Ямар татвар, яаж нэмэгдсэн бэ

80
1
1 жилийн өмнө

ac82910d-300f-436d-8010-7324dc38365d,tat.jpg.jpg

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан долоон төрлийн татвар нэмэх шийдвэр гарсан. Эдгээрийн дөрөв нь 2017 онд  нэмэгдсэн бол гурав нь 2018 оны эхнээс нэмэгдэж эхэлсэн юм. Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын Хадгаламжийн хүүгийн татвар, Суудлын авто машины татвар, Импортын тамхины татвар нэмэгдсэн бол 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс Шатахууны онцгой татвар, Хувь хүний орлогын татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, Архи тамхины онцгой татвар, Газар худалдаалах татвар, Ашигт малтмалын лицензийн татвар нэмэгдээд байгаа юм. 

Татвар нэмэхтэй холбоотой иргэдийн шүүмж өрнөж, УИХ дахь МАН, Ан-ын төлөөллүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд “Эдийн засаг өсөж байгаа учраас айл өрхийн орлого, хувь хүний орлого ч нэмэгдэнэ. Тансаг хэрэглээг хязгаарлахын тулд л татвар нэмсэн. Нийт иргэдийн 90 хувьд нь татварын нэмэгдэл нөлөөлөхгүй” гэсэн тайлбарыг хэлсэн.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Яг үнэндээ долоо биш есөн төрлийн татвар нэмж байна. Нийгмийн хавтгайрсан халамжийг нэмэхийн тулд хөдөлмөр эрхэлдэг иргэдийнхээ халааснаас 88 тэрбум төгрөгийг авч байна. Тухайлбал, 2016 онд Засгийн газар 278 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид зарцуулж байсан бол 2018 онд 776.9 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар төсөвлөөд байна. Халамжийг гурав дахин өсгөсөн мөнгөө иргэдийн халааснаас татвар нэрээр авч байна.  Тэгсэн хэр нь хүүхдийн мөнгийг хасч, дөнгөж 40 хувьд нь өгөх шийд гаргасан. Би хатуу эсэргүүцнэ. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгдөг болгох, хавтгайрсан халамжийн санхүүжилтыг татвар нэрээр иргэдээс татаж буй асуудлыг эсэргүүцэн Засгийн газарт албан бичиг хүргүүлнэ” гэсэн юм.

Нэмэгдсэн есөн төрлийн татварт юу юу багтаж байгаа вэ?

Газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын шатахууны онцгой албан татварууд нэмэгдсэн болохыг Д.Эрдэнэбат нэрлэлээ.

Татвар нэмэгдсэн талаарх иргэдийн байр суурийг тоймлон хүргэж байна.

Санал болгох

ХЭН ЮУ ХЭЛЭВ: #УБЕГ

Жиргээчид УБЕГ-ын үйл ажиллагаатай холбоотой тохиолдсон явдлуудаар давалгаалав.

1 жилийн өмнө
ХЭН ЮУ ХЭЛЭВ: АТГ-ын баривчилгаа

АТГ-аас УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр тооцон баривчилсан билээ.

1 жилийн өмнө
ХЭН ЮУ ХЭЛЭВ: Цэргийн албаны хугацааг сунгах Ерөнхийлөгчийн санал

Цэргийн албыг 3 жил болгон сунгах талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын саналд хэн юу хэлэв.

1 жилийн өмнө
Шатахууны асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шатахууны үнэ цаашид нэмэгдэнэ” хэмээн хэлснээс хойш арав хоногийн хугацаа өнгөрчээ.

1 жилийн өмнө