Нийслэл guide
Сэтгүүл

ӨВЛИЙН АЯЛЛУУД

2017 оны 12 сарын 222017-12-22

77a368c8-33ab-4c98-b7be-3b79a0284705,өвлийн аялал нүүр.jpg.jpg

Урин дулаан цагт амралтаа өнгөрүүлэх газар хаа сайгүй, аялж амрах хугацаа ч урт байдаг. Харин өвлийн улиралд хотын дуу чимээ, утаанаас бага ч болов холдоход нэг өдрийн аяллууд хамгийн тохиромжтой. Хэрэв та экстрим аяллын хорхойтон бол доорх мэдээллүүд танд яг тохирно.


АЙДСАА ДАВАН ТУУЛЦГААЯ

Ихэнх хүмүүс өндрөөс айдаг. Айдас гэдэг нь амьдралаас мэдрэх баяр баясгалангийн өмнөх багахан саад гэж үзвэл та үүнийг давж чадсанаар гайхалтай мэдрэмж хүртэнэ. Тэгвэл, хотоос холгүй Тэрэлжийн Бүүвэйт хад, Төв аймгийн Өнжүүл сумын Зоргол хайрханы Тоомтын агуйгаас олсоор буулт хийж айдсаа даван туулаарай! Олсоор буухад танд туршлага хэрэггүй, тэнд ажиллаж байгаа экстрим аяллын хөтөч, мэргэжлийн аврагч заавар өгч, хэрэгтэй үед тусламж үзүүлнэ. Зоргол хайрханы хад 80 м өндөр учраас 100 м-ийн урттай олс хоёр ширхэгийг тавина. 100 м олсны нэгийнх нь даац 450 кг, хоёр олс нийтдээ 900 кг-ийн даацтай. Энэ хоёр олсоор хүмүүс нэг нэгээрээ буух тул аюулгүй байдалд 100 хувь итгэж болох аж. Олсоор 18-аас дээш насны хүмүүс буух боломжтой. Бэлдэх зүйл. Хамгийн түрүүнд хальтардаггүй гутал хэрэгтэй. Үүний дараа хударга буюу бүсэлхийний хамгаалалт зүүхэд тээр болохооргүй хэт зузаан биш дулаан хувцас сонгоорой.5c1bdb5d-3670-4994-84d0-6a607810eaf3,өвлийн аялал1.jpg.jpg


ЭРЧ ХҮЧЭЭР ЦЭНЭГЛЭГДЬЕ

314c652c-3cd5-4666-be9b-6bdba8709f74,өвлийн аялал2.jpg.jpg

Манай оронд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа аяллын нэг төрөл бол нохой чарга. Энэ аяллыг хаски нохойгоор хийдэг. Хаски нь их хөдөлгөөнтэй, дуулгавартай, тэвчээртэй, өл даах чадвартай, сарвуу нь хальтирдагггүй, цасанд хөлддөггүй, хүчтэй, мэргэжлийн чарганы нохой юм. Та нохой чаргаар явахад бага зэрэг айх магадлалтай ч буумааргүй санагдана. Бас явах бүрт өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Сэтгэлээр унасан үед ийм аялал хамгийн шилдэг цэнэг өгч болно. Та нохой чаргаар богинын аяллыг 5 км, уртын аяллыг 35, 55, 80 км-ийн зайд хийх боломжтой. Аялахаар очихдоо хэт зузаан хувцаслаад хэрэггүй.


ЦОО ШИНЭ МЭДРЭМЖ

Өвлийн спорт аяллын нэгэн цоо шинэ төрөл бол мөсний авиралт. Монголд анх удаа хадан дээр зохиомлоор хийсэн мөсөн ханыг Тэрэлжийн цагаан цутгалан гэж нэрлэжээ. Учир нь, Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээ өвөлдөө хөлдөж, авиралт хийх боломжтой болдог бөгөөд хөлдсөн хэлбэрийн хувьд ойролцоо байгааг нь бодож ийнхүү нэрлэсэн байна. Хамгаалах хэрэгсэл, мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар 12 м-ийн өндөртэй мөсөн хана руу авирах нь танд цоо шинэ мэдрэмж төрүүлнэ. Зохиомол мөсөн ханыг хийхдээ байгалийн хадан дээрээс ус бага багаар гоожуулж, хүрхрээ шиг хөлдөөсөн аж. Өдрийн цагаар гоожуулсан ус сайн хөлддөггүй учир шөнөөр буюу 23.00-5.00 цагийн хооронд мөсөө хийжээ. Тэрэлжийн голыдэргэдэх Оросын гармын хавцал нь гурвалжин агуйнуудтай учраас ус унахааргүй тогтож хөлдсөн байдаг. Хүмүүсийн хаданд авирах хүсэл сонирхол, зориг самбааг нэмэгдүүлэхийн тулд долоо хоног бүр авиралтын замын бартааг нэмэгдүүлж, ус гоожуулан элэгдсэн хэсгийг засдаг байна. Мөн сонирхогч, бэлтгэл хийж буй хүмүүст зориулж тус тусад нь 3-4 зам гаргасан гэнэ. Бэлдэх зүйл. Уулын гутал хамгийн тохиромжтой. Хэрэв танд байхгүй бол аль болох хатуу ултай гутал сонгоорой. Хударга, мөсний алх, олс уяа, мөсний тах, карбин гээд авирахад хэрэгтэй бүх зүйл тэнд бий. Харин 12-оос дээш насны хүмүүс мөсөн хананд авирах боломжтой. Мөсөн хананд авирахад бүх эд эс сэргэдэг учир эрүүл мэндэд тустай. c918e472-ce74-447c-8560-19badcabeb93,өвлийн аялал3.jpg.jpg


МОРИН ДЭЭРЭЭС БАЙГАЛЬ ЭХИЙН ӨВЛИЙН ЗУРАГЛАЛЫГ ТОЛЬДОЦГООЁ

788bc0ca-d283-4a5c-8fdc-ce3717219214,өвлийн аялал4.jpg.jpg

Морин аяллыг мөн л хотоос холгүй Тэрэлжид зохион байгуулдаг. Тэрэлжийн тодорхой нэг цэгээс нөгөө цэгт аялж хүрэх маршрут чөлөөтэй. Хөтөч аяллын мэдээлэл, аюулгүй байдлын зааварчилгааг байнга өгч явах тул та урьд нь морь унаж байгаагүй ч гэсэн туршаад үзээрэй. Анхаарах зүйл. Тод өнгийн хувцастай очиж болохгүй, үнэртэн хэрэглэж болохгүй. Мөн хурц тод гэрэл анивчуулж, зураг авхаас татгалзаарай. Унаж байгаа морио үргээхээс сэргийлж эдгээр зөвлөгөөг заавал дагаарай. Морин аялал улирлаас шалтгаалдаггүй бөгөөд өвлийн бусад аяллаас давтамж хамгийн ихтэй нь. Та хамгийн номхон морийг Тэрэлжийн кэмпүүдээс захиалах боломжтой.


ЧИНГЭЛТЭЙ ЗҮРХ УУЛЫН ЯВГАН АЯЛАЛ

87b8d797-6fbb-4fea-8905-0f8568dbfa1b,өвлийн аялал5.jpg.jpg

Улаанбаатарчууд амралт, чөлөөт цагаа ууланд алхаж өнгөрүүлэх нь ихэсчээ. Тиймдээ ч Богд уулын алхалтын маршрутууд хүний хөлд дарагдах болсон. Тэгвэл Чингэлтэй хайрханд алхалтын шинэ жим нээгдэж, хөтөч самбар, ажиглалт, амралтын цэг зэрэг тохижилтын ажил хийгдсэнээр тийш анхлан алхагчдад илүү тухтай, зам маршрутын хувьд ойлгомжтой болсон байна. Чингэлтэй уул руу алхахын тулд Чингэлтэйн эцсийн буудал хүртэл нийтийн автобус, эсвэл хувийн унаагаар очиход л болно. Тэндээс 1,5 км алхаад уулын алхалтын жимийн эхлэх цэг дээр очно. Чингэлтэй хайрхан нь Хан Хэнтийн нурууны салбар уулсын дунд орших эртний тахилгат уул бөгөөд зүүн өмнөд талаараа Баян хайрхан, Сант, Ар гүнт, Өвөр гүнт, Хажуултын даваагаар, зүүн талаараа Жигжид бумбат, Шадивлан, Суврагын өндөр зэрэг олон уул толгодоор хүрээлэгдсэн байдаг. Чингэлтэй хайрханы савдаг нь зэрлэг гахай гэж үздэг. Эзэн савдаг, 13 овоонд мөргөж, ажиглалтын цэгээс хотыг дурандаж, амрангаа цэвэр агаараар чээж дүүрэн амьсгалаарай.


ШУВУУ АЖИГЛАХ АЯЛАЛ

f9ad0d79-62bc-4f61-94d3-3e640665953d,өвлийн аялал6.jpg.jpg

Хүйтнийг эс тооцвол өвлийн улиралд шувуу ажиглахад хамгийн тохиромжтой байдаг. Учир нь, Сибирьт хүйтэрч, хоол тэжээл дутмаг болох үед шувууд урагшаа төв Ази руу нүүдэллэдэг байна. Тиймээс 10 гаруй төрөл зүйлийн гоё чамин өнгө зүстэй шувууд манай оронд ирж өвөлждөг. Тэдгээрийн цөөнгүй нь Улаанбаатар хот орчимд таардаг байна. Одоогоор манай улсад 490 орчим шувуу бүртгэлтэй байдаг бөгөөд энэ нь бусад орныг бодвол цөөнд тооцогдох боловч тал хээр, ой, өндөр уул, говь гээд өргөн орчныг хамардаг учраас олон төрөл зүйлийн шувууд бий. Шувуу ажиглаж, зураг авахад хамгийн тохиромжтой газар нь Сонгино хайрханы бэл, Туул голын хөндий, Гачуурт, Манзушир хийд орчмын хэсэг. Жишээ нь, Сонгины амралтад жимстэй мод ургадаг болохоор шивэрэнхэт бялзуухайнаас эхлээд жимсээр хооллодог олон шувуу цугладаг. Шувууг ажиглаж, таньдаг болсноор хүмүүсийн мэдлэг нэмэгдэхээс гадна түүгээр дамжуулан хүрээлэн буй орчноо хайрлах сэтгэлтэй болдог юм. Шувууг таньж мэдэхэд тань Mongolian Bird Watching Club-ынхан туслах болно. Бэлдэх зүйл. Нэн түрүүнд аяллын гол хэрэгсэл болох дуран хэрэгтэй. Мөн зургийн аппараттай бол авахаа мартуузай. Мэдээж цаг уурын нөхцөл байдалд тааруулж дулаан хувцаслах хэрэгтэй.

Нийтлэлийг: Б. Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №67/ 2017 12 дугаар сар
413d623e-eeb3-47c3-975e-254d3a7e83eb,24991109_1726258587404745_6576892857968719686_n.jpg.jpg

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

7 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө