Аргентины шигшээ баг, Испанийн “Барселона” клубийн довтлогч Леонел Месси 100 мянган евро төлж, ахыгаа урьдчилан хорих төвөөс гаргалаа гэж тус улсын хэвлэлүүдэд бичжээ.
35 настай Матиас Месси Буэнос-Айресаас хойд зүгт 190 км-т оршдог Росарио хот дахь гэрээсээ баривчлагдсан байна. Тэрбээр хууль бусаар буу эзэмшиж байсан нь тогтоогдсон байна.
Цагдаагийнхан арваннэгдүгээр сарын 30-нд түүний моторт завинаас цусны толбо, галт зэвсэг олжээ. Матиас Месси галт зэвсэг эзэмшсэн асуудлаар хоёр дахь удаагаа баривчлагдаж байгаа нь энэ аж.
Аргентинд ийм төрлийн гэмт хэрэгт 3-8 жилийн хорих ял оногдуулдаг байна. Матиас Месси батлан даалтаар суллагдсанаар улс орноосоо гарах эрхгүй болжээ.