ДҮН ГАРЛАА

1
2017 оны 12 сарын 292017-12-29

4602db8f-5549-49d0-bd8a-ac3138afee55,rps20171229_114700.jpg.jpg

Монголчууд бид эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож үндсэн хуулиндаа тунхаглаад хориод жил боллоо. Улс орны хөгжлийн хэмжүүр бол иргэдийн элбэг хангалуун, энх тайван амьдрал билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сая зул сарын баярын хүслээ жиргэхдээ “Бидэнд элбэг хангалуун амьдрал байна. Энх тайванг 2018 онд хүсэж байна” гэжээ. Монголд харин энх тайван нь бол байна, элбэг хангалуун амьдрал нь алга.

Энх тайван, элбэг хангалуун амьдралтай байхын тулд улс оронд ардчилал, чөлөөт зах зээл, шинэ бүтээл гэх гурван хүчин зүйл бүрдсэн байх учиртай. Энэ гурван хүчин зүйлийн хувьд монголчууд бид 2017 онд ямар өөрчлөлт, дэвшил гаргасан бэ? 

Ардчилал 

Дэлхийн 167 орныг 60 үзүүлэлт, 10 хүртэл оноогоор дүгнэдэг The Economist сэтгүүлийн Ардчиллын индексээр Монгол улс 2014 - 2016 онуудад яг л нэг байрандаа буюу 6.62 оноогоор “гажигтай ардчилал” (flawed democracy) ангилалд гацжээ. Дэлхийн ардчиллын жагсаалтыг Норвеги улс сүүлийн таван жил 9.93 оноогоор тэргүүлж “төгс ардчилал” (full democracy) ангилалд байна. Харин Хойд Солонгос сүүлийн долоон жил (2010-2016) 1.08 оноогоор “дарангуйллын дэглэм” (authoritarian regime) ангилалд сүүл мушгиж байна.

Чөлөөт зах зээл 

Монголчуудын гуравны нэг нь ядуу байна. Энэ оны 10-р сарын 17-нд зарласан Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн судалгааны үр дүнд МУ-ын ядуурлын түвшин 29.6 хувьд буюу хүн амын бараг гуравны нэг ядуу байна. 2014 оны мөн судалгааны үр дүнтэй харьцуулахад энэ нь 37 хувиар өссөн үзүүлэлт. Өмнөговь аймагт ядуурал хамгийн бага буюу 15.4 хувь, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 52 хувьд хүрчээ.

Хэритэж Сангаас 2017 оны тайлангаар Монгол улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 4.6 нэгжээр буурч, 54.8 оноогоор 180 орноос 129-р байр эзэлж “эдийн засгийн эрх чөлөө багатай” ангилалд оржээ. Эдийн засгийн эрх чөлөөний жагсаалтыг Хонгконг 89.8 оноогоор тэргүүлж, Хойд Солонгос 4.9 оноогоор сүүл мушгижээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Хүмүүний капитал индексээр 2017 онд Монгол улс 64.35 оноогоор 130 орноос 51-р байранд орсон. Энэ жагсаалтыг Норвеги 77.12 оноогоор тэргүүлж, Иемэн 35.48 оноогоор сүүл мушгижээ.

Шинэ бүтээл

Дэлхийн ДНБ-ий 0.03 хувийг бүтээдэг Монгол улс 2017-2018 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд 137 орноос 101-т жагсав. Тус тайлангийн 12 тулгуур үзүүлэлтээс 137-оос 65-д буюу хамгийн өндөрт жагссан нь “Дээд боловсрол, мэргэжлийн сургалт” байв. Харин сүүл мушгиж яваа буюу 137-оос 123-т жагссан үзүүлэлт нь “Бизнесийн боловсронгуй байдал”.

Инноваци буюу улсыг урагш түлхдэг гол үзүүлэлтээр Монгол улс 101-д жагсчээ. Сүүлийн 10 жилд МУ-ын өрсөлдөх чадварыг тус тайлангийн зэрэглэлээр дүгнэвэл нийт 7 оноогоос 3.6-3.9 онооны хооронд хэлбэлзсэн юм. Манай урд хөрш 5 оноогоор 27-д, хойд хөрш 4.64 оноогоор 38-д жагсаж байна.

Гэхдээ “МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт бид 2030 он гэхэд өрсөлдөх чадвараараа дэлхийд эхний 70 орны нэг, харин бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр эхний 40 улсын нэг болох гэгээлэг зорилтыг тавиад байна.

Монголд бизнес эрхлэхэд хамгийн их асуудалтай хүчин зүйлсийн эхэнд гадаад валютын зохицуулалт, 2-рт авлига, 3-рт бодлогын тогтворгүй байдал, 4-рт нь засгийн газрын тогтворгүй байдлыг жагсаажээ.

Монголд үнэхээр энх тайван нь байна, элбэг хангалуун амьдрал харин алга.

2017.12.27

Санал болгох

Метаверс ба эрх зүйн зохицуулалт

Метаверс хэмээх үгийг анх 1992 онд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стефенсон “Цасны сүйрэл” романдаа хэрэглэсэн нь өдгөө дэлхий даяар тархаад буй 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээний нэршил болоод байна. Mетаверс нь “Meta”+“Verse” гэсэн үгсийн нэгдэл бөгөөд “Орчлон ертөнцөөс цааш” хэмээх утгыг илэрхийлдэг.

2 өдрийн өмнө
Дэлхийн хямралт цаг үе ба эрсдэлийг сөрөх Ерөнхийлөгчийн санаачилга

НҮБ-ын ХХААБ-ын тооцооллын дагуу 2022 онд дэлхийд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүний тоо 7.6 сая, 2023-2024 онд 13.1 сая хүнээр нэмэгдэх эрсдэл байна.

7 өдрийн өмнө
Өнгөт хувьсгалд тролл ашиглах нь

Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч  өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь  даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд  хүргэх эрсдэлтэй юм.

12 өдрийн өмнө
ҮХНӨ ба “өнгөт хувьсгал”-ын хамаарал

Их гүрнүүд өөрийн нөлөөний “буфер” улсад нөлөөгөө улам бэхжүүлэх, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх таатай хөрс бий болгохыг эрмэлздэг. Нөгөө тохиолдолд их гүрнүүд өрсөлдөгч гүрнийхээ нөлөөний “буфер‘ улсад тогтворгүй байдал үүсгэх замаар тэр хоёрын дунд урт хугацааны хурцадмал байдлыг бий болгохыг мөн эрмэлзэж байдаг. Аль нь ч байсан “буфер” улсын улстөр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрэн хамарсан хямралд байнга байлгах замаар “өнгөт хувьсгал” хийх хөрсийг хадгалдаг, шаардлагатай тохиолдолд бие биеийн эсрэг ээлжлэн “өнгөт хувьсгал” хийдэг байна.

13 өдрийн өмнө