“Samsung” дэлхийд анх удаа “MicroLED TV”-г танилцууллаа

20
1 жилийн өмнө

9b9c0bad-1472-4762-a07f-d3b5c436d335,“Samsung” дэлхийд анх удаа “MicroLED TV”-г танилцууллаа.jpg.jpg

“Samsung” компани дэлхийд анх удаа OLED технологид суурилсан “MicroLED TV”-г үйлдвэрлэснээ танилцууллаа. Тус компанийн төлөөлөгч “Цаашид телевизорын технологийн хөгжлийн хандлага нь microLED байх болно” гэжээ.

Тэд “CES 2018” хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн үеэр энэхүү зурагтаа танилцуулсан нь энэ аж. “The Wall” нэртэй шинэ технологийн зурагт нь 146 инчийн хэмжээтэй. Гол онцлог нь пикселүүд нь тусдаа LED чиптэй. Тиймээс өмнөх LED телевизоруудаас өнгө дүрсний өндөр нарийвчлалтай бөгөөд бүрэнхий дүрслэлийг тод илэрхийлнэ.
“Samsung” компани АНУ-д дахь салбарын Хэрэглээний цахилгаан бараа хариуцсан газрын дэд дарга Дэйв  Дас “Бидний шинэ бүтээл нь жинхэнэ бодит өнгийг ялгаруулж харуулна. Шинэ технологи нь цагаан, хар бараан гэх мэт өнгөнүүдийг өөрөө ялгаж чаддаг. Ирээдүйн технологи бэлэн боллоо” гэжээ.

Санал болгох

Монгол Улс нийгмийн сүлжээний идэвхтэй байдлын индексээр Ази тивийг тэргүүлж байна

Монгол улсад фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрч, нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвтэй байх болжээ. Тиймээс Нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц шийдэл олох зорилгоор “Нийгмийн сүлжээ, зохистой хэрэглээ-2019” форумыг зохин байгууллаа.

21 өдрийн өмнө
Биткойн болон блокчейны хөгжлийг интернетийн хөгжилтэй харьцуулах нь

Блокчейн технологийн дэлхийг өөрчлөх чадварыг интернет технологи дэлхийн өөрчилсөнтэй адилтгаж ярьдаг хүмүүс маш олон.

1 жилийн өмнө
Apple-ийн ухаалаг бугуйн цаг гэмт хэрэгтнийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлжээ

Австрали улсын цагдаагийн газраас “Apple” компанийн ухаалаг цаг гэмт хэрэгтнийг илрүүлэхэд дэмжлэг болсон талаар Wired.com вебсайт мэдээллээ.

1 жилийн өмнө
Samsung S9, S9+ загвараа танилцууллаа

Камерийн дэвшил нь ухаалаг гар утсыг өөр түвшинд хүргэхийг амлав.

1 жилийн өмнө