниар дамжуулаад Улаанбаатараас унаатай гардаг. Өөрсдөө очвол унаа тэрэг хомс. Багц аялал байдаггүй.

Экстреме аялал, үйлчилгээ байхгүй юм шиг санагддаг. Уулнаас Skydive, гулгалт хийж буух, bungee jump гээд олон үйлчилгээ байдаг. Манайд уул ус, байгаль нь байдаг хэрнээ үйлчилгээ байдаггүй юм шиг.

Манайх нүүдэлчин талаа харуулаад, nomadic л гээд байдаг болохоос биш үйлчилгээ тун багатай.

Хамгийн чухал нь онгоцний билет. Манай онгоцны билет аймар үнэтэй шүү дээ.

Сөүлээс Хонгконг руу гэхэд их олон сонголттой, олон төрлийн үнэтэй. Гэтэл манайд сонголт байхгүй. Гадаадын жуулчид ирэхэд онгоцны билетний үнэ өндөр байдаг болов уу. Намайг Эрээнд очиход Солонгосын гурван жуулчин Монгол руу байсан. Солонгосоос Улаанбаатар руу биш Хятадад нисч ирээд газраар манайх руу орж байсан.

43851c02-dacd-496c-b99a-feccfdd7874e,DSC01005.JPG.jpg

ТАНЫ АЯЛЛЫН ДАРААГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Азид үзэх газрууд их байна. Гэхдээ миний хүсдэг зүйл өөрийн гэсэн машинаараа Европ руу аялал хийхийг хүсдэг. Маш урт зам хэдий ч санаа нийлсэн хүмүүстэйгээ  машин тэргээ сайн бэлдээд гарвал болох байх.

Аялал хүнийг өөрчилнө, өөрийгөө олж нээнэ. Бид ямар жижигхэн, ямар бяцхан бэ гэдгээ ойлгодог.



TIME TO TRAVEL” булангаараа бид баасан гараг бүрт гадаад улс орнуудаар болон эх орныхоо үзэсгэлэнт нутгаар аялсан аялагчдын зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр зорьж байна. Хэрэв Та өөрийн аяллын түүхээсээ хуваалцахыг хүсвэл TIME.MN фэйсбүүк хуудас руу хандана уу. 



Өмнөх зочин: 

Монголын говиор 9 хоног

f4613fd0-8bae-4b53-a91d-62c676772cfa,time to travel говиор.JPG.jpg

Зүүн Өмнөд Азиар 27 хоног аялсан хосууд            

   1e972ffc-519f-44b0-80fe-f93f40217676,19402737_1865597063691961_160252102_o.jpg.jpg      

 Тайландаар аялсан 17 хоног

 1e9301da-fa5a-4ec6-a41b-239c2fd55933,1.jpg.jpg

Санал болгох

Гурван бүсийн сайхан нутаг

Монгол хүний үнэ цэнэ, уламжлал, соёл, ахуй амьдралын хэв маягийг маш гүн мэдрүүлсэн гурван бүсийн сайхан нутаг, Баянхонгор аймгаар хийсэн аяллыг сонирхоно уу

5 жилийн өмнө
Далай ээжийн хөвөөнд

Далай ээжийг зорьсон 7 өдрийн аяллын маршрут

5 жилийн өмнө