САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

2017 оны 9 сарын 252017-09-25

3cd7be62-b8fb-43e9-a1fe-fba912937b8d,Forbes21.png.jpg
…Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг.  “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл мѳн гоёо”, “Тэгж хийж болно доо” гэхчилэн толгойд минь ороод л бас гараад л байх энэ санаанууд бидний амьдралыг утга учиртай болгож байдаг. Энэ орчлонгийн уудам хязгааргүйд бидний уураг тархинаас нисэн дүүлэх шувууд шиг энэ олон санаануудаас энэ ертѳнцийг хийгээд бидний амьдралыг ѳѳрчилж чадах нээлтүүд тѳрж байдаг. Тэр нээлтүүд үеийн үед уламжлагдан хувирч, зарим нь мѳнхѳд оршино. Заавал том нээлт хийхгүй ч амьдралаа утга учиртайгаар ѳѳрчлѳх боломж зѳвхѳн танд л байдаг.
 
Би нэг бүсгүйтэй ярилцлага хийж байхдаа  “Та нарын ажилд санаа хамгийн чухал уу?” гэж асуухад тэрээр “Үгүй ээ, гүйцэтгэл хамгийн чухал нь. Санаанууд бол энд тэндгүй байж байдаг, харин түүнийг гүйцэтгэл болгоно гэдэг хамгийн амаргүй шүү дээ” гэж хариулсан юм.  Амжилтад хүрсэн хэн нэгний бүтээлийг мэдэрч байхдаа “Энэ миний санаа  байсан юм шүү дээ” хэмээн харамсах, эсвэл уг бүтээлийг үзэхдээ “Би яг ингэж бодож байсан юм шүү дээ” хэмээн бяцхан атаархал цухалзуулах үе байдаг. Ингээд тѳсѳѳлѳхѳѳр санаа гэдэг нь хязгааргүй уудам орон зайд дураараа дүүлэн нисэх шувууд мэт. Бид тэднийг хараад л хараад л байгаа хэрнээ барьж авч чаддаггүйтэй адил.
 
Дотор сэтгэлд тань байгаа санаагаа гүйцэтгэл болгоход амаргүй. Үүний тѳлѳѳ маш их бодох, хѳдѳлмѳрлѳх, тэвчээр гаргах, шантрахгүй байх хэрэгтэй болдог. Санаагаа бүтээл болгохын тулд ѳдѳржингѳѳ суусан алжаалаа тайлахын тулд цонхоор харах дор гадна ертѳнцѳд юу ч бодоогүй, юунд ч шаналаагүй аз жаргалтайгаар алхах хүмүүсийг хараад, тэдэн шиг байх хүслээ хазаарлах амаргүй. “Үгүй ер би заавал ѳѳрийгѳѳ ингэж зовоож яах юм бэ, бусад нь хийнэ биз” гэж бодох дор мѳнѳѳх санааны шувуухай зорилгын торон дотроос нисч одно.  “Би заавал үүнийг хийх ёстой, энэ бүтээл минь бусдад хэрэг болж тэднийг баярлуулна шүү дээ” гэж бодох бодол хичнээн амаргүй байлаа ч буцаад л суух хүчийг ѳгдѳг. Хүн болгон ѳѳр ѳѳр бодолтой.  Уйгагүй тэвчээртэй, ѳѳртѳѳ болон зорилгодоо үнэнч хүмүүс заавал амжилтад хүрдэг.
 
Монголчууд бид энэ цаг үед бусдыг шүүмжлээд, сайхан мѳрѳѳдѳѳд тэр мѳрѳѳдлѳѳ нүүрномоор дүүргээд л, нэг сайхан уриа лоозон бичээд түүндээ баясан сэтгэл ханаад суух нь их болжээ. Маш олон сайхан санаанууд толгой дотор нь эргэлдэх авч, ѳѳрѳѳ биш бусад нь үүнийг хийх учиртай хэмээн боддог болж. Бүтэлгүй санаануудын тѳлѳѳ бусдыг үргэлж буруутган шүүмжлэх атлаа ѳѳрѳѳ юу ч хийхийг хүсэхгүй. Зүгээр л сайхан ярьцгаагаад, мѳрѳѳдѳцгѳѳгѳѳд, нүүрномоор мэргэн цэцэн ухаантай болж харагдах гэж хийрхээд л… Энэ хэрээр бидний хажуугаар цаг хугацаа урсан ѳнгѳрсѳѳр л байна. Нэгэнт нисээд одсон санааг эргүүлэн олж чаддаггүйтэй адил, урсан одож буй цаг хугацааг ч эргүүлэн тогтоож чадахгүй.
 
Хүн болгон санаагаа ажил хэрэг болгох гээд хичээвэл, ѳѳрѳѳ амжмааргүй бол ѳрѳѳл бүсад болон сайн найзуудтайгаа хамтраад зүтгэвэл, олон олон санаануудаа ажил хэрэг болгон гүйцэтгэж Монголынхоо хѳгжил дэвшилд нэмэрлэвэл юутай сайн сан.  Цаг уярч олон сайхан санаанууд ажил хэрэг болж эхэллээ. Бидний сэтгэл зүрх дотор оршиж буй үнэт зүйлсүүдийнхээ тѳлѳѳ бие биенээ дэмжин нэгдэж нягтрах цаг ирж байна.  Сэтгэл дотроо байсан санааг ажил хэрэг болгон гүйцэтгэчихээд үүний тѳлѳѳ баярлан талархаж буй бусдын царайг харах ямар их аз жаргалтай мѳч байдаг гээч. Энэ бүхэн таны амьд байгаагийн утга учир юм  шүү дээ.

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө