Галзуурсан "бумба"-нууд

2
2017 оны 8 сарын 232017-08-23

…Монголын нийгмийн ѳнѳѳгийн тѳрхийг ажих аваас “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэлц үг санаанд буугаад байх. Гажуудсан нийгмийн тогтолцоо дээр галзуу солиотой мэт хүмүүс шийдвэр гаргах гэж адгаж, ичих булчирхайгүй эрээ цээрээгүй хашгиралдаж, үнэнийг хаа нэгтээ нууж, олон нийтийг, дээр нь хар бэхээр юу ч гэж бичиж болох “цагаан цаас” хэмээн басамжилж хандах нь хэрээс хэтэрлээ.

Галзуурсан сошиалынхан

Хэн нэгнийг магтан мандуулж, мохоон сѳхрѳѳж, эсвэл галзууруулж чаддаг сошиал ертѳнцѳд бид ихэнхи цагаа ѳнгѳрѳѳж буй. Санамсаргүйгээр аалигүйтээд, эсвэл марзганаад хийсэн шууд бичлэгүүдийг хѳѳргѳн дэвэргэсээр эзнийг нь “галзууруулдаг” жишээ нь Осоржамаа хэмээх залуу. Эрүүл бишээр маяглаж, эцэстээ хэнээс юуг ч хамаагүй шаардаж, ичих эмээхээ мэдэхээ больтол нь хѳѳргѳн дэвэргэж, түүнийг нь шоолж тохуурхаж бах таваа хангах нь хэнд хэрэгтэй юм бол? Нийгэм дэх энэ гаж үзэгдлийн гайгаар хичнээн олон залуус “ичих” гэдгийг мартаж сошиал орон зайд маяглан аяглах нь “Бурхангүй газрын бумба галзуурах” мэт. Хүн сэтгэлгээний болон ёс зүйн хэм хэмжээгээ алдаад ирэхээрээ адгуусан тѳрѳл рүүгээ ойртож очдгийн олон олон жишээг бид харцгааж буй.

Хэн нэгний гаргаж буй мунхаг бүдүүлэг араншинг бид зүгээр л тоохгүй орхичихвол тэд яах ч үгүй. Их л удахдаа хэд оролдож үзээд хэн ч тоохгүй болохоор уйдаад л орхичихно. Хѳѳргѳж дэвэргээд олны анхааралд ѳртүүлээд ирэхээр тэд хяналтаа алдаж эхэлнэ. Хэдийгээр шоолж инээлдээд байх авч яг үнэндээ энэ бол толинд тусах бидний тусгал мѳн. Бусад хумуус ч биднийг нийтлэг ингэж үнэлэн, аажимдаа энэ байдалдаа ѳѳрсдѳѳ ч дасч мэдэх юм. Яг үнэндээ түрийвчээрээ даллаад их мѳнгѳ олно гэж биднийг ятгаад, “хэдэн малынхаа буянд жаргаж суугаа” тэр авгайг бид л ѳѳрсдѳѳ гаргаж ирсэн юм шүү дээ.

Галзуурсан орон “Нутгийн зѳвлѳл”-ийнхѳн

Наадам болохоор гэнэт гарч ирээд “Улсын цол” авсан нутгийн бѳхѳѳ “Нутгийн уул усаа баярлуулав” хэмээн магтаж, үнэтэй машин байр бэлэглэдэг “Нутгийн зѳвлѳл” хэмээх нѳхдүүд аймаг бүрт байдаг. Найраатай болон найраагүй цол авсан бѳхчүүдээ орон нутагтаа “бэсрэг Ерѳнхийлэгч”-ийн хэмжээнд угтан хүндэт харуул жагсаан хэдэн цэрэг цагдаагаа парад алхуулан, нутгийн иргэдээр “Уухай”- луулан, бэлгийн далай үерлүүлнэ. Сумын ойн баяраа тэмдэглэхдээ дуураймал “Есѳн хѳт цагаан туг”- аа морин дээр залж яваад үргэсэн морьддоо чирэгдэн мѳнѳѳх “Есѳн хѳлт цагаан туг” нь ѳѳрсѳдтэй нь хамт талаар нэг тарж унахыг нүүрномоор үзэв. Ёслол хүндэтгэлд хэмжээ хязгаар гэж үгүй болж, орон нутгийн жижиг дарганцарууд “Бурхангүй газар бумба галзууруулан”, “хѳгѳѳ хѳлдѳѳ чирцгээнэ”. Tѳрийн хэмжээний ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэмжээ хязгаар тогтоон журамлах цаг болжээ

Бизнесмэнүүд голдуу даргатай, садан голдуу гишүүдтэй “Нутгийн зѳвлѳл” ийнхэн орон нутгийн хѳгжил, оюун ухааны үнэлэмжийн талаар огт мэдэхгүй бас сонирхохгүй. Наадам цагаан сараар нутгийн хэдэн иргэдийн сэтгэлийг цѳстэй нь хамтад хѳѳрѳгдѳн, алсдаа улстѳрд орох “нүхээ малтана”. Найраатай найраагүй цол авсан бѳхчүүдийг авсан цолоо 3 жилийн дотор батлаагүй тохиолдолд хүчингүй болгох дүрэм гаргахгүй бол тив, дэлхийн аваргуудаас ч илүү таахалзсан “бумба”-нууд олшрох нээ.

Галзуурсан улстѳрчид

“60 тэрбумын хэрэг”ийн талаарх олон олон бичлэгүүдийг харьцуулж зѳндѳѳ үзлээ. Монголын улс тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд ямар мунхаг харанхуй, соёлгүй бүдүүлэг, мэдлэггүй тэнэг, галзуу солиотой сэтгэлгээтэй, үнэнч сэтгэлгүй шуналтай хүмүүсээр дүүрээ вэ? “Эвлүүлэг”, “эвлүүлэг биш” гэх маргаандаа ч биш, ерѳѳсѳѳ л Монголын улстѳр дэх олон жил дамжиж ирсэн заваарлын илрэл. Ѳчүүхэн шуналыг бага дээр нь дараагүйгээс, эрээ цээрээгүй ѳсѳж томорсоор “бирд” болж байгаагийн жишээ. Дарж чадаагүй шуналынхаа гайгаар ѳнѳѳдѳр ил болж олны ѳмнѳ шившиг болж байгаа нь М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар болохоос эдний хэрийн новшнууд улстѳрд зѳндѳѳ байгаа. 27 жил улстѳрийг заваан тогоо болгон ѳѳрсдѳѳ хутгалдчихаад, ѳнѳѳдѳр “Муур багш”- ийн “дүр эсгэж” суугаа нѳхдүүдээс ч хариуцлага асуух ёстой. Монголын улстѳр зѳнѳж хѳгширчээ. Хэзээ ч ѳѳрчлѳгдѳхгүй тэднийг улстѳрѳѳс зайлуулж , намуудыг ч нийгмийг ч бүхэлд нь цэвэрлэн шинэчлэхгүй бол бид цааш явах аргагүй болж байна.
-Нэгэнт ил тод болж байгаа “60 тэрбумын хэрэг”т холбоотой хүмүүсийг хуулийн дагуу шалгаж, хэрвээ нотлогдох аваас “Монголын Тѳрийн эрхийг хууль бусаар авах оролдлого”ынх нь тѳлѳѳ хуулийн хариуцлага хүлээлгэж, хууль бусаар олсон хѳрѳнгѳ мѳнгийг нь хурааж улсад авах ёстой. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхдээ хулгайлж завшсан хѳрѳнгийг нь хуулийн дагуу нотолж хурааж авдаггүйгээс, шоронгоос гарч ирээд “хаданд гардаг” завшигчид олон бий. Монголын улстѳрийг ашиг олдог бизнес хэмээн тооцдог хүмүүс хэт олширсноос л, мэдсээр атлаа тэднийг сонгож байдаг бид ѳѳрсдѳѳ зовсоор буй. Тѳрд бурхан байхгүй аваас бумбанууд галзуурдгийн гайг бид ѳѳрсдѳѳ л амсаж байна шүү дээ.

…Бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээтэй, бас ёс зүйтэй байдаг. Энэ хэм хэмжээ саваа халиад ирэхээр л утга учраа алдаж, ѳѳрийгѳѳ ч, бусдыг ч эвгүй байдалд оруулна. Хүндлэх ах зах, сахих ёс зүй, үнэлэх үнэлэмж байдаг болохоор л “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэллэгээр хэм хэмжээг сануулсан хэрэг. Бид бүх зүйлсийг эргэцүүлээд харах цаг болжээ. Монголчууд бидний бүх зүйлс байх байрандаа, бас хэм хэмжээндээ байвал юутай сайн сан.

Санал болгох

Метаверс ба эрх зүйн зохицуулалт

Метаверс хэмээх үгийг анх 1992 онд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стефенсон “Цасны сүйрэл” романдаа хэрэглэсэн нь өдгөө дэлхий даяар тархаад буй 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээний нэршил болоод байна. Mетаверс нь “Meta”+“Verse” гэсэн үгсийн нэгдэл бөгөөд “Орчлон ертөнцөөс цааш” хэмээх утгыг илэрхийлдэг.

5 өдрийн өмнө
Дэлхийн хямралт цаг үе ба эрсдэлийг сөрөх Ерөнхийлөгчийн санаачилга

НҮБ-ын ХХААБ-ын тооцооллын дагуу 2022 онд дэлхийд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүний тоо 7.6 сая, 2023-2024 онд 13.1 сая хүнээр нэмэгдэх эрсдэл байна.

10 өдрийн өмнө
Өнгөт хувьсгалд тролл ашиглах нь

Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч  өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь  даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд  хүргэх эрсдэлтэй юм.

14 өдрийн өмнө
ҮХНӨ ба “өнгөт хувьсгал”-ын хамаарал

Их гүрнүүд өөрийн нөлөөний “буфер” улсад нөлөөгөө улам бэхжүүлэх, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх таатай хөрс бий болгохыг эрмэлздэг. Нөгөө тохиолдолд их гүрнүүд өрсөлдөгч гүрнийхээ нөлөөний “буфер‘ улсад тогтворгүй байдал үүсгэх замаар тэр хоёрын дунд урт хугацааны хурцадмал байдлыг бий болгохыг мөн эрмэлзэж байдаг. Аль нь ч байсан “буфер” улсын улстөр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрэн хамарсан хямралд байнга байлгах замаар “өнгөт хувьсгал” хийх хөрсийг хадгалдаг, шаардлагатай тохиолдолд бие биеийн эсрэг ээлжлэн “өнгөт хувьсгал” хийдэг байна.

16 өдрийн өмнө